Ken. - ийн Блог

Цаг ямагт сонирхолтой бай

2008 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Батмөнх

Цаг ямагт сонирхолтой бай

Нойтон хамуу шиг байсны хэрэггүй:
- Хайртай хүн рүүгээ ойр, ойрхон бүү утасдаарай. Хэрэв тэр таньруу ярьвал утасдахыг нь хүлээж байснаа бүү яаран илэрхийл. Эрчүүд ихэвчлэн биеэ тоосон, эмэгтэйчүүдээс өөрийгөө дээгүүр тавьдаг зантай гэдгийг анхаараарай. Түүнд гайхамшигтай, сонирхолтой бүсгүй гэдгээ харуулах боломжийг өөртөө гаргахыг хичээгээрэй.

Эрчүүдийн өмнөөс цагийн хуваарь бүү гарга:
- Ямар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур. Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.

Янаг амрагийн нууцаа дэлгэхгүйг хичээ:
- Эр хүнтэй дотно байсан урьдын явдлаа хэнд ч тэр дундаа найз бүсгүйдээ ч хэрхэвч ярьж болохгүй. Ер нь эр хүний бэлгийн амьдралын нууцыг өөртөө хадгалж сур. Ямар ч эр өөрийн бэлгийн чадавхиар гайхуулах дуртай байдгийг санахад илүүдэхгүй. Та хоёрын хооронд бий болсон сексийн асуудлаа зохицуулах хэрэг гарвал эмчид хандаарай.

Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.

Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог:
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.

Хамгийн гол нь санаагаар бүү уна:
- Яаж ч хичээгээд тэр танаас холдож явсан бол сэтгэлээр унасны хэрэггүй. Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. "Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш" гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.

Хайртыгаа хайрлах 50 арга

2008 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Батмөнх

Хайртыгаа хайрлах 50 арга

1.Эхлээд өөрийгөө хайрла

2. Өдөр бүрийг дотноор тэврэлдэн угт

3. Өглөөниий цайгаа хамт уу

4. “Би чамдаа хайртай” гэж алхам дутамдаа хэл

5. Дандаа урам хайрлаж бай

6. Ялгаатай буйдаа талархаж, түүнийгээ тэмдэглэ

7. Өдөр бүр сүүлчийнх юм шиг амьдар

8. Хариу хүлээгээгүй хайрын захиа бич

9. Хамтдаа үр суулгаж, цэцэг дэлгэртэл нь ургуул

10. Долоо хоногийн нэг өдөр болзоонд яв

11. Шалтгаангүйгээр цэцэг илгээ

12. Бие биенхээ гэр бүл найз нөхдийг хайрлан хүндэл

13. “Би чамд хайртай” гэж бичээд гэртээ бүх газар хад

14. Сарнайн сайхныг зогсоод үнэрлэ

15. Санамсаргүйгээр үнс

16. Жаргах нарны гайхамшгийг хамтдаа хар

17. Чин сэтгэлээсээ уучлал гуй

18. Өршөөж чаддаг бай

19. Танилцсан өдрөө сэргээн дурсаж бай

20. Гарыг нь атга

21. Нүд рүү нь хараад “Би чамд хайртай” гэж хэл

22. Түүнийг уйлахад нь аргадаж тэвэр

23. Түүнийг ойлгодгоо илэрхийл

24. Жинхэнэ хайр, амжилтын төлөө хундага өргө

25. Сэтгэлийг нь хөдөлгөх ямар нэг юм сэд

26. Түүнд чамайг төөрч будилсан үед замыг чинь зааж өгөхийг зөвшөөр

27. Онигоо ярихад нь инээ 28. Дотоод гоо сайхныг нь үнэл

29. Өөрөөсөө энэ өдөр түүний төлөө юу бүтээв гэж асуу

30. Гайхамшигтай мөрөөдлийг нь дэмж

31. Олноос нуулгүй түүнд хайртайгаа харуул

32. Хайрын иллэг хий

33. Онцгой мөчид хамтдаа баярлаж, тэмдэглэл хөтөл

34. Бие биеийнхээ айдсыг үргээ

35. Далайн эргээр хөл нүцгэн алхацгаа

36. Чамтай гэрлэхийг нь дахин асуу

37. Тийм гэж хэлж бай

38. Бие биеэ хэзээд хүндэл

39. Хайрынхаа хамгийн хүчтэй дэмжигч нь бай

40. Авахыг хүссэн хайрыг нь өг

41. Өөрийнхөө авахыг хүссэн хайраар ч хайрла

42. Ажил төрлийг нь сонирхдогоо харуул

43. Төсөл дээр хамтдаа ажил

44. Хөнжлөөрөө хэрэм босго

45. Сарны гэрэлд дүүжин савлуур дээр улам дээшээ савла

46. Бороотой өдөр гэртээ зугаалга зохио

47. Орондоо галзуу ууртайгаар бүү зүглэ

48. Хайртынхаа сайн сайхны төлөө эхэлж залбир

49. “Сайхан амраарай” гээд үнс

50. Хоёр давхар давхралдсан мэт тэврэлдэж унт

Хосуудад зориулсан харилцааны 5 зөвлөмж

2008 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх

Хосуудад зориулсан харилцааны 5 зөвлөмж

Биднийг бүгдийг нэг хэвээр зутгаж, нэг үзэл бодолтой бүтээгүйгээс хойш хосуудын харилцаанд хүндрэл учрах нь тодорхой. Гэхдээ энэ хүнд үеийн хэрхэн ухаалгаар даван гарах нь маш чухал.

1. Хэрвээ та сайн харилцагч (сайн хань) байхыг хүсвэл сайн сонсогч байх хэрэгтэй.
Энэ нь сонсохдоо ямарваа нэгэн хариу үйлдэлгүй, дүгнэлт хийхгүй сонсоно гэсэн үг. Ханиа ярих үед нь та ханийнхаа дотоод санаа, сэтгэл хөдлөлийг ажиглаж буй. Энэ сэтгэлийн хөдөлгөөн, бодол санаа нь сайхан ч байж, эсвэл эсрэгээрээ муу ч байж болно. Гол нь энэ нь таны ханийнх. Та түүнтэй заавал санал нийлэх албагүй.Гэвч, сайхан харилцааны анхны алхам нь ханиа сонсох улмаар ханийнхаа сэтгэлийг ойлгох. Дотно сайхан харилцаа нь зөвхөн хосууд бие биентэйгээ ярихыг хэлдэггүй, мөн хосууд бие биенээ сонсож чаддаг байхыг хэлнэ.

2. Хань тань итгэл мөрөөдөл, санал бодлоо, дотоод сэтгэлээ илэрхийлж буй нь түүний сэтгэлийн илэрхийлэл юм. Тэр ингэх ч эрхтэй, энэ нь бас түүнийх. Ханиа буруу зөрүү гэж шууд хэлэх нь алдаа бөгөөд түүнийг байр сууриа хамгаалах аргагүй байдалд хүрдэг. Хамгийн сүүлийн удаа хань тань Таныг буруутгахад Та хэрхэн хүлээж авч хандсанаа санаж байна уу? Та ингэхэд хань тань бас л яг иймэрхүү байдлаар хандаж буй. Ханийнхаа сэтгэлийг ойлгох, найр тавих (хүлээн авах нь) нь авна гэдэг нь Та түүнийг зөвшөөрч байгаа хэрэг биш гэдгийг санаарай.

3. Сайхан харьцаатай хосууд байна гэдэг нь хэн нэгэн нь буулт хийдэг, буулгадаг ялдаг, хожигддог тоглоом биш юм.
Амжилттай харилцаанд та хоёрын хэн ч ялагч, эсвэл ялагдагч болдоггүй. Амжилттай харилцаа нь та хоёрын хэн хэнийг ч сэтгэл хангалуун байлгах гурав дахь сонголтыг (гарцыг) олоход туслах болно. Жишээ нь: Та Хятад хоолонд дургүй. Хань тань Мексик хоолонд дургүй. Хоолноос болоод маргаад бие биенийгээ дийлэх гээд үзэх нь утгагүй, зүгээр л хоёулаа дуртай Итали хоол идэхэд л болно.
Ашигтай 2 зөвлөмж:
1) “бууж” өгөх гэж яарсны хэрэггүй – асуудлыг зохицуулж харилцан зөвшилцөлд хүрэхийн тулд тодорхой хэмжээний ярилцах цаг хэрэгтэй.
2) амар амгалан байдлаа бодоод (ярилцахаас зайлсхийн) битгий бууж өг – Таныг бууж өгөх болгонд хань тань шийдвэрүүдийг гаргах бөгөөд нэг л өдөр “Би л дандаа шийддэг. Үүнээс залхаж байна” гэж мэдэх юм шүү.

4. Харилцаагаа сайжруулах 3 алхам:
1. Асуудлын учир шалтгаан болсон ааш авираа тодорхойлох.
2. Тэрхүү ааш авир хэрхэн яаж асуудал үүсгэж байгааг тодруулах.
3. Нөхцөл байдлыг өөрчлөх талаар ханьтайгаа зөвшилд. Зан чанараа “зөв” болгож засахыг гэж хэлээгүй гэдгийг анзаараарай. Зөв болгож засна гэдэг нь Та буруу (муухай) ааш зантай гэсэн үг болчихно. Тиймээс өөрийнхөө ааш занг буруу (муухай) болгох гэсний хэрэггүй. Зөвхөн аяг аашаа өөрчлөхийг л хүсч байгаа биздээ тиймээ.

5. Ханьдаа хэзээ ч бүү татгалз. Мөнгө, гэрийн ажил, бүр секс хийхэд хүртэл бүү татгалз. Таны хариулт “За” байх, эсвэл ямар нэгэн хариу санаа оноо (санал) байх хэрэгтэй. Таны хань таны санаа бодлыг (саналыг) эсэргүүцэж болно. Ингээд хоёр талаасаа харилцан ярилцаж санал бодлоо солилцон зөвшилцөлд хүрнэ.
Гуравдагч сонголтыг, гарцыг олох нэгэн жишээ бол татгалзахгүй байх. Энэ арга нь таны харилцааг бататгана. Үгүйсгэх үедээ та ханиа гомдоох, өөрөөсөө улам холдуулах алхмыг хийж байгаа. Үгүйсгэхдээ та ирээдүйн харьцаагаа “унтрааж” байгаа. Хань тань “би түүнээс дахиж асуухгүй ээ, дандаа л үгүй гэж байдаг юм чинь” гэж бодох болно шүү.

Болзоонд явахаасаа өмнө үүнийг уншаарай

2008 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Батмөнх

Болзоонд явахаасаа өмнө үүнийг уншаарай

Хүний амьдралын хамгийн догдлом, мартагдашгүй мөч. Анхны болзооноос хайр сэтгэлийн цаашдын хувь заяа ч хамаарах нь бий. Гарцаагүй бэлтгэлтэй байх шаардлагатай. Яаж гэдэг талаар танд Польшийн сэтгэл зүйчийн өгсөн зөвлөмжийг санал болголоо.

1. Өөрт таалагдахаар хувцасла. Заавал партнёртоо таалагдах зорилго бүү тавиарай. Байдгаараа байх боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцсыг сонгоорой. Толинд өөрийгөө хар. Та дур булаам, бага зэрэг эротик мэдрэмж төрүүлэхүйц харагдахад анхаар. Таны секслэг байдлыг тэр анзаарна. Болзоонд очихдоо зарим залуус дэгжин харагдахын тулд бусдын хувцас, гоёлыг гуйж өмсдөг. Ингэх хэрэггүй шүү. Тэгээд ч хүний гангараа эрт оройгүй илэрч та өөрөө эвгүй байдалд орно.

2. Гомдоллох хэрэггүй. Илэн далангүй байх итгэж ярих нь хайр сэтгэлд түлхэц өгдөг нэг хүчин зүйц мөн. Гэхдээ сэтгэлээ нээхдээ партнёроо элдэв асуудлаар залхааж гомдоллох бус харин өөртөө итгэлтэй, цэгцтэй яриарай. Харьцааны эхэн үөд л эрэгтэй, эмэгтэй хүнийг өрөвдөх чанар ойртуулж байгаа бол энэ нь мухардмал байдлыг үүсгэнэ. Өрөвдсөн секс жинхэнэ тачаалаас огт өөр, хол хөндий зүйл. Хэрэв партнёрууд байнга л бие биедээ зовлон тоочиж, амьдрал ахуйн бэрхшээлийн талаар гоморхдог бол тэд жирийн сайн найз нар болж хувирна. Хайр сэтгэл үүсэх боломжгүй.

З. Гоо үзэсгэлэнг нь магт, гэхдээ бүү хэтрүүл. Бүсгүй хүн сайхан харагдаж байгаагаа эрчүүдээс сонсох дуртай гэдэг. Бүсгүйн тань юу танд таалагддагийг эхлээд тодорхойл. Дараа нь нүд, уруул, сормуус... нь таалагддаг, бахархдаг болохыг хэлэх жишээтэй. Сарнай цэцэгтэй харьцуулах ч юм уу, улиг болсон загвар, зүйрлэлээс зайлсхийгээрэй.

4. Эмэгтэй хүнийг сонсож сур. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг ч сонсох нь бас дутахгүй ач холбогдолтойг мартуузай. Яриаг нь гүйцэд сонс. Ер нь эмэгтэйчүүд илүү яриасаг байдаг юм шүү. Зөвхөн тэр л таны сонирхлыг татаж байдгийг хайртай бүсгүйдээ ойлгуул. Дараа нь өөрийнхөө талаар (ололт, амжилтаа ч юм уу) ярьж болно.