Ken. - ийн Блог

Дэлхийн алдарт философичид. /Плутарх/

2009 оны 01-р сарын 28 Нийтэлсэн Батмөнх
Зайлшгүй хэрэгцээтэй нь бус, хэрэгцээнээс илүү гарч байгаа юмс л биднийг аз жаргалтай болгодог... Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Хүн нисч чадах уу?/

2009 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Газраас алгуурхан тасарч агаарт дүүлэн нисэх... Олон хүмүүс ийм юмыг нойрондоо л үздэг. Харин зарим нь сэрүүн байхдаа ингэдэг. Левитац гэдэг ухагдахуун - ямар нэгэн хэрэгсэл ашиглахгүйгээр агаарт нисэх - хэвийн бус байдлын салбарт байдаг хамгийн агуу нууцын нэг энэ юм. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Цицерон/

2009 оны 01-р сарын 24 Нийтэлсэн Батмөнх
Хүн хичнээн овжин байх тусмаа бусдад төчнөөн их уршиг тарьдаг. Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /5/

2009 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх
  1. 500 цэргийг нэг эгнээнд 20 хүн, нэг цуваанд 25 хүн байхаар 20х25 тэгш өнцөгт үүсгэн жагсаажээ. Эгнээ бүрийн хамгийн өндөр хүмүүсийн дунд хамгийн намхан нь Сүхээ, цуваа бүрийн хамгийн намхан хүмүүсийн дунд хамгийн өндөр нь Батаа байв. Тэгвэл Батаа, Сүхээ хоёрын хэн нь өндөр вэ?
  2. Өөрийнхөө цифрүүдийн нийлбэрээс 3 дахин их байх тоог ол.
  3. Нэгэн найрын ширээний өмнө 1 өвөө, 1 эмээ, 2 аав, 2 ээж, 4 хүүхэд, 3 ач, 1 ах, 2 охин, 2 хүү, 1 хадам аав, 1 хадам ээж, 1 бэр сууцгааж байв. Энд хамгийн цөөндөө хичнээн хүн суух боломжтой вэ?
  4. Өт 10 см өвс өөд авирчээ. Тэр, өдөр нь 3 см авираад, шөнө унтахдаа 2 см доошоо гулсдаг гэнэ. Энэ өт хэдэн өдрийн дараа өвсний оройд гарах вэ?
  5. Ширээн дээр 3 ширхэг цаас байв. Аль нэгийг авч 3 хэсэг болгон хуваая. Дахин аль нэг хэсгийг авч 3 хэсэг болгон хуваая гэх мэт үргэлжлүүлэв. Тэгвэл ширээн дээрх цаасны хэсэг 2002 байх боломжтой юу? Мөн 2003 хэсэг байж болох уу?

Дэлхийн алдарт философичид. /Күнз/

2009 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Батмөнх
Бид амьдрал гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр үхэл гэж юу болохыг мэдэж чадна гэж үү? Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Үл үзэгдэгч/

2009 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Батмөнх
“Үл үзэгдэгч” гэдэг ойлголт ухагдахуунд одоо болтол нааштай эерэг хариулт тайлбар олдоогүй байна. Дашрамд хэлэхэд 1092 онд Оросын түүхч үл үзэгдэх гараар үүсгэсэн шарх нь ад чөтгөрийн дайрлага мөн гэдэгт эргэлздэггүй байжээ. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Лаоз/

2009 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Батмөнх
Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Телепортац/

2009 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Батмөнх
Телепортац - эд материалын зүйлийг нэг цэгээс нөгөөд ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр агшин зуурт шилжүүлэхийг хэлдэг. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Эзоп/

2009 оны 01-р сарын 08 Нийтэлсэн Батмөнх
Зовох цагтаа сэтгэлээр бүү уна. Чи ганцаараа зовоогүй л байж таарна. Юутай ч амьд явна гэдэг үхлээс дээр. Дэлгэрэнгүй»

Би сэрлээ.

2009 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Батмөнх

Унь тооногүй углуурга ч үгүй урц шиг
Уранхай гэрт би сэрлээ
Хар дарж сэрлээ.
Хугархай лааны толгойд асаж явсан
Залуу нас шигээ гал улалзуулан асааж сэрлээ...
Яасан хүйтэн шөнө вэ дээ
Хүнд хаягдал болсон хог новшин дотор
Хүрэн зүрхтэй хөл гартай хүн шиг л хүн амьдарч явна
Өтөлсөн хойноо өвөртөө хөрөнгөгүй өөртөө өнгөгүй
Үхэхийн хооронд зовж яваа Би гуйлгачин
Хүн болж төрөөд
Жаргал гэдгийг амсаж л явсан
Зовох гэдгийг мэдэрч л явна.
Би ичихгүй, энэ амьдралаас ичихгүй
Яагаад гэвэл би хүний дээд явсийм.
Тарган хүлгийн зоон дээр ьашуур өргөж
Танхил бүсгүйн биед үр тарьж
Та нараас илүү сайхан явсийм
Идье гэвэл хот дүүрэн малтай
Унъя гэвэл уул дүүрэн хүлэгтэй
Хайрыхаа дээд гэргийтэй хоёр хөөрхөн хүүтэй явсийм
Халуу дүүгэсэн гэрийн эзэн
Ханийхаа шүтээн нь явлаа
Дутах гэдгийг мэдэлгүй
Дураараа шувуу шиг явлаа
Гэтэл одоо хар
Гэхдээн:
Архи гэдэг андыг авгай хүүхдээсээ илүү илүү хайрласан
Амраг бүсгүйн өвөрт 10 жил сүгтуу явлаа.
Хичнээн ч жил сохор юм шиг явсийм бүү мэд
Энэ л шөнө энгэрээ нэвштэл уйлсан хар нулимстай сэрлээ
Ийм л үлдэж дээ би ганцаараа
Элгийг минь дэвтээх үргүй
Энгэрийг минь налах ханьгүй
Эрхэм анд нөхөргүй
Эмзэг уяхан амраг бүсгүйгүй
Эмтэрч хайлсан гагц лаатай
Эмгэнэн жаазалсан эцэг эхийнхээ зурагтай
Эсгийгээр босгосон овоохойтой
Эндээ л би эзэн
Энэ хорвоогийн гутамшиг болон үлдэж дээ
Үүр гэгээрлээ
Өөрийгөө нэг харлаа
Өнгөгүй хар үсэнд минь
Өлөн буурал сууж
Өтөлсөн өгөр толгойдоо
Өөр зүйл бодох сөхөөгүй байтал
Үүр гэгээрлээ...
Миний бие, миний цус, миний гэсэн бүх л зүйлс хөрж байна.
Би мэдэрч байна.
Лаа шатаж дуусаад бөхөж байна.
Би ч бас үхэж байна.
Хорвоогийн мананцар тоосон дундуур
Хоромхон зуур шатах лаа шиг амьдарч дээ би
Ахиж хэзээ ч ирэхгүйгээр үүрд унтлаа
Жаргаж явсан залуу нас минь баяртай
Зовж өнгөрөөсөн өтөл нас минь баяртай
Зогсож байгаа зүрх минь баяртай
Зотол олон Монгол минь баяртай
Багтаж явсан гэртээ
Бараа ч үгүй сураг ч үгүй болоход
Надаас үлдэх үс, хумс хоёрт минь
Нулимсаа та нар унагах байлгүй.

Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийн
Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Н.Тайванбаатар

Тайлагдашгүй нууц. /Хойд насны амьдрал/

2009 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Батмөнх
Сүнс үхэшгүй мөнх гэдгийг хүн төрөлхтөн балар эртнээс л мэддэг. Гэхдээ сүүлийн зуун жилийн туршид бидэнд үүнийг ийм биш гэж шаргуу ухуулсан ба биднийг бараг итгүүлсэн. Гэсэн ч мянган жилийн түүхэн уламжлал бол ямар ч шинэ салхинаас хэмжээлшгүй хүчтэй болно. Дэлгэрэнгүй»

Дэлхийн алдарт философичид. /Соломон/

2009 оны 01-р сарын 03 Нийтэлсэн Батмөнх
Амласан бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Дэлгэрэнгүй»