Ken. - ийн Блог

Ямар охид хайр дурлалд одтой байдаг вэ?

2008 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Батмөнх

Ихэнх хүмүүс хөөрхөн охид гэж хариулах биз. Гэвч үнэн хэрэгтээ гадаад өнгө үзэмж тийм ч чухал байр суурь эзэлдэггүй. Харин юу олонд хүндтэй, хайр татам болгодог талаар бяцхан хууц дэлгье.

1-р алхам
Өөрийгөө бүрэн төгс дайчилж сур. Хэрвээ чи өөрийгөө өөрчилхийг хүсж байгаа бол бүр ч сайн хэрэг. Гол нь чамд өөрийгөө хүндэтгэх үзэл бас хайр байх ёстой бөгөөд чи хэн ч болон хувирсан энэ бүгдээ хадгалж үлдэх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж би өөрөө өөртөө итгэлтэй бас хайртай нэгэн гэдгээ эргэн тойрныхондоо ялангуяа хөвгүүдтэй харьцахдаа илэрхийлж сур. Энэ бол өөрийгөө магтаад байна гэсэн үг биш. Гол нь чи өөрийгөө хүндэтгэдэг байж чадсанаар бусдын хүндэтгэлийг хүлээх болно гэдгийг анхаар.

2-р алхам
Тэднийг байгаагаар нь л хүлээж ав. Өөрийн санаа бодолдоо нийцүүлж өөрчлөх гэсний  хэрэггүй. Шулуухан хэлэхэд тэднийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглаж зүгээр л нэг хөшүүрэг тоглоом болгох хэрэггүй. Тэдний сайн чанарыг олж харан түүнд энэ бүхнээ үнэлж цэгнэн алдаа дутагдлаасаа салахад нь тусал. Хүнлэг үйлдэл, харьцаа чинь чамайг бусдаар хүрээлүүлэхэд тус болно. Харин асуудал тулгарвал ээждээ ханд. Ээжээсээ өөрийн алдаа дутагдлын эх үүсвэр юунд байдгийг асууж мэд. Хамгийн шударга шүүгч бас зөвлөгч ээж чинь байх болно.

3-р алхам
Өөрөө өөрийгөө хүмүүжүүл. Чиний бүхий л юм дэгжин бас цэвэрхэн эмх цэгцтэй байх ёстой. Хэн нэгэн хөвгүүний доог тохуу болохоор марзан нэгэн байхаас зайлсхий. Иймээс хувцаслалт, биеэ авч яваа байдал гээд бүх л зүйлээрээ өөрийгөө зөв илэрхийлж сур. 

Дахиад нэг эелдэг зөвлөгөө...хэрвээ чи найз хөвгүүнээсээ харьцаагаа тасалсан бол өөрийн энэ сонголтондоо хэзээд үнэнч бай. Чамд нэг хэсэг ганцаардмал бас уйтгартай санагдах л болно. Гэвч чи нэгэнт шийдвэр гаргаснаас хойш эргэж буцаж өөрөө өөрийгөө тэнэг байдалд оруулах шаардлагагүй. Тэр энэ хорвоо дээрх цорын ганц хөвгүүн биш. Мөн найз охиддоо өөрийн байр байдлыг хэлэх хэрэггүй. Тэд чиний энэ байдлыг доог тохуу хошигнол болгон өнгөрөөнө эсвэл хов болгон тараахаас өөр юу ч хийхгүй тул тэдэнд тайлбар тавих шаардлагагүй. Иймэрхүү байдлаас болж чиний олны дунд тогтсон байр суурь, нэр төр чинь ганхах болно. Хэдийгээр чиний энэ алхмыг сайшаах хүмүүс байх ч мөн  адил тооны буруушаах хүмүүс байна гэдгийг үргэлж сана. Сайн муу хоёр үргэлж хамт оршиж, нэг нэгнийхээ хоосон орон зайг нөхөж байдаг юм.

4-р алхам
Хайр дурлалд бас олны дунд одтой нэгэн үргэлж бусадтай нээлттэй харьцаж чаддаг хүн байдаг. Үүнийг үргэлж санаж яв. Чи хүмүүс чиний тухай ихийг мэдхээс бүү ай.

5-р алхам
Ижилхэн сонирхолтой хөвгүүнтэй холбоо тогтоох гээд оролд. Ийм нэг хүсэл эрмэлзэлтэй бас сонирхолтой хүмү?сийн үүсгэсэн харьцаа хамгийн бат бөх, нийцтэй байж чаддаг. 

6-р алхам
Хайр дурлал үргэлж сайхан бүхнээр дүүрэн байдаггүй. Та хоёрт зам зуур чинь өч төчнөөн жижиг сажиг таагүй явдал учрах болно. Жишээлбэл найз хөвгүүн чинь болзооноосоо хоцорчээ. Тэр завгүй байж чиний төрсөн өдрийг мартчихаж. Чи түүнд хэд хоногийн өмнө яриан дундаа хавчуулж сануулах хэрэгтэй. Энэ мэт чи өөрсдийн харьцаандаа бий болж болох таарамжгүй зүйлсээс зайлсхийж сурах хэрэгтэй. Бас чи түүнийг үргэлж дэргэд чинь байх боломжгүй гэдгийг ойлго.

Хардалтаа дарахын тулд цай уу

2008 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Батмөнх

Хардалтаа дарахын тулд цай уу

Хардалт ухааныг мохоож, нойрыг хасч, гэр бүлийг салгаж чаддаг. Тэр бүхнийг хийх чадвартай. Эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрөөр харддаг.

Эмэгтэйчүүд мэдрэмтгий зангийнхаа ачаар хайртай хүнээ хараад л хардах үгүйгээ шийдэж чаддаг. Хайртай залууг нь бусад эмэгтэйчүүд сонирхож харах үед тэр бахархах сэтгэл төрж, баяр баясалтай болдог. Гэхдээ хайр сэтгэл нь түүнийг сэрэмжтэй байхыг шаарддаг. Тэд хайртай эрийнхээ халаасыг шалгаж, бусдын үнэр ханхалж байна уу гэдгийг шалгахаас огт ичихгүй.

Эрчүүд бүсгүйгээ өөрийн болсон гэж үзэх үедээ анхаарал сэрэмжээ алдах нь цөөнгүй. Бусад эрчүүд (өөрийн нь найзууд ч орно) хайртай эмэгтэйг нь дурсан санах, эсвэл магтах үед тэр маш их цухалдаж, түүнийгээ олны нүдэнд өртөхөөр гангарч байна зэргээр буруутгаж эхэлдэг.

Өөртөө итгэлтэй хүмүүс ч харддаг Өөртөө хэт итгэлгүй, эсвэл өөртөө хэт итгэлтэй хүмүүс хамгийн их харддаг. Эмэгтэйчүүд уйтгарлаж, гунигласан үедээ их харддаг байна. Тиймээс та байнга хардах мэдрэмжээ сэдрээхгүйн тулд биллиард тоглож сур. Эсвэл Бальзакийн зохиолыг дахиад унш. Хүн нэг дор хоёр зүйлийн талаар бодох чадваргүй байдаг. Хардах сэтгэлийг өөрөөсөө үргээхийн тулд зүг ээр л цай уу.
Гэхдээ өөрийн гал тогоондоо бус, хөршийндөө орж цайлаарай. Хэрвээ та хартай хүнтэй учирсан бол эхлээд үйлдлээрээ, дараа нь үг хэлээрээ түүнтэй ярилцаарай. Эхлээд та түүнийг энхрийлж байгаад, дараа нь яриа өрнүүл. Хардалтаас ангижрах хамгийн найдвартай арга бол энэ нь надад хамаагүй гэсэн царай гаргах явдал юм. Нөхөр тань таныг өдөөн хатгаж болно.

Хардах шалтгаан бүү гарга. Ингэхийн тулд та нөхөр л рүүгээ байнга ярьж, төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар болон бусад бүх зүйлийг түүнд мэдээлэх хэрэгтэй. Хүмүүс өөрт нь тавих анхаарал, халамж, хайр суларсан үед хардаж эхэлдэг. Гэр бүл болсон өдөр, түүний төрсөн өдрийг бүү март. Юу бодож байгаагаа бие биедээ хэлж сур. Ингэснээр түүнд таныг өөрт нь хайртай гэсэн итгэл бий болж, эргэлзээ арилдаг.

Үнсэлцэх арга барил бүхэн өөр байвал амьдрал сайхан

2008 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батмөнх

Үнсэлцэх арга барил бүхэн өөр байвал амьдрал сайхан

Чухам ямар гэгч далдын хүчин хүний зүрхийг ердийнхөөс нэг литрээс илүү цус ялгаруулж, биеийн 28 булчинг нэг дор хөдөлгөөнд оруулж, цусны даралтыг эрс өсгөдгийг мэдэх үү? Энэ бол үнсэлт. Үнсэлт аваар ослоос хамгаалдаг гэх судалгааг Америкийн сэтгэл судлаачид гаргасан нь олны гайхшлыг төрүүлсэн ч яахын аргагүй бодит үнэн гэдэгтэй хэн ч маргаагүй гэнэ. Яагаад гэвэл гэрээсээ гарахын өмнө эхнэрийнхээ (нөхрийнхөө) халуун гэгчийн үнсэлтээр шагнуулсан xүн тэр өдөртөө сэтгэл тэнэгэр явж жолооны ард суухдаа өөртөө улам итгэлтэй болдог байна. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж эр нөхрөө, эхнэрээ жолооны ард суухад нь үнсэлтээр бэлэг бариарай. Хүмүүс хэзээ үнсэлцэж сурсныг хэлэхэд хэцуу. Коока Бандидагийн зохиосон “Кама Сутра” гэх сударт “Чин зүрхнээсээ янаглан үнсэлцэх нь хайр дурлалд хүрэх эхний алхам. Иймээс уруул уруулаа шүргэлцэхээс эхлээд нэн ялдам байх учиртай” гэж бичсэн байдаг. Зарим ном сударт тэмдэглэж үлдээснээр дорно дахины орнуудад 20-иос доошгүй үнсэлцэх аргын талаар бичсэн байдаг гэнэ. Үнсэлцэхэд арга техник бус үнэн сэтгэл хамгийн чухал гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч солонгосчуудын дунд “Хэрэв тэр бүсгүй үнсүүлж байгаа бол эцсийн эцэст өөрт байгаа бүхнээ зориулахад бэлэн байна гэсэн үг” гэх аман яриа ч байдаг гэнэ. Тогтмол үнсэлцэх нь гэр бүлийн дотоод байдлыг бэхжүүлэх, бэлгийн дур хүслийг бууруулахгүй байх хамгийн шилдэг арга гэж сэтгэл судлаачид үздэг байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн хэр удаан, хэр олон үнсэлцэх талаар аваргаа тодруулдаг уламжлалтай болжээ. Тухайлбал, Францын Тос Скози Найн, Поль Травиль нар хоёр цагийн дотор 20049 удаа үнсэлцэн дээд амжилтыг тогтоогоод байгаа аж. Ингэхэд хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд заавал үнсэлцэх хэрэгтэй юм болов уу. Солонгосын судлаачдын таамагласнаар тогтмол үнсэлцдэг хүмүүс бусдаас таван жилээр илүү наслах боломжтой байдаг гэнэ. Учир нь үнсэлцсэнээр хүний цусны эргэлт түргэсдэг байна. Байнга цусны эргэлт түргэсч нэмэгдэх нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг аж. Үнсэлцэхэд арга техник чухал бус гэж ярьдаг ч “Үнсэлцэх арга барил бүхэн өөр байвал амьдрал сайхан” гэж Францын зохиолч Оноре де Бальзак бичиж улдээжээ.

Хайртай хүнийхээ сэтгэлийг эзэмдмээр байна уу?

2008 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Батмөнх

Хайртай хүнийхээ сэтгэлийг эзэмдмээр байна уу?

Эр хүнийг зөвхөн гоё даашинз, будмал нүүрээр татна гэдэгт та итгэлтэй байна уу? Энэ бол хангалтгүй. үүгээр зөвхөн сексийн өдөөлтийг бий болгоно. Хэрэв та залуугийн сэтгэл зүрхийг эзэмдье гэвэл арай илүү өргөн хурээтэй сэтгэх шаардлагатай.

• Юуны өмнө өөрт нь таагүй биш гэдэг ханд өг.
• Санаачлагыг гартаа авахын тулд сонирхсон залуугийнхаа ааш занг судал.
• Хоёулхнаа байгаа тохиолдолд залуугийн секс өдөөлтийг шууд бүү няцаа. Ор хөнжлөөс буцахгүй байгаа мэт зөвхөн сэтгэгдэл төрүүл
• Гэхдээ эгзэгтэй үед тоглоом шоглоом маягаар өөрийгөө татаж ав. Ингэснээр та залуугийн хүсэл сонирхлыг дэврээнэ. Шууд аваад идчихдэг алим амтгүй байдаг учир хүмүүс худалдаж авдаг биз дээ.
• Нэг их ажилсаг хүн болох гэж залуугийнхаа гэр орныг цэвэрлэх, цамц майкын угаах гэж бүү зүтгэ. Нэр хүндээ алдана. Хожим гэр бүл болоход хүрвэл таныг үйлчлэгч мэт хүлээн авах болно.
• Найз залуутайгаа ямар ч сэдвээр хамаагүй ярих, мэтгэлцэхэд бэлэн бай. үүний тулд та ядаж хэд хэдэн чанартай уран зохиолын ном уншсан байх ёстой.
• Өөрийн чинь эмзэглэж байгаа асуудал, бэрхшээлийг найз залуутайгаа хуваалцахаас буү эмээ (нилээд дотно болсны дараа). Танд муугүй ханддаг бол найз залуу чинь зөвхөн туслахыг л хүснэ
• Хошин шогийн мэдрэмжтэй бай. үл ойлголцол, эвгүй зан үйлдлииг давахад тань тустай.

Багахан хардалт хайрыг бэхжүүлдэг

2008 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Батмөнх

Багахан хардалт хайрыг бэхжүүлдэг

Хайртай бол хартай гэдэг. Багахан хардалт хайрыг бэхжүүлдэг ч гэх нь бий. Гэвч хэмжээнээсээ хэтэрсэн "даварсан" хардалт гэр бүлд сайн сайхан зүйл авчрахгүй нь тодорхой. Хардалтанд хүйсийн онцлог гэж байна. Эрэгтэй хүн хардахаараа эхнэр рүүгээ дайрдаг бол эмэгтэйчүүд голдуу нөхрийнхеө "нууц амраг" руу халддаг. Хар нь дэндсэн эр нөхөр яадаг вэ?

1. Хардахаараа ухаанаа алдаж, өөрийн ухаан мэдрэлгүй юм шиг болдог аж. Гар хөл нь салганах, чичрэх, царай нь улайх, барайх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

2. Хэт хартай нөхөр хүний тоож анзаарамгүй, яльгүй юмыг ч хардана. Хамт явж байгаад эхнэртэй нь таньдаг хүн нь тааралдаад мэндлээд өнгөрөхөд л "Юун хүн бэ?" хэзээ, яаж танилцсан юм бэ?... гэхчилэн байцааж гарах жишээтэй.

3. Хартай хүн эхнэртээ гоё ганган хувцас хунар ч авч өгөхөөс айна

4. Ийм эрчүүд солиотой юм шиг хардах мөртлөө эхнэрээ ч, өөр бусад эмэгтэйчүүдийг ч жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй, тэднийг бүгдээрээ худалч, хууран мэхлэгчид гэж бодож явдаг.

5. Аажимдаа хэтэрсэн хардалт солиорол, сэтгэцийн эмгэг болж хувирах нь бий.

Хардалтын хор уршиг:
1. Хартай нөхрийн гэр орны уур амьсгал дэндүү уйтгартай болно. Учир нь эхнэр нь нөхрийхөө хардалтаас айгаад найз нөхдөөсөө хapьцaa холбоогоо таслах,таньдаг мэддэг хүнтэйгээ ч үг солих, мэндлэх эрхгүй болдог.

2. Хардалт бэлгийн амьдралд ч муугаар нөлөөлнө. Хартай хүний эхнэр сексийн харьцаанд сонирхолгүй болж, дур хөрөх нь олонтаа байдгийг секс зүйчид тогтоожээ.

3. Хэтэрсэн хардалт хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө.
Хартай аав юм уу ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, хожим нь ханилснаа хардаж зовоодог байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд эмэгтэйчүүд яагаад ч юм хартай нөхрөөсөө салах нь ховор байдаг. үр хүүхдээ ч боддог биз. Гэвч хартай хүн яаж ч хэлээд хэзээ ч засрахгүйгээр үл барам нас ахих тусам "өвчин" нь улам архагшдаг юм шүү.

Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Батмөнх

Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь


Нэг өдөр төрсөн хүмүүс зан ааш, гадаад байдлаараа төдийгүй өөр хоорондоо огт адилгүй байдаг. Учир нь тэдний төрсөн цаг нь адилгүй билээ. Одон орон судлаач болон зурхайчид нэг хоног хугацааны хувьд ижил чанар бүхий ижилхэн 12 хэсэгт хуваагддаг гэж үздэг. Та энэ өгүүллийг уншаад таны төрсөн цаг зан ааш, хайр сэтгэлд чинь хэрхэн нөлөөлдгийг олж мэдэж болно.

Хэрвээ та 0.00 - 2.00 цагт төрсөн бол
Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юү бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь..

Хэрвээ та 2.00 - 4.00 цагт төрсөн бол
Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.

Хэрвээ та 6.00 - 8.00 цагт төрсөн бол
Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг.

Хэрвээ та 8.00 - 10.00 цагт төрсөн бол
Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий.

Хэрвээ та 10.00 - 12.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм.

Хэрвээ та 12.00 - 14.00 цагт төрсөн бол
Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу?

Хэрвээ та 14.00 - 16.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг.

Хэрвээ та 16.00 - 18.00 цагт төрсөн бол
Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна.

Хэрвээ та 18.00 - 20.00 цагт төрсөн бол
Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм.

Хэрвээ та 20.00 - 22.00 цагт төрсөн бол
Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ.

Хэрвээ та 22.00 - 24.00 цагт төрсөн бол
Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

Ганц олдох залуу нас…

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Батмөнх

Ганц олдох залуу нас…

Яагаад биднээс урвадаг вэ?
Эр хүнд байгалаас заяасан урвагч зан бэлэглэсэн бололтой. Тэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг олон зантай гэж хэлж болно.

1. Чи түүнтэй хамт орой үдэш гарч үдэшлэг цэнгүүнд явдаггүй.
Харин тэр олны дунд толгой эргэн мансуурч хажуугаараа өнгөрөх дэгжин охидод харцаа унагана. Түүнд яг энэ мөчид үргэлж Winnie the Pooh-тай хамт байх тааламжтай зүйл биш мэт санагддаг. Тэр чамайг арван хуруу шигээ мэддэг болчихсон тул түүний хувьд чи шинэлэг алим биш болсон байна. Түүнд тухайн үед юу юунаас илүү түүний дэргэд бүжиглэх охин ямар дотоож өмссөн байгаа нь сонирхолтой байх болно.

2. Санамсаргүй бүх юм болж өнгөрнө. Тэр өөрөө ч юу болсныг мэдэхгүй. Хөгжим чанга дуугарч найзууд хажуунаас хөөргөж, урдаа байсан хундагатай архи, лаазтай юиво бүрийг хоослоод л байсан. Хаанаас тэр охин гараад ирсэн нь бүү мэд. Түүнийг ёстой л гамшиг ниргэж. Харин чи энэ бүхнийг хэрхэн хүлээн авч хандах бол...

3. Ихэнх залууст дараах нөхцөл үйлчилдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ нь хөвгүүд хайртай охиндоо шүлэг уншиж өгч, уруул дээр чинь зөөлөн үнсэж чихэнд чинь хайрын үгс шивнэдэг бол, бусад нь түүний хувьд хэн ч биш байдаг учраас тэднээс шууд сексийн харьцааг шаардан өөрийн бэлгийн амьдралын туршлагыг зузаатгахыг боддог нь харамсалтай. Мэдээж энэ муухай, шударга бус хэрэг. Энэ бас л гамшиг. Харамсалтай нь бэлгэвч та хоёрын харьцааг аварч чадах болов уу?

4. Чи хэн нэгэн хөвгүүнтэй дотносож эхэлсэн. Гэхдээ та хоёрын дунд сайхан найзын харьцаанаас өөр юу ч байхгүй. Гэтэл найз банди чинь тэгж бодохгүй байгаа. Түүний хувьд энэ бол тийм ч сайхан санагдахгүйгээр барахгүй тэр ч чамд өөр шиг шиг чинь хандаж чадна гэхдээ харуулахыг оролдоно. Хардалт, урвалт хамт оршдог юм шүү.

Хэрвээ чи урвасан бол...

Эхлээд өөрийгөө гартаа ав. Хэрвээ чи өнгөрсөн явдалд маш их шаналж, харамсаж байгаа бол чимээгүй өнгөрсөн нь дээр. Тэр хэзээ ч үүнийг уучлахгүй шүү дээ. Харин чамд энэ бүхнийг ухаангүй дурласны улмаас хийсэн санагдаж байгаа бол өөрийн мэдрэмжээ хуурамж биш гэдэгтээ бүрэн итгэдэг болтлоо хүлээ. Хүчтэй бас шунахай хүсэл зүрх сэтгэлийг хуурдаг тул энэ мэт хуурмаглалд автан оорийн ойр дотны, үнэ цэнэтэй хүнээ алдаж болох юм шүү. Иймээс ямарч тохиолдолд чи чимээгүй өнгөрч бүгдийг нууцлан үлдсэн дээр шүү. Ухаалаг байж нөхөрлөлөө хамгаалаарай.

Хэрвээ чамаас урвасан бол...
Түүн рүү юм шидэж хэрүүл шуугиан үүсгэх хэрэггүй. Харин үүний оронд аль болох тайван байж түүнийг буруугаа хүлээхийг нь хар. Тэр чамаас өнөөдөр урвасан бол маргааш ч гэсэн урвах болно. Иймээс чимээгүй түүний нүглээ наминчдахыг нь сонсоод гарч од. Тэр чамайг давтагдашгүй бас ухаалаг дахин өөрт нь олдохгүй, ховорхон цэцэг байсныг мэдрэх болно. Түүний хийсэн алдаанд өөрийгөө буруутгаж, өөрийгөө зовоох ямарч шаарддлагагүй. Түүний өнгөрсөн дурсамжтай нь хамт булшил.

Эцэст нь хэлэхэд хүнд ганц амьдрал заяадаг болохоор тэр амьдралыг сайн сайхан, аз жаргалтай хайраараа гэрэлтүүлж амьдраарай. Уучлах газараа уучилж чаддаг байгаарай.