Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Солон/

Дэлхийн алдарт философичид. /Солон/

             Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан, яруу найрагч, Афины хууль тогтоогч Солон дээд язгууртны гэр бүлд мэндэлсэн боловч жирийн иргэдийн зиндаанд амь зуудаг байжээ. Түүнийг Афины ардчиллын эцэг гэдгээр нь түүхэнд тодоор тэмдэглсэн бий.

Залуу цагтаа Солон худалдаа наймаа эрхэлж явсан аж. Арилжаа наймааны ажлаар олон газраар хэрэн жуулчилсан бөгөөд ийн аялж явах зуураа нэгэнтээ Египетийн бөөгийн амнаас:

-Танай герегчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ, мэдэж байгаа юманд чинь урьд эртний шинж юу ч үгүй учир хэзээд балчраараа үлдэнэ гэсэн үг дуулсан нь эх орондоо төгс нийгэм цогцлоох хүслийг нь өдөөсөн гэдэг.

Солон цэцэн цэлмэг хүн байв. Нэгэн хаан гойд ганган хувцас өмсөөд түүнд хандан:

-Үүнээс тансаг гоёмсог эдийг чи өмнө нь харсан уу? гэж асууж л дээ. Гүн ухаантан хариуд нь:

-Тахиа, гургуул, тогос гээд бишгүй л үзсэн. Тэдний гоёлыг байгаль өөрөө өгсөн болхоор, наадхиас чинь мянга дахин илүү хэмээжээ.

Цэцэн ухаан гармааргүй үед ч тэр гойдын уран үг хэлдэг байжээ. Солон нас барсан хүүгийнхээ хойноос гашуудан уйлж суухад нөхөд нь аргадаж,

-Уйлаад яахав, нэмэргүй шүү дээ гэхэд, тэрээр:

-Харин тийм ээ. Ямар ч нэмэргүй учраас л би уйлж байгаа юм гэж хариулсан байдаг.

Нийтийн тооллын өмнөх 594 онд афинчууд Солоныг тэргүүлэгчээр сонгож, төрийн шинэ дэг журам тогтоожээ. Тэр цагт Афин ямар хуультай байсныг Солоны шүлгүүдээс харж болно.

30 жилийн дараа, Солоныг өтөлж өвгөрсөн хойно Афин дарангуйлагч Писистратын эрхшээлд орсон юм. Писистратыг хаанчлах болсноос хойш Солон түүнд захирагдахгүйн тулд өөр улсад дүрвэн гарчээ. Гэхдээ шуудхан л зугтаад гарчихсангүй. Ил тодоор эсэргүүцсэн байна. Писистрат Акрополийг эзлэн авах үед хүн бүр айдас түгшүүрт автаад байв. Харин Солон гэрээсээ зэвсгээ аваад, хотын төв гудамжнаа гарч зогсон:

-Би эх орон, хууль ёсоо чадлынхаа хэрээр хамгаалах болно гэж мэдэгдсэн агаад, бушуухан зугтан гарахыг зөвлөсөн нөхдийнхөө үгэнд оролгүй, афинчуудыг тэмцэлд уриалсан шүлэг бичиж байлаа.

Дарангуйлагчийн гарт амиа алдаж болохоор ийм алхам хийхдээ юунд найдаж ингэтлээ зориг гаргасныг нь асуухад, Солон:

-Өтөл насандаа гэж хариулсан гэдэг. Энэ жишээг Плутарх “Солоны амьдрал” номондоо дурдсан юм.

Хүнд байдалд орсон тэр үед нь Фалес, Клоебул нар өөр өөрийн улсдаа амар тайван амьдрахыг урьж байжээ.

Гэхдээ Солоны хуучин анд, садан төрлийн холбоотой Писистрат ч өвгөнд найрсгаар ханддаг байв. Сүүлдээ гүн ухаантан дарангуйлагчтай эвлэрч, зарим үед алсаас зөвлөгөө өгдөг байсан боловч Кипр арал дээр амьдрахаар үлдсэн юм. Арал дээр тэр насныхаа нарыг жаргаасан бөгөөд хөлтэй найр цэнгүүн, эрдмийн нөр их бүтээл туурвил дунд амьдралынхаа эцсийн өдрүүдийг үджээ.

Дарангуйлагч өөрийн биеийг хуулиас дээгүүр хэмээн тунхагласан ч, Солоны тогтоосон нийгмийн хэв журмыг бүрэн халж зүрхлээгүй байна. Писистратын гэр бүлийг хөөн зайлуулсныхаа дараа афинчуудын ихэнх нь Солоны хуулийг эргэн тахисан юм. Учир нь түүнийг ардчилалынхаа эцэг хэмээн үзэж байсан, энэ ойлголт нь ч өнөө үед хүрсэн хэрэг. Платон:

-Солон бол долоон мэргэний дотроос хамгийн ухаантай нь, бүх яруу найрагчдийн дотроос хамгийн ариун дээд нь билээ гэж тэмдэглэсэн байдаг.

Солоны сургаал

  • Хууль бол аалзны шүлсэрхүү юм: сул дорой хүнийг тэр гарах газаргүй болтол нь хэрэн торлодог, харин хүчтэй нь түүнийг тасдан одох бүлгээ.
  • Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.
  • Олон хүнд аймар санагддаг хүн тэр чинээгээрээ олон хүнээс болгоомжлох ёстой.
  • Хөрөнгө баялгаас цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг.
  • Төрийн албаны хүн согтуу байж үзэгдэх л юм бол, даруй цаазлан хороовоос зохино.
  • Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь.
  • Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.
  • Үг бол үйл хэргийн дүр төрх мөн.
  • Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ.
  • Тушааж зарлигдахаасаа өмнө буруугаа хүлээж сур.
  • Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг.
  • Өтөлж хөгшрөх тусмаа улам олон зүйлд суралцдаг юм байна...
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Damdaa (зочин)

za za zob orchuulj baigaa biz ain??????? he he he. Unshaad baahan itgechihsen chini baihgui shaal balai yum boloh bii dee he hehe.

lala (зочин)

arai delgerengui blgooch dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)