Ken. - ийн Блог

Тайлагдашгүй нууц. /Зургаа дахь мэдэрхүй/

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Батмөнх
Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч бүү хий л, "Би удахгүй энэ ертөнцөөс явна" гэж ярьж байсан аж. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзжээ. Харин түүнийг сайн мэддэг ойр дотны хүмүүс нь "Борис сүүлийн үед уруу царайтай явдаг боллоо. Үйл хэрэг нь л бүтэмжгүй байгаа юм байх" гэцгээж байсан аж. Харин Борис Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унасанаас яг арав хоногийн дараа нас баржээ. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо итгэх хэрэгтэй юу? Зөн совин үнэн байдаг уу? Дэлгэрэнгүй»

Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд 2/

2009 оны 11-р сарын 04 Нийтэлсэн Батмөнх
Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр Огайо мужид төрсөн ч өөр гэр бүлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчүүдтэй сууж байгаад салсан бөгөөд нэг нэг хүүхэдтэй түүндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрүүлж байсан төдийгүй нэгэн ижил хоббитой байснаа мэдээд ихэд гайхацгаасан байна. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Их тэсрэлт, Их таавар/

2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Батмөнх
Шөнийн тэнгэрт гялалзах од эрхэс хүний санаанд энэ бүхэн хаанаас эхтэй тухай эргэцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Лавлах судалгаа шинжилгээний бүтээлээс харахад огторгуйн үүслийн онолын таамаглал болох "Их тэсрэлт"-ийн гэх онолын ойлголт гарч ирнэ. Энэ онолоор бол матери анх маш өндөр температуртайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрсэн. Үүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тийш тэлж аажмаар атом, бодис, гараг, од эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
 Дэлгэрэнгүй»

Сонирхуулахад. /Сансар огторгуйн сонин хачинаас.../

2009 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Батмөнх
“Огторгуйд хүн төрөлхтний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм.  Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Цахилгаан хүмүүс/

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Батмөнх
“Цахилгаан хүмүүс” гэж нэрлэгддэг ухагдахуун ойлголтыг судалсан анхны тохиолдлуудын нэг нь 1846 онд болжээ. 1-р сарын 15-нд Франц эмэгтэй Котэн, тэр дөнгөж 14 настай бөгөөд арваад өдөр үргэлжилсэн хачин жигтэй байдалд оржээ. Түүний гар эсвэл даашинз ямар нэг хүнд зүйлд хүрэнгүүт л тэр хүнд тавилга өрөөн дундуур эргэн үсэрдэг ажээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц /Хараал дагуулсан эд зүйлс/

2009 оны 09-р сарын 08 Нийтэлсэн Батмөнх
Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Галт тэрэг - Хий үзэгдэл/

2009 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
988 онд зохиолч Черкашин Севастополид “Новороссийск” гэдэг онгоц сөнөсөн тухай мэдээлэл цуглуулж байв. Хэвлэл мэдээлэлд зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотын аймшигтай сүйрэлд 608 хүн үхсэн тухай өгүүлэх болжээ. Харамсалтай нь 1955 оны 10-р сарын 29-нд гарсан “Юлий Цезарь” гэдэг Италийн усан онгоц дэлбэрсэн шалтгааныг одоо болтол олоогүй байна. Аварга том онгоц түрүүлгээ харж Севастополийн хойд тохойд живжээ. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг цуглуулан судалгаа хийхийн тулд далайчид, тэднийг аварч байсан хүмүүс, эрэг дээрээс ажиглаж байсан бүх хүмүүсийг бүгдийг нь хамруулжээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Хүн анх хэдийд үүсэв?/

2009 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх
1891 оны 7-р сарын 11-нд Америкийн орон нутгийн “Моррисонвиль мэдээ” хэмээх сонинд дараах агуулгатай тэмдэглэл нийтэлжээ: “Мягмар гарагийн өглөө хатагтай С.У.Калп нэгэн гайхалтай олдворын тухай олон түмний хүртээл болгон түгээжээ. Гал түлэхээр нүүрс хагалж байтал эртний, нарийн ур хийцтэй 25 см урттай жижигхэн алтан гинж олжээ. Нүүрс бараг дундуураа хагарсан ба тэрхүү гинжийн хоёр үзүүр нийлсэн, дугуйлсан байдлаар байрласан байжээ.
 Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Атлантида/

2009 оны 05-р сарын 31 Нийтэлсэн Батмөнх
Эртний Грекээс гаралтай энэхүү таамаглал одоо ч эрдэмтэн судлаачид тэр бүү хэл тайлагдашгүй нууцуудыг судадлдаг хүмүүсийн анхаарлын төвөөс гараагүй л байна. Бүхэл бүтэн 2500 жилийн насыг зооглосон энэхүү таамаг ямар учраас өнөөг хүртэл олны анхаарлыг татаад байгаа нь Ер бусын зүйл биш гэж үү? Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Болор гавлын нууц/

2009 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Анхны гавал 1924 онд Юкотан хойгийн ширэнгэн ойн дундах эртний Майя омгийн Лубаатун хотын балгаснаас олдсон ба архелогич Ф.А.Митчелл Хежес олсоныг түүний нэрээр уг Болор гавлыг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Сармагчин уу? Эсвэл Адам уу?/

2009 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Батмөнх
Газар дэлхий дээр үлэг гүрвэлийн үе ноёрхож, жижиг гөрөөс төрөлтөн үр төлөө сүүгээр хооллодог байж. Гараг дээрх цаг уурын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас үлэг гүрьэлр устаж түүний оронд олон төрлийн сүүн тэжээлтэн бий болж тэдгээрийн дотор хурц соёогүй, туурай, зузаан арьсгүй, хурдан хөл, хүчирхэг соёогүй хамгийн сул дорой төрөл үүсчээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Зэрэгцээ ертөнц/

2009 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Батмөнх
1964 оны 2-р сарын 1-ны өдөр Калифорнийн өмгөөлөгч Томас П.Механ ердийн ажлын өдрөө дуусгаад цаг хагас явж хүрэх Эврика хотхон дахь гэртээ харихаар машиндаа суужээ... Дэлгэрэнгүй»

Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд/

2009 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Батмөнх
1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Аймшигт харанхуйлал/

2009 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Батмөнх
1957онд 7-р сард Францын сонингуудад Правонслийн Арля хотын 54 настай Мирен Жене хэмээх эмэгтэйд тохиолдсон түүх нийтлэгджээ.Тэр эмэгтэй туршлагатай мэрэгшсэн сувилагч тул хүүхэд асруулахаар байнга урьдаг байжээ. Дэлгэрэнгүй»

Тайлагдашгүй нууц. /Сарны нууц/

2009 оны 02-р сарын 19 Нийтэлсэн Батмөнх
Сар бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гарагийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин таамаглалын тоо буураагүй улам бүр өссөөр... Дэлгэрэнгүй»