Ken. - ийн Блог

Оюун цэнгээх бодлогууд. /9/

2010 оны 02-р сарын 20 Нийтэлсэн Батмөнх
Дараагийн таван бодлого... Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /8/

2009 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Батмөнх
Дараагийн таван бодлого... Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /7/

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх
Дараагийн таван бодлого... Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /6/

2009 оны 07-р сарын 21 Нийтэлсэн Батмөнх
За цувралын маань дараачийн 5н бодлого.  Дэлгэрэнгүй»

Оюун цэнгээх бодлогууд. /5/

2009 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх
  1. 500 цэргийг нэг эгнээнд 20 хүн, нэг цуваанд 25 хүн байхаар 20х25 тэгш өнцөгт үүсгэн жагсаажээ. Эгнээ бүрийн хамгийн өндөр хүмүүсийн дунд хамгийн намхан нь Сүхээ, цуваа бүрийн хамгийн намхан хүмүүсийн дунд хамгийн өндөр нь Батаа байв. Тэгвэл Батаа, Сүхээ хоёрын хэн нь өндөр вэ?
  2. Өөрийнхөө цифрүүдийн нийлбэрээс 3 дахин их байх тоог ол.
  3. Нэгэн найрын ширээний өмнө 1 өвөө, 1 эмээ, 2 аав, 2 ээж, 4 хүүхэд, 3 ач, 1 ах, 2 охин, 2 хүү, 1 хадам аав, 1 хадам ээж, 1 бэр сууцгааж байв. Энд хамгийн цөөндөө хичнээн хүн суух боломжтой вэ?
  4. Өт 10 см өвс өөд авирчээ. Тэр, өдөр нь 3 см авираад, шөнө унтахдаа 2 см доошоо гулсдаг гэнэ. Энэ өт хэдэн өдрийн дараа өвсний оройд гарах вэ?
  5. Ширээн дээр 3 ширхэг цаас байв. Аль нэгийг авч 3 хэсэг болгон хуваая. Дахин аль нэг хэсгийг авч 3 хэсэг болгон хуваая гэх мэт үргэлжлүүлэв. Тэгвэл ширээн дээрх цаасны хэсэг 2002 байх боломжтой юу? Мөн 2003 хэсэг байж болох уу?

Оюун цэнгээх бодлогууд. /4/

2007 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Батмөнх

1.Нэг хүүхэд уйлж байв. Би түүнээс чи яагаад уйлж байна, аав ээж чинь хаана байна вэ? гэж асуухад -Надад аав, ээж байгаа, гэвч би тэдний хүү нь биш гэв. Ийм байж болох уу?

2.Квадрат хэлбэртэй бүжгийн танхимын ханын дагуу 10 буйдан сандалыг хана бүрд тэнцүү тоотой байхаар хэрхэн байрлуулах вэ?

3.Барилгын тоосго 4 кг жинтэй. Тэгвэл урт, өргөн, өндөр нь 4 дахин бага мөнхүү материалаар хийгдсэн тоглоомон тоосгоны жин хэд байх вэ?

4.Нэг хоногт цагийн зүү, минутын зүү хоёр нэг шулуун дээр хэдэн удаа орших вэ?

5.Миний хүү хоёр жилийн дараа хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин их настай болно. Харин миний охин 3 жилийн дараа 3 жилийн өмнөхөөс 3 дахин их настай болно. Охин хүү хоёрын хэн нь ах вэ?

Оюун цэнгээх бодлогууд. /3/

2007 оны 09-р сарын 20 Нийтэлсэн Батмөнх

1.Та Улаанбаатраас Нью-Йорк руу огоц жолоодох болжээ. Замдаа Лондонд бууна. Гэтэл Улаанбаатраас хөөрсний дараа онгоцонд терористууд суусан нь тодорхой болсон ба тэд онгоцоо Афгинастан руу явуулахыг шаарджээ. Онгоцны нисгэгч хэдэн настай вэ?

2.2 хүн 2 цагт 2метр газар ухдаг бол хэдэн хүн 5 цагт 5метр газар ухах вэ?

3.Миний карманд нийлбэр нь 150 төгрөгтэй тэнцэх хоёр ширхэг дэвсгэрт байв. Нэг дэвсгэрт нь лав 50-тын дэвсгэрт биш. Надад хэд хэдтийн дэвсгэртүүд байсан бэ?

4.Дөрвөн ширхэг нэгийг ашиглан хамгийн их тоог бич.

5.Толин ойлтоор 4,5 дахин ихсдэг 2 оронтой ямар тоо байна вэ?

Оюун цэнгээх бодлогууд. /2/

2007 оны 09-р сарын 18 Нийтэлсэн Батмөнх

1.Нэг саванд сүү, нөгөө саванд мөн тийм хэмжээний ус байв. Савтай сүүнээс  нэг халбага сүү авч ус руу хийж сүлэв. Сүлсэн уснаасаа нэг халбагыг авч савьай сүү рүү хийв. Усан дахь сүү, сүүн дэх ус 2ын аль нь их вэ?

2.Нэгэн өвгөн 3н хүүтэй юмсанжээ. Өвгөн дараах гэрээслэлийг үлдээв. Намайг нас барахад ахмад хүү маань бүх тэмээний хагасыг, дунд хүү маань бүх тэмээний 3ны нэгийг, харин бага хүү маань бүх тэмээний 9ны нэгийг аваарай гэжээ. Өвгөн нас барахад түүнээс 17 тэмээ үлджээ. Хүүхдүүд тэмээг хуваах гэтэл чадсангүй. Гэтэл нэгэн тэмээ унасан хүн ирж тэдэнд тэмээг нь хувааж өгөв яаж хуваасан бэ?

3.Эргээс холгүй зогсох нэгэн хөлөг онгоц хажуу тал руугаа олсон шатаа унжуулсан байв. Шат нь 10 гишгүүртэй ба гишгүүр бүр хоорондоо 30см зайтай. Хамгийн доод талын гишгүүр усны гадаргуу дээр шүргэж байв. Энэ өдөр далай маш дөлгөөн байсан ч далайн түлхлэг эхэлж ус цагт 15мс-ээр хөөрч байлаа. Олсон шатны 3 дахь гишгүүрт ус хэдийд хүрэх вэ?

4.Балдан 6н хүүхэдтэй хүүхэд бүр нь 1 эгчтэй ажээ. Балдан хэдэн хүүхэдтэй вэ?

5.Арван нэгэн мянга, арван нэгэн зуу, арван нэгэн нэгжээс тогтох тоог цифрээр бич. 

1-р бодлогуудын хариунууд.

2007 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Батмөнх

Эхний удаа болхоорч тэгжаагаамуу мэдэхгүй хүмүүс миний бичлэгийг уншаагүй юм шиг байна. Гэхдээ шантрахгүй ээ нахисан зөндөө бодлого оруулна аа. Ингээд эхний 5-н бодлогын хариулт.

1.Нийт 1023 барилдаан болсон. /Нэг бөх заавал нэг унах ёстой./ Түрүүлсэн бөх 10 давж түрүүлсэн.

2.Өгөгдөлдөө кг аар өгөгдсөн тул шууд 1кг аравтын зоос нь хүнд.

3.Хурдан явсан нь олон гишгүүр гишгэнэ.

4.Эхлээд 2 бээлийгээ давхарлаж эхний өвчтөнг. Дараа нь гаднах бээлийгээ тайлж 2 дахийг. Харин сүүлийнхийг  тайлсан бээлийгээ нөгөө тийш нь харуулж доторх бээлий дээрээ давхарлаж өмсөөд үзнэ.

5.Минут бүрд 2 дахин өснө гэдэг нь хэмжээгээрээ ч гэсэн 2 дахин өснө гэдгийг ойлгочих юм бол тун хялбар. Үүнээс үзвэл 59 дахь минутанд хагас нь дүүрнэ.

Оюун цэнгээх бодлогууд. /1/

2007 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Батмөнх

Сая хэд хоног өөр блогуудаар аялалаа. Банжигийн Таавар блогийг нилээд шүтлээ. Тэгээд түүнийг дууриан хэдэн бодлого тавихаар шийдлээ. Даанч шагнал байхгүй шүү... Гэхдээ үнэхээр сонирхолтой. Мөн цувралтай шүү.

1.Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөх зодголжээ. Энэ наадамд нийт хэдэн барилдаан гарсан бэ?         А.Сүхбат хэд барилдаж түрүүлсэн бэ?

2.Хорьтын мөнгөнөөс аравтын мөнгө нь 2 дахин хөнгөн. Хагас кг 20тын мөнгө, 1кг аравтын мөнгө 2ын аль нь хүнд вэ?

3.Хоёр хүн урсдаг шатаар нэг чиглэлд алхаж байв.  Нэг нь нөгөөгөөсөө илүү хурдан явж байсан бол хэн нь илүү олон гишгүүр гишгэх вэ?

4.Нэгэн эмч дээр гурван өвчтөн иржээ. Эмч ердөө л 2/хос/ бээлийтэй байв. Эмч өвчтөн бүрийг нэг/хос/ бээлийгээр үзнэ. Өвчтөн үзсэн бээлийний талаар хүнд хүрч болохгүй. Учир нь өвчин дамжих магадлалтай гэнэ. Гэтэл эмч энэ хоёр бээлийгээр гурван өвчтөнг өвчин халдаахгүйгээр үзсэн ба өөрөө ч өвчин халдаагүй гэнэ. Яаж үзсэн бэ?

5.Маарамба нэгэн шидэт цагаан будаа бүтээжээ. Тэр нь минут тутамд 2 дахин өсдөг ажээ. Аяганд 1ш будаа хийснээс хойш яг 1 цагийн  дараа дүүрсэн бол аяганы хагасыг хэдэн минутанд дүүргэх вэ?

10=100 гэвэл итгэхүү? Өөрөө хар

2007 оны 09-р сарын 11 Нийтэлсэн Батмөнх
Чадвал алдааг олоорой Дэлгэрэнгүй»