Ken. - ийн Блог

Афоризмууд /5/

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн Батмөнх
Хэтэрхий энгийн амьдарлаа гэж хэн ч хэзээ ч гэмшиж байгаагүй. Тэгээд ч хүчирхэг хүмүүс ямагт энгийн байдаг. /Лев Толстой/ Дэлгэрэнгүй»

Өгүүллэг. /1/

2009 оны 12-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх

Зарим үед чиний хамгийн том дутагдал хамгийн том давуу тал чинь болох үе бий. Томоохон авто машины ослоор зүүн гараа алдсан хэрнээ жудо сурахаар эрс шийдсэн аравхан настай хүүгийнтүүхийг жишээ болгон сонирхуулья л даа.

 Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /8/

2009 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Дараагийн таван бодлого... Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Зенон/

2009 оны 11-р сарын 22 Нийтэлсэн Батмөнх
"Ихийг сонсож, бага ярь" хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан. Дэлгэрэнгүй»

Афоризмууд /4/

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Батмөнх
Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийн гол нь биеэ захирч урагш алх. /Ромен Роллан/ Дэлгэрэнгүй»

Two friends and their prayers...

2009 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Батмөнх
A voyaging ship was wrecked during a storm at sea and only two of the men on it were able to swim to a small, desert-like island. Not knowing what else to do, the two survivors agreed that they had no other recourse but to pray to God. However, to find out whose prayers were more powerful, they agreed to divide the territory between them and stay on opposite sides of the island. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Зургаа дахь мэдэрхүй/

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Батмөнх
Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч бүү хий л, "Би удахгүй энэ ертөнцөөс явна" гэж ярьж байсан аж. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзжээ. Харин түүнийг сайн мэддэг ойр дотны хүмүүс нь "Борис сүүлийн үед уруу царайтай явдаг боллоо. Үйл хэрэг нь л бүтэмжгүй байгаа юм байх" гэцгээж байсан аж. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унасанаас яг арав хоногийн дараа нас баржээ. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх хэрэгтэй юу? Зөн совин үнэн байдаг уу? Дэлгэрэнгүй»

Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд 2/

2009 оны 11-р сарын 04 Нийтэлсэн Батмөнх
Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр Огайо мужид төрсөн ч өөр гэр бүлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчүүдтэй сууж байгаад салсан бөгөөд нэг нэг хүүхэдтэй түүндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрүүлж байсан төдийгүй нэгэн ижил хоббитой байснаа мэдээд ихэд гайхацгаасан байна. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Эпикур/

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Батмөнх
Жижиг сажиг тус дэм үзүүлэхээс бүү зайлсхий. Чамайг бас томоохон юман дээр ч тусалж чадах хүн гэж бодоцгоог. Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /7/

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх
Дараагийн таван бодлого... Дэлгэрэнгүй»

Афоризмууд /3/

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх
Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж яв. /Даниел Хармс/ Дэлгэрэнгүй»

Maybe If I go away...

2009 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Батмөнх
Maybe If I go away I can feel the real happiness... Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Питтак/

2009 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Батмөнх
Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг хийснээс ч дутуугүй үр дүн билээ. Дэлгэрэнгүй»

Зургууд. /Хүүхэд асрахад зориулсан зөвлөмж/

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Алжаалаа тайл. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Их тэсрэлт, Их таавар/

2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Батмөнх
Шөнийн тэнгэрт гялалзах од эрхэс хүний санаанд энэ бүхэн хаанаас эхтэй тухай эргэцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Лавлах судалгаа шинжилгээний бүтээлээс харахад огторгуйн үүслийн онолын таамаглал болох "Их тэсрэлт"-ийн гэх онолын ойлголт гарч ирнэ. Энэ онолоор бол матери анх маш өндөр температуртайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрсэн. Үүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тийш тэлж аажмаар атом, бодис, гараг, од эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
 Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Эмпедокл/

2009 оны 10-р сарын 15 Нийтэлсэн Батмөнх
Анхны амьтад, анхны ургамлууд ерөөсөө бүтнээрээ төрөөгүй, харин бие биедээ таарахын аргагүй жижиг сажиг хэсгүүд байсан... Ийм янзаар асар олон хүзүүгүй толгой, мөргүй нүцгэн гарууд, дух, аягагүй нүднүүд бий болж тэнүүчилж явсан... яг л хүмүүс өөр хоорондоо тааралддаг шиг бие биеэ олж нийлэлдсэн. Тэрчлэн хоёр нүүртэй, хоёр салаа цээжтэй, хүн толгойтой, үхэр биетэй ч юмуу, эсвэл хүн биетэй үхэр толгойтон зэрэг амьтад төрж байв... Ийм замаар харилцан эвлэлдэж, оршин байж чадахуйц болсноор амьтад бий болж, дутуугаа нөхөлцөн, хөгжсөөр иржээ. Зөв зохицол олж чадаагүй нь үхэж үргэджээ...
 Дэлгэрэнгүй»

Сонирхуулахад. /Сансар огторгуйн сонин хачинаас.../

2009 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Батмөнх
“Огторгуйд хүн төрөлхтний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм.  Дэлгэрэнгүй»

Афоризмууд /2/

2009 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Батмөнх

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ. /Кристиан Боуви/

 Дэлгэрэнгүй»

Can You Believe My Eyes, For I Can't As I Look At You?

2009 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Батмөнх
Blood is burning inside my eyes and breaking thier will to shut.  Heavy tears are harder to hold in the absence of tender touch. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Цахилгаан хүмүүс/

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Батмөнх
“Цахилгаан хүмүүс” гэж нэрлэгддэг ухагдахуун ойлголтыг судалсан анхны тохиолдлуудын нэг нь 1846 онд болжээ. 1-р сарын 15-нд Франц эмэгтэй Котэн, тэр дөнгөж 14 настай бөгөөд арваад өдөр үргэлжилсэн хачин жигтэй байдалд оржээ. Түүний гар эсвэл даашинз ямар нэг хүнд зүйлд хүрэнгүүт л тэр хүнд тавилга өрөөн дундуур эргэн үсэрдэг ажээ. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Жуанз/

2009 оны 09-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх
Тас харанхуйд аливааг олж үзэж сур, чимээ аниргүйн дундаас аливааг олж чагна. Харанхуйн гүнээс гэрэл гэгээг үзэж, нам гүмээс төгс аялгууг сонсох болно чи. Дэлгэрэнгүй»

...2...

2009 оны 09-р сарын 22 Нийтэлсэн Батмөнх
1991 он..........Эхийнхээ тэр дулаахан хэвлийгээс жихүү татсан энэ ертөнцөд  анх мэндэлж билээ. Тэр үед хамгийн анх сурсан зүйл маань уйлах байлаа. Энэ ертөнцийн талаар ямар ч төсөөлөлгүй би гэнэт цочирдсондоо, эсвэл айсандаа л яагад ч юм тэгж их уйлсан байх.......... Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Аристотель/

2009 оны 09-р сарын 10 Нийтэлсэн Батмөнх
Хэт албархаг уур амьсгалыг инээд эвддэг, инээдтэй байдлыг албархуу буурьтай төрхөөр залруулдаг.
 Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц /Хараал дагуулсан эд зүйлс/

2009 оны 09-р сарын 08 Нийтэлсэн Батмөнх
Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Галт тэрэг - Хий үзэгдэл/

2009 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
988 онд зохиолч Черкашин Севастополид “Новороссийск” гэдэг онгоц сөнөсөн тухай мэдээлэл цуглуулж байв. Хэвлэл мэдээлэлд зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотын аймшигтай сүйрэлд 608 хүн үхсэн тухай өгүүлэх болжээ. Харамсалтай нь 1955 оны 10-р сарын 29-нд гарсан “Юлий Цезарь” гэдэг Италийн усан онгоц дэлбэрсэн шалтгааныг одоо болтол олоогүй байна. Аварга том онгоц түрүүлгээ харж Севастополийн хойд тохойд живжээ. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг цуглуулан судалгаа хийхийн тулд далайчид, тэднийг аварч байсан хүмүүс, эрэг дээрээс ажиглаж байсан бүх хүмүүсийг бүгдийг нь хамруулжээ. Дэлгэрэнгүй»

Freedom and Love

2009 оны 08-р сарын 22 Нийтэлсэн Батмөнх
How delicious is the winning...Of a kiss at love's beginning, Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Платон/

2009 оны 08-р сарын 22 Нийтэлсэн Батмөнх
Ажилд сайхан муухай гэж байдаггүй. Тухайн ажил сайн, бас зөв хийгдэж байвал, тэр сайхан болно. Дэлгэрэнгүй»

Афоризмууд /1/

2009 оны 07-р сарын 28 Нийтэлсэн Батмөнх
Тэнэг байх. Ямагт хар амиа хичээж явах. Эрүүл чийрэг бие махбодтой байх. Энэ гурав бол жаргалтай байхад зайлшгүй чухал нөхцлүүд юм. Хэрэв анхны хөцөл бүрдэхгүй бол бусад нь нэмэргүй. /Гюстав Флобер/
 Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /6/

2009 оны 07-р сарын 21 Нийтэлсэн Батмөнх
За цувралын маань дараачийн 5н бодлого.  Дэлгэрэнгүй»

Диваажин

2009 оны 07-р сарын 19 Нийтэлсэн Батмөнх
Диваажин... Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Сократ/

2009 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх
Тун гайхлтай! Ямар ч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Диоген/

2009 оны 06-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх
Эртний герегийн гүн ухааны түүхэнд гурван Диогений нэр бичээстэй байдаг. Анаксагорын үеийн Аполлонийн Диоген гэж бий. Эртний философийн түүхийг нэн аятайхан бичиж үлдээсэн Лаэртийн Диоген гэж зохиолч бас байдаг. Харин энд танилцуулж буй Диогены тухайд олонхи хүмүүс том торхонд амьдарч, олны нүдэн дээр гар хангалга хийдэг, гаж нэгэн хэмээх домгоос илүү мэдлэггүй явдаг. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Хүн анх хэдийд үүсэв?/

2009 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх
1891 оны 7-р сарын 11-нд Америкийн орон нутгийн “Моррисонвиль мэдээ” хэмээх сонинд дараах агуулгатай тэмдэглэл нийтэлжээ: “Мягмар гарагийн өглөө хатагтай С.У.Калп нэгэн гайхалтай олдворын тухай олон түмний хүртээл болгон түгээжээ. Гал түлэхээр нүүрс хагалж байтал эртний, нарийн ур хийцтэй 25 см урттай жижигхэн алтан гинж олжээ. Нүүрс бараг дундуураа хагарсан ба тэрхүү гинжийн хоёр үзүүр нийлсэн, дугуйлсан байдлаар байрласан байжээ.
 Дэлгэрэнгүй»

Нүцгэн шөнө

2009 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Батмөнх
Үнэний элийрэл... /Болор-Эрдэнэ/ Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Атлантида/

2009 оны 05-р сарын 31 Нийтэлсэн Батмөнх
Эртний Грекээс гаралтай энэхүү таамаглал одоо ч эрдэмтэн судлаачид тэр бүү хэл тайлагдашгүй нууцуудыг судадлдаг хүмүүсийн анхаарлын төвөөс гараагүй л байна. Бүхэл бүтэн 2500 жилийн насыг зооглосон энэхүү таамаг ямар учраас өнөөг хүртэл олны анхаарлыг татаад байгаа нь Ер бусын зүйл биш гэж үү? Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Мо Ди/

2009 оны 05-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх
Улс орны бүх баялгийг цуглуулан хураасан ч, мэргэн ухаантнуудын үнэ цэнд дөхөхгүй. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Болор гавлын нууц/

2009 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Анхны гавал 1924 онд Юкотан хойгийн ширэнгэн ойн дундах эртний Майя омгийн Лубаатун хотын балгаснаас олдсон ба архелогич Ф.А.Митчелл Хежес олсоныг түүний нэрээр уг Болор гавлыг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Будда Шагжмуун/

2009 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Батмөнх
Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүйг таньсан хүн л мэргэн болой. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Сармагчин уу? Эсвэл Адам уу?/

2009 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Батмөнх
Газар дэлхий дээр үлэг гүрвэлийн үе ноёрхож, жижиг гөрөөс төрөлтөн үр төлөө сүүгээр хооллодог байж. Гараг дээрх цаг уурын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас үлэг гүрьэлр устаж түүний оронд олон төрлийн сүүн тэжээлтэн бий болж тэдгээрийн дотор хурц соёогүй, туурай, зузаан арьсгүй, хурдан хөл, хүчирхэг соёогүй хамгийн сул дорой төрөл үүсчээ. Дэлгэрэнгүй»

Би гэж юу вэ?

2009 оны 03-р сарын 23 Нийтэлсэн Батмөнх
Дэлхийн гарал үүсэл, үхлийн дараа юу болдог вэ зэрэг нь батлахад хэцүү нарийн баримт. Тэгвэл би гэж юу вэ? Би бол хүн, та хүн, бидний эргэн тойрон бүгд хүн учраас хүн гэж юу вэ гэдгийг хариулахад амархан баймаар. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Фалес/ -Updated!

2009 оны 03-р сарын 22 Нийтэлсэн Батмөнх
Өөрөө хамгийн шилдэгт суралц, бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Пифагор/ - Updated!

2009 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Батмөнх
Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Дэлгэрэнгүй»

″БИ″ гэгч хэн бэ?

2009 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Батмөнх
"БИ??" Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Парменид/

2009 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх
Бид байвч байдаггүй, өгсөх уруудах хоёр нэг л зам юм... Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Зэрэгцээ ертөнц/

2009 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Батмөнх
1964 оны 2-р сарын 1-ны өдөр Калифорнийн өмгөөлөгч Томас П.Механ ердийн ажлын өдрөө дуусгаад цаг хагас явж хүрэх Эврика хотхон дахь гэртээ харихаар машиндаа суужээ... Дэлгэрэнгүй»

Shadow...

2009 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Батмөнх
Just poem... Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Хераклит/

2009 оны 03-р сарын 07 Нийтэлсэн Батмөнх
Бүх юм урсч байдаг. Бүх юм өөрчлөгдөн хувирч байдаг.  Дэлгэрэнгүй»

Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд/

2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Батмөнх
1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Солон/

2009 оны 03-р сарын 01 Нийтэлсэн Батмөнх
Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Аймшигт харанхуйлал/

2009 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Батмөнх
1957онд 7-р сард Францын сонингуудад Правонслийн Арля хотын 54 настай Мирен Жене хэмээх эмэгтэйд тохиолдсон түүх нийтлэгджээ.Тэр эмэгтэй туршлагатай мэрэгшсэн сувилагч тул хүүхэд асруулахаар байнга урьдаг байжээ. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Анаксагор/

2009 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Батмөнх
Юм бүхэн өөрийнхөө хувьд аугаа их ба өчүүхэн. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Сарны нууц/

2009 оны 02-р сарын 19 Нийтэлсэн Батмөнх
Сар бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гарагийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин таамаглалын тоо буураагүй улам бүр өссөөр... Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Гайхмаар давхацлууд/

2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх
Наполеон, Гитлер хоёр 2018 онд дахин төрнө. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Эпихарм/

2009 оны 02-р сарын 17 Нийтэлсэн Батмөнх
Эрүүл саруул бай. Болж өгвөл аливаад бүү итгэ. Ухаан гэгч эргэлзэхэд л оршдог юм. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Периандр/

2009 оны 02-р сарын 08 Нийтэлсэн Батмөнх
Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч, нөхдөдөө хандах сэтгэлээ бүү хувирга. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Биант, Клеобул/

2009 оны 02-р сарын 07 Нийтэлсэн Батмөнх
Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг. Дэлгэрэнгүй»

Нострадамус гэж хэн бэ?

2009 оны 02-р сарын 02 Нийтэлсэн Батмөнх
Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөж ээ.  Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Плутарх/

2009 оны 01-р сарын 28 Нийтэлсэн Батмөнх
Зайлшгүй хэрэгцээтэй нь бус, хэрэгцээнээс илүү гарч байгаа юмс л биднийг аз жаргалтай болгодог... Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Хүн нисч чадах уу?/

2009 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Газраас алгуурхан тасарч агаарт дүүлэн нисэх... Олон хүмүүс ийм юмыг нойрондоо л үздэг. Харин зарим нь сэрүүн байхдаа ингэдэг. Левитац гэдэг ухагдахуун - ямар нэгэн хэрэгсэл ашиглахгүйгээр агаарт нисэх - хэвийн бус байдлын салбарт байдаг хамгийн агуу нууцын нэг энэ юм. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Цицерон/

2009 оны 01-р сарын 24 Нийтэлсэн Батмөнх
Хүн хичнээн овжин байх тусмаа бусдад төчнөөн их уршиг тарьдаг. Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /5/

2009 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх
  1. 500 цэргийг нэг эгнээнд 20 хүн, нэг цуваанд 25 хүн байхаар 20х25 тэгш өнцөгт үүсгэн жагсаажээ. Эгнээ бүрийн хамгийн өндөр хүмүүсийн дунд хамгийн намхан нь Сүхээ, цуваа бүрийн хамгийн намхан хүмүүсийн дунд хамгийн өндөр нь Батаа байв. Тэгвэл Батаа, Сүхээ хоёрын хэн нь өндөр вэ?
  2. Өөрийнхөө цифрүүдийн нийлбэрээс 3 дахин их байх тоог ол.
  3. Нэгэн найрын ширээний өмнө 1 өвөө, 1 эмээ, 2 аав, 2 ээж, 4 хүүхэд, 3 ач, 1 ах, 2 охин, 2 хүү, 1 хадам аав, 1 хадам ээж, 1 бэр сууцгааж байв. Энд хамгийн цөөндөө хичнээн хүн суух боломжтой вэ?
  4. Өт 10 см өвс өөд авирчээ. Тэр, өдөр нь 3 см авираад, шөнө унтахдаа 2 см доошоо гулсдаг гэнэ. Энэ өт хэдэн өдрийн дараа өвсний оройд гарах вэ?
  5. Ширээн дээр 3 ширхэг цаас байв. Аль нэгийг авч 3 хэсэг болгон хуваая. Дахин аль нэг хэсгийг авч 3 хэсэг болгон хуваая гэх мэт үргэлжлүүлэв. Тэгвэл ширээн дээрх цаасны хэсэг 2002 байх боломжтой юу? Мөн 2003 хэсэг байж болох уу?

Дэлхийн алдарт философичид. /Күнз/

2009 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Батмөнх
Бид амьдрал гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр үхэл гэж юу болохыг мэдэж чадна гэж үү? Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Үл үзэгдэгч/

2009 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Батмөнх
“Үл үзэгдэгч” гэдэг ойлголт ухагдахуунд одоо болтол нааштай эерэг хариулт тайлбар олдоогүй байна. Дашрамд хэлэхэд 1092 онд Оросын түүхч үл үзэгдэх гараар үүсгэсэн шарх нь ад чөтгөрийн дайрлага мөн гэдэгт эргэлздэггүй байжээ. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Лаоз/

2009 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Батмөнх
Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Телепортац/

2009 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Батмөнх
Телепортац - эд материалын зүйлийг нэг цэгээс нөгөөд ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр агшин зуурт шилжүүлэхийг хэлдэг. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Эзоп/

2009 оны 01-р сарын 08 Нийтэлсэн Батмөнх
Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогүй л байж таарна. Юутай ч амьд явна гэдэг үхлээс дээр. Дэлгэрэнгүй»

Би сэрлээ.

2009 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Батмөнх

Унь тооногүй углуурга ч үгүй урц шиг
Уранхай гэрт би сэрлээ
Хар дарж сэрлээ.
Хугархай лааны толгойд асаж явсан
Залуу нас шигээ гал улалзуулан асааж сэрлээ...
Яасан хүйтэн шөнө вэ дээ
Хүнд хаягдал болсон хог новшин дотор
Хүрэн зүрхтэй хөл гартай хүн шиг л хүн амьдарч явна
Өтөлсөн хойноо өвөртөө хөрөнгөгүй өөртөө өнгөгүй
Үхэхийн хооронд зовж яваа Би гуйлгачин
Хүн болж төрөөд
Жаргал гэдгийг амсаж л явсан
Зовох гэдгийг мэдэрч л явна.
Би ичихгүй, энэ амьдралаас ичихгүй
Яагаад гэвэл би хүний дээд явсийм.
Тарган хүлгийн зоон дээр ьашуур өргөж
Танхил бүсгүйн биед үр тарьж
Та нараас илүү сайхан явсийм
Идье гэвэл хот дүүрэн малтай
Унъя гэвэл уул дүүрэн хүлэгтэй
Хайрыхаа дээд гэргийтэй хоёр хөөрхөн хүүтэй явсийм
Халуу дүүгэсэн гэрийн эзэн
Ханийхаа шүтээн нь явлаа
Дутах гэдгийг мэдэлгүй
Дураараа шувуу шиг явлаа
Гэтэл одоо хар
Гэхдээн:
Архи гэдэг андыг авгай хүүхдээсээ илүү илүү хайрласан
Амраг бүсгүйн өвөрт 10 жил сүгтуу явлаа.
Хичнээн ч жил сохор юм шиг явсийм бүү мэд
Энэ л шөнө энгэрээ нэвштэл уйлсан хар нулимстай сэрлээ
Ийм л үлдэж дээ би ганцаараа
Элгийг минь дэвтээх үргүй
Энгэрийг минь налах ханьгүй
Эрхэм анд нөхөргүй
Эмзэг уяхан амраг бүсгүйгүй
Эмтэрч хайлсан гагц лаатай
Эмгэнэн жаазалсан эцэг эхийнхээ зурагтай
Эсгийгээр босгосон овоохойтой
Эндээ л би эзэн
Энэ хорвоогийн гутамшиг болон үлдэж дээ
Үүр гэгээрлээ
Өөрийгөө нэг харлаа
Өнгөгүй хар үсэнд минь
Өлөн буурал сууж
Өтөлсөн өгөр толгойдоо
Өөр зүйл бодох сөхөөгүй байтал
Үүр гэгээрлээ...
Миний бие, миний цус, миний гэсэн бүх л зүйлс хөрж байна.
Би мэдэрч байна.
Лаа шатаж дуусаад бөхөж байна.
Би ч бас үхэж байна.
Хорвоогийн мананцар тоосон дундуур
Хоромхон зуур шатах лаа шиг амьдарч дээ би
Ахиж хэзээ ч ирэхгүйгээр үүрд унтлаа
Жаргаж явсан залуу нас минь баяртай
Зовж өнгөрөөсөн өтөл нас минь баяртай
Зогсож байгаа зүрх минь баяртай
Зотол олон Монгол минь баяртай
Багтаж явсан гэртээ
Бараа ч үгүй сураг ч үгүй болоход
Надаас үлдэх үс, хумс хоёрт минь
Нулимсаа та нар унагах байлгүй.

Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийн
Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Н.Тайванбаатар

Тайлагдашгүй нууц. /Хойд насны амьдрал/

2009 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Батмөнх
Сүнс үхэшгүй мөнх гэдгийг хүн төрөлхтөн балар эртнээс л мэддэг. Гэхдээ сүүлийн зуун жилийн туршид бидэнд үүнийг ийм биш гэж шаргуу ухуулсан ба биднийг бараг итгүүлсэн. Гэсэн ч мянган жилийн түүхэн уламжлал бол ямар ч шинэ салхинаас хэмжээлшгүй хүчтэй болно. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Соломон/

2009 оны 01-р сарын 03 Нийтэлсэн Батмөнх
Амласан бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Дэлгэрэнгүй»