Ken. - ийн Блог

Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Батмөнх

Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь


Нэг өдөр төрсөн хүмүүс зан ааш, гадаад байдлаараа төдийгүй өөр хоорондоо огт адилгүй байдаг. Учир нь тэдний төрсөн цаг нь адилгүй билээ. Одон орон судлаач болон зурхайчид нэг хоног хугацааны хувьд ижил чанар бүхий ижилхэн 12 хэсэгт хуваагддаг гэж үздэг. Та энэ өгүүллийг уншаад таны төрсөн цаг зан ааш, хайр сэтгэлд чинь хэрхэн нөлөөлдгийг олж мэдэж болно.

Хэрвээ та 0.00 - 2.00 цагт төрсөн бол
Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юү бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь..

Хэрвээ та 2.00 - 4.00 цагт төрсөн бол
Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.

Хэрвээ та 6.00 - 8.00 цагт төрсөн бол
Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг.

Хэрвээ та 8.00 - 10.00 цагт төрсөн бол
Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий.

Хэрвээ та 10.00 - 12.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм.

Хэрвээ та 12.00 - 14.00 цагт төрсөн бол
Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу?

Хэрвээ та 14.00 - 16.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг.

Хэрвээ та 16.00 - 18.00 цагт төрсөн бол
Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна.

Хэрвээ та 18.00 - 20.00 цагт төрсөн бол
Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм.

Хэрвээ та 20.00 - 22.00 цагт төрсөн бол
Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ.

Хэрвээ та 22.00 - 24.00 цагт төрсөн бол
Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

Ганц олдох залуу нас…

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Батмөнх

Ганц олдох залуу нас…

Яагаад биднээс урвадаг вэ?
Эр хүнд байгалаас заяасан урвагч зан бэлэглэсэн бололтой. Тэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг олон зантай гэж хэлж болно.

1. Чи түүнтэй хамт орой үдэш гарч үдэшлэг цэнгүүнд явдаггүй.
Харин тэр олны дунд толгой эргэн мансуурч хажуугаараа өнгөрөх дэгжин охидод харцаа унагана. Түүнд яг энэ мөчид үргэлж Winnie the Pooh-тай хамт байх тааламжтай зүйл биш мэт санагддаг. Тэр чамайг арван хуруу шигээ мэддэг болчихсон тул түүний хувьд чи шинэлэг алим биш болсон байна. Түүнд тухайн үед юу юунаас илүү түүний дэргэд бүжиглэх охин ямар дотоож өмссөн байгаа нь сонирхолтой байх болно.

2. Санамсаргүй бүх юм болж өнгөрнө. Тэр өөрөө ч юу болсныг мэдэхгүй. Хөгжим чанга дуугарч найзууд хажуунаас хөөргөж, урдаа байсан хундагатай архи, лаазтай юиво бүрийг хоослоод л байсан. Хаанаас тэр охин гараад ирсэн нь бүү мэд. Түүнийг ёстой л гамшиг ниргэж. Харин чи энэ бүхнийг хэрхэн хүлээн авч хандах бол...

3. Ихэнх залууст дараах нөхцөл үйлчилдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ нь хөвгүүд хайртай охиндоо шүлэг уншиж өгч, уруул дээр чинь зөөлөн үнсэж чихэнд чинь хайрын үгс шивнэдэг бол, бусад нь түүний хувьд хэн ч биш байдаг учраас тэднээс шууд сексийн харьцааг шаардан өөрийн бэлгийн амьдралын туршлагыг зузаатгахыг боддог нь харамсалтай. Мэдээж энэ муухай, шударга бус хэрэг. Энэ бас л гамшиг. Харамсалтай нь бэлгэвч та хоёрын харьцааг аварч чадах болов уу?

4. Чи хэн нэгэн хөвгүүнтэй дотносож эхэлсэн. Гэхдээ та хоёрын дунд сайхан найзын харьцаанаас өөр юу ч байхгүй. Гэтэл найз банди чинь тэгж бодохгүй байгаа. Түүний хувьд энэ бол тийм ч сайхан санагдахгүйгээр барахгүй тэр ч чамд өөр шиг шиг чинь хандаж чадна гэхдээ харуулахыг оролдоно. Хардалт, урвалт хамт оршдог юм шүү.

Хэрвээ чи урвасан бол...

Эхлээд өөрийгөө гартаа ав. Хэрвээ чи өнгөрсөн явдалд маш их шаналж, харамсаж байгаа бол чимээгүй өнгөрсөн нь дээр. Тэр хэзээ ч үүнийг уучлахгүй шүү дээ. Харин чамд энэ бүхнийг ухаангүй дурласны улмаас хийсэн санагдаж байгаа бол өөрийн мэдрэмжээ хуурамж биш гэдэгтээ бүрэн итгэдэг болтлоо хүлээ. Хүчтэй бас шунахай хүсэл зүрх сэтгэлийг хуурдаг тул энэ мэт хуурмаглалд автан оорийн ойр дотны, үнэ цэнэтэй хүнээ алдаж болох юм шүү. Иймээс ямарч тохиолдолд чи чимээгүй өнгөрч бүгдийг нууцлан үлдсэн дээр шүү. Ухаалаг байж нөхөрлөлөө хамгаалаарай.

Хэрвээ чамаас урвасан бол...
Түүн рүү юм шидэж хэрүүл шуугиан үүсгэх хэрэггүй. Харин үүний оронд аль болох тайван байж түүнийг буруугаа хүлээхийг нь хар. Тэр чамаас өнөөдөр урвасан бол маргааш ч гэсэн урвах болно. Иймээс чимээгүй түүний нүглээ наминчдахыг нь сонсоод гарч од. Тэр чамайг давтагдашгүй бас ухаалаг дахин өөрт нь олдохгүй, ховорхон цэцэг байсныг мэдрэх болно. Түүний хийсэн алдаанд өөрийгөө буруутгаж, өөрийгөө зовоох ямарч шаарддлагагүй. Түүний өнгөрсөн дурсамжтай нь хамт булшил.

Эцэст нь хэлэхэд хүнд ганц амьдрал заяадаг болохоор тэр амьдралыг сайн сайхан, аз жаргалтай хайраараа гэрэлтүүлж амьдраарай. Уучлах газараа уучилж чаддаг байгаарай.

Цаг ямагт сонирхолтой бай

2008 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх

Цаг ямагт сонирхолтой бай

Нойтон хамуу шиг байсны хэрэггүй:
- Хайртай хүн рүүгээ ойр, ойрхон бүү утасдаарай. Хэрэв тэр таньруу ярьвал утасдахыг нь хүлээж байснаа бүү яаран илэрхийл. Эрчүүд ихэвчлэн биеэ тоосон, эмэгтэйчүүдээс өөрийгөө дээгүүр тавьдаг зантай гэдгийг анхаараарай. Түүнд гайхамшигтай, сонирхолтой бүсгүй гэдгээ харуулах боломжийг өөртөө гаргахыг хичээгээрэй.

Эрчүүдийн өмнөөс цагийн хуваарь бүү гарга:
- Ямар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур. Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.

Янаг амрагийн нууцаа дэлгэхгүйг хичээ:
- Эр хүнтэй дотно байсан урьдын явдлаа хэнд ч тэр дундаа найз бүсгүйдээ ч хэрхэвч ярьж болохгүй. Ер нь эр хүний бэлгийн амьдралын нууцыг өөртөө хадгалж сур. Ямар ч эр өөрийн бэлгийн чадавхиар гайхуулах дуртай байдгийг санахад илүүдэхгүй. Та хоёрын хооронд бий болсон сексийн асуудлаа зохицуулах хэрэг гарвал эмчид хандаарай.

Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.

Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог:
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.

Хамгийн гол нь санаагаар бүү уна:
- Яаж ч хичээгээд тэр танаас холдож явсан бол сэтгэлээр унасны хэрэггүй. Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. "Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш" гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.

Хайртыгаа хайрлах 50 арга

2008 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Батмөнх

Хайртыгаа хайрлах 50 арга

1.Эхлээд өөрийгөө хайрла

2. Өдөр бүрийг дотноор тэврэлдэн угт

3. Өглөөниий цайгаа хамт уу

4. “Би чамдаа хайртай” гэж алхам дутамдаа хэл

5. Дандаа урам хайрлаж бай

6. Ялгаатай буйдаа талархаж, түүнийгээ тэмдэглэ

7. Өдөр бүр сүүлчийнх юм шиг амьдар

8. Хариу хүлээгээгүй хайрын захиа бич

9. Хамтдаа үр суулгаж, цэцэг дэлгэртэл нь ургуул

10. Долоо хоногийн нэг өдөр болзоонд яв

11. Шалтгаангүйгээр цэцэг илгээ

12. Бие биенхээ гэр бүл найз нөхдийг хайрлан хүндэл

13. “Би чамд хайртай” гэж бичээд гэртээ бүх газар хад

14. Сарнайн сайхныг зогсоод үнэрлэ

15. Санамсаргүйгээр үнс

16. Жаргах нарны гайхамшгийг хамтдаа хар

17. Чин сэтгэлээсээ уучлал гуй

18. Өршөөж чаддаг бай

19. Танилцсан өдрөө сэргээн дурсаж бай

20. Гарыг нь атга

21. Нүд рүү нь хараад “Би чамд хайртай” гэж хэл

22. Түүнийг уйлахад нь аргадаж тэвэр

23. Түүнийг ойлгодгоо илэрхийл

24. Жинхэнэ хайр, амжилтын төлөө хундага өргө

25. Сэтгэлийг нь хөдөлгөх ямар нэг юм сэд

26. Түүнд чамайг төөрч будилсан үед замыг чинь зааж өгөхийг зөвшөөр

27. Онигоо ярихад нь инээ 28. Дотоод гоо сайхныг нь үнэл

29. Өөрөөсөө энэ өдөр түүний төлөө юу бүтээв гэж асуу

30. Гайхамшигтай мөрөөдлийг нь дэмж

31. Олноос нуулгүй түүнд хайртайгаа харуул

32. Хайрын иллэг хий

33. Онцгой мөчид хамтдаа баярлаж, тэмдэглэл хөтөл

34. Бие биеийнхээ айдсыг үргээ

35. Далайн эргээр хөл нүцгэн алхацгаа

36. Чамтай гэрлэхийг нь дахин асуу

37. Тийм гэж хэлж бай

38. Бие биеэ хэзээд хүндэл

39. Хайрынхаа хамгийн хүчтэй дэмжигч нь бай

40. Авахыг хүссэн хайрыг нь өг

41. Өөрийнхөө авахыг хүссэн хайраар ч хайрла

42. Ажил төрлийг нь сонирхдогоо харуул

43. Төсөл дээр хамтдаа ажил

44. Хөнжлөөрөө хэрэм босго

45. Сарны гэрэлд дүүжин савлуур дээр улам дээшээ савла

46. Бороотой өдөр гэртээ зугаалга зохио

47. Орондоо галзуу ууртайгаар бүү зүглэ

48. Хайртынхаа сайн сайхны төлөө эхэлж залбир

49. “Сайхан амраарай” гээд үнс

50. Хоёр давхар давхралдсан мэт тэврэлдэж унт

Хосуудад зориулсан харилцааны 5 зөвлөмж

2008 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх

Хосуудад зориулсан харилцааны 5 зөвлөмж

Биднийг бүгдийг нэг хэвээр зутгаж, нэг үзэл бодолтой бүтээгүйгээс хойш хосуудын харилцаанд хүндрэл учрах нь тодорхой. Гэхдээ энэ хүнд үеийн хэрхэн ухаалгаар даван гарах нь маш чухал.

1. Хэрвээ та сайн харилцагч (сайн хань) байхыг хүсвэл сайн сонсогч байх хэрэгтэй.
Энэ нь сонсохдоо ямарваа нэгэн хариу үйлдэлгүй, дүгнэлт хийхгүй сонсоно гэсэн үг. Ханиа ярих үед нь та ханийнхаа дотоод санаа, сэтгэл хөдлөлийг ажиглаж буй. Энэ сэтгэлийн хөдөлгөөн, бодол санаа нь сайхан ч байж, эсвэл эсрэгээрээ муу ч байж болно. Гол нь энэ нь таны ханийнх. Та түүнтэй заавал санал нийлэх албагүй.Гэвч, сайхан харилцааны анхны алхам нь ханиа сонсох улмаар ханийнхаа сэтгэлийг ойлгох. Дотно сайхан харилцаа нь зөвхөн хосууд бие биентэйгээ ярихыг хэлдэггүй, мөн хосууд бие биенээ сонсож чаддаг байхыг хэлнэ.

2. Хань тань итгэл мөрөөдөл, санал бодлоо, дотоод сэтгэлээ илэрхийлж буй нь түүний сэтгэлийн илэрхийлэл юм. Тэр ингэх ч эрхтэй, энэ нь бас түүнийх. Ханиа буруу зөрүү гэж шууд хэлэх нь алдаа бөгөөд түүнийг байр сууриа хамгаалах аргагүй байдалд хүрдэг. Хамгийн сүүлийн удаа хань тань Таныг буруутгахад Та хэрхэн хүлээж авч хандсанаа санаж байна уу? Та ингэхэд хань тань бас л яг иймэрхүү байдлаар хандаж буй. Ханийнхаа сэтгэлийг ойлгох, найр тавих (хүлээн авах нь) нь авна гэдэг нь Та түүнийг зөвшөөрч байгаа хэрэг биш гэдгийг санаарай.

3. Сайхан харьцаатай хосууд байна гэдэг нь хэн нэгэн нь буулт хийдэг, буулгадаг ялдаг, хожигддог тоглоом биш юм.
Амжилттай харилцаанд та хоёрын хэн ч ялагч, эсвэл ялагдагч болдоггүй. Амжилттай харилцаа нь та хоёрын хэн хэнийг ч сэтгэл хангалуун байлгах гурав дахь сонголтыг (гарцыг) олоход туслах болно. Жишээ нь: Та Хятад хоолонд дургүй. Хань тань Мексик хоолонд дургүй. Хоолноос болоод маргаад бие биенийгээ дийлэх гээд үзэх нь утгагүй, зүгээр л хоёулаа дуртай Итали хоол идэхэд л болно.
Ашигтай 2 зөвлөмж:
1) “бууж” өгөх гэж яарсны хэрэггүй – асуудлыг зохицуулж харилцан зөвшилцөлд хүрэхийн тулд тодорхой хэмжээний ярилцах цаг хэрэгтэй.
2) амар амгалан байдлаа бодоод (ярилцахаас зайлсхийн) битгий бууж өг – Таныг бууж өгөх болгонд хань тань шийдвэрүүдийг гаргах бөгөөд нэг л өдөр “Би л дандаа шийддэг. Үүнээс залхаж байна” гэж мэдэх юм шүү.

4. Харилцаагаа сайжруулах 3 алхам:
1. Асуудлын учир шалтгаан болсон ааш авираа тодорхойлох.
2. Тэрхүү ааш авир хэрхэн яаж асуудал үүсгэж байгааг тодруулах.
3. Нөхцөл байдлыг өөрчлөх талаар ханьтайгаа зөвшилд. Зан чанараа “зөв” болгож засахыг гэж хэлээгүй гэдгийг анзаараарай. Зөв болгож засна гэдэг нь Та буруу (муухай) ааш зантай гэсэн үг болчихно. Тиймээс өөрийнхөө ааш занг буруу (муухай) болгох гэсний хэрэггүй. Зөвхөн аяг аашаа өөрчлөхийг л хүсч байгаа биздээ тиймээ.

5. Ханьдаа хэзээ ч бүү татгалз. Мөнгө, гэрийн ажил, бүр секс хийхэд хүртэл бүү татгалз. Таны хариулт “За” байх, эсвэл ямар нэгэн хариу санаа оноо (санал) байх хэрэгтэй. Таны хань таны санаа бодлыг (саналыг) эсэргүүцэж болно. Ингээд хоёр талаасаа харилцан ярилцаж санал бодлоо солилцон зөвшилцөлд хүрнэ.
Гуравдагч сонголтыг, гарцыг олох нэгэн жишээ бол татгалзахгүй байх. Энэ арга нь таны харилцааг бататгана. Үгүйсгэх үедээ та ханиа гомдоох, өөрөөсөө улам холдуулах алхмыг хийж байгаа. Үгүйсгэхдээ та ирээдүйн харьцаагаа “унтрааж” байгаа. Хань тань “би түүнээс дахиж асуухгүй ээ, дандаа л үгүй гэж байдаг юм чинь” гэж бодох болно шүү.

Болзоонд явахаасаа өмнө үүнийг уншаарай

2008 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх

Болзоонд явахаасаа өмнө үүнийг уншаарай

Хүний амьдралын хамгийн догдлом, мартагдашгүй мөч. Анхны болзооноос хайр сэтгэлийн цаашдын хувь заяа ч хамаарах нь бий. Гарцаагүй бэлтгэлтэй байх шаардлагатай. Яаж гэдэг талаар танд Польшийн сэтгэл зүйчийн өгсөн зөвлөмжийг санал болголоо.

1. Өөрт таалагдахаар хувцасла. Заавал партнёртоо таалагдах зорилго бүү тавиарай. Байдгаараа байх боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцсыг сонгоорой. Толинд өөрийгөө хар. Та дур булаам, бага зэрэг эротик мэдрэмж төрүүлэхүйц харагдахад анхаар. Таны секслэг байдлыг тэр анзаарна. Болзоонд очихдоо зарим залуус дэгжин харагдахын тулд бусдын хувцас, гоёлыг гуйж өмсдөг. Ингэх хэрэггүй шүү. Тэгээд ч хүний гангараа эрт оройгүй илэрч та өөрөө эвгүй байдалд орно.

2. Гомдоллох хэрэггүй. Илэн далангүй байх итгэж ярих нь хайр сэтгэлд түлхэц өгдөг нэг хүчин зүйц мөн. Гэхдээ сэтгэлээ нээхдээ партнёроо элдэв асуудлаар залхааж гомдоллох бус харин өөртөө итгэлтэй, цэгцтэй яриарай. Харьцааны эхэн үөд л эрэгтэй, эмэгтэй хүнийг өрөвдөх чанар ойртуулж байгаа бол энэ нь мухардмал байдлыг үүсгэнэ. Өрөвдсөн секс жинхэнэ тачаалаас огт өөр, хол хөндий зүйл. Хэрэв партнёрууд байнга л бие биедээ зовлон тоочиж, амьдрал ахуйн бэрхшээлийн талаар гоморхдог бол тэд жирийн сайн найз нар болж хувирна. Хайр сэтгэл үүсэх боломжгүй.

З. Гоо үзэсгэлэнг нь магт, гэхдээ бүү хэтрүүл. Бүсгүй хүн сайхан харагдаж байгаагаа эрчүүдээс сонсох дуртай гэдэг. Бүсгүйн тань юу танд таалагддагийг эхлээд тодорхойл. Дараа нь нүд, уруул, сормуус... нь таалагддаг, бахархдаг болохыг хэлэх жишээтэй. Сарнай цэцэгтэй харьцуулах ч юм уу, улиг болсон загвар, зүйрлэлээс зайлсхийгээрэй.

4. Эмэгтэй хүнийг сонсож сур. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг ч сонсох нь бас дутахгүй ач холбогдолтойг мартуузай. Яриаг нь гүйцэд сонс. Ер нь эмэгтэйчүүд илүү яриасаг байдаг юм шүү. Зөвхөн тэр л таны сонирхлыг татаж байдгийг хайртай бүсгүйдээ ойлгуул. Дараа нь өөрийнхөө талаар (ололт, амжилтаа ч юм уу) ярьж болно.