Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Цахилгаан хүмүүс/

Тайлагдашгүй нууц. /Цахилгаан хүмүүс/

“Цахилгаан хүмүүс” гэж нэрлэгддэг ухагдахуун ойлголтыг судалсан анхны тохиолдлуудын нэг нь 1846 онд болжээ. 1-р сарын 15-нд Франц эмэгтэй Котэн, тэр дөнгөж 14 настай бөгөөд арваад өдөр үргэлжилсэн хачин жигтэй байдалд оржээ. Түүний гар эсвэл даашинз ямар нэг хүнд зүйлд хүрэнгүүт л тэр хүнд тавилга өрөөн дундуур эргэн үсэрдэг ажээ.

Францын шинжлэх ухааны академи тусгай шинжилгээ судалгааны группыг үүсгэн байгуулсан ба түүнд нь нэртэй физикч Франсуа Араго оржээ. “Журналь де деба” сонин 1846 оны 2-р сарын номертоо судалгаа шинжилгээ явуулсан талаар түүний тайланг нийтэлжээ. Арагогийн бодлоор тэр охины хүч нь цахилгаан соронзонгийн хүч болно. Тэр охин байхад луужингийн зүү эргүүтэж тал тал тийшээ заадаг ажээ. “Цахилгаан соронзон хүч” нь Анжеликод их нөлөөлж конвульсид цөөнгүй ордог ба судасны цохилт нь ингэхдээ минутанд 120 цохилдог ажээ. Анжелика өөртөө болж байгаа юмнаасаа айж гэрээсээ цөөнгүй зугатаадаг байсан ажээ.

Ийм “өндөр хүчдэлийн” сидром анх удаа 1786 онд гарсан байдаг. Түүнээс хойш нэг бус удаа хүмүүс “оч хаяж” ямар нэг зүйлүүдийг татах болон түлхэж эхэлжээ. 1890 онд эмч нар Америк “Өндөр цахилгаан потенцаалтай” Морган гэдэг хүнийг судалжээ. Түүнээс тал бүрт цахилгаан оч цэнэг гарч байжээ. Хөршүүд нь тэдэнтэй уузахаас зугатаадаг, харин мэдээгүй болон мартаад түүнтэй шүргэлцэхэд эсвэл гар барихад бүр ухаан алдаж хүртэл унадаг байжээ.

Хүчтэй цахилгаан соронзон орон “соронзон хүн” гэдэг ойлголт төрөхөд хүргэжээ. Жишээ нь: Америк Мак-Кинстрийг эмч нар 1889 онд судалжээ, Түүний дүнд тэр маш хурдан алхаагаар зогсохгүйгээр зөвхөн явдаг ба - эсрэг тохиолдолд түүний хөл шал эсвэл газарт “наалдсан” ба тэр наалдсанаа салгахын тулд хүмүүсээр салгуулахаас аргагүй болж тэгснээрээ “Түүнээс цэнэг гардаг” ажээ. 1890 онд Мерилэнд мужийн коллежийн эмч нар Луис Гамбургер гэдэг “Соронзон хүнийг” судалсан. Түүний биед бүх л төмөр эд зүйл “наалддаг” болжээ. Тэр хурууныхаа үзүүрээр ойролцоогоор хоёр килограмм орчим жинтэй үртэсээр дүүргэсэн шилэн стаканыг өргөж чаддаг байв.

Энэ болон бусад олон тохиолдлууд олон шинжлэх ухааны бүтээлүүдэд тайлбарлагдсан байдаг. Энэ бол “Цахилгаан хүмүүс” -ийн дэргэд зүү эргэлдэж, чийдэн унтарч, цахилгаан хэрэгсэл асах болон унтрах эсвэл эвдэрдэг, телефон утасны шугаманд саад, шуугиан үүсдэг.

Хүмүүс гэнэт гэрэлтэж эхэлдэг тухай нотолгоо багагүй байдаг. 1934 оны 5-р сард “Пираногийн гэрэлтдэг эмэгтэй” гэдэг нэр авсан шуугиан тарьсан үйл явдал болжээ. Энэ тухай мэдээлэл дэлхийн сонингуудад анагаахын хэвлэлийн газруудын өгүүлэл гарчээ. Итали хүн Монара астмаар өвдөж байсан ба хэдэн долоо хоногийн туршид нойронд нь цээжнээс нь цэнхэр гэрэл гардаг байжээ. Хэдэн секундын завсарлагатай энэ үзэгдлийг олон эмч ажиглаж байжээ. Нэгэн сэтгэл зүйч энэ үзэгдэл “цахилгаан ба соронзон организмаар үүсгэгдсэн энэ эмэгтэйн биед хангалттай хөгжсөн болохоор гэрэл гаргадаг” үзэгдлээс үүсчээ гэдэг санаа дэвшүүлжээ. Бас нэг эмч “цахилгаан соронзон радиацийн” онолыг санал болгосон ба өвчтөний арьсанд байгаа тодорхой химийн компоненттой холбон тайлбарлах санал тавьжээ. Үнэн хэрэг дээрээ биолюмеисценцийн энгийн ойлголт гэж тайлбарлах гэсэн оролдлого байв.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
parfum (зочин)

sonirholtoi yum ih taalagdlaa. tack tack

Che.

Их сонирхолтой юм. Ken-ээ сансар огторгуйн талаар нэг сайхан сонирхолтой мэдээлэл оруулаач.

Luftballons (зочин)

Ийм байвал гоё бол уу кэкэ. Явдаг цахилгаан бороохой л гэсэн үг. Таалагдаагүйгээ хурууныхаа үзүүрээр тогоор цохиол кк. Харин секс хийхэд жаахан тиймхэн байх байхдаа. Сексдэх хүүхэн олдохгүй кк.

Батмөнх

United words of Chee*** : Ок. Харин 3, 4 хоногоос л нийтлэх байх шүү...

Батмөнх

Luftballons : Хэхэ тэгээд л нөгөө сэдэвлүүгээ хазайгаад явчдышдэ манай гогочид...хэхэ

SUNShine (зочин)

сонин юмнууд их байх юм аа

M@ke (зочин)

Үнэхээр сонирхолтой мэдээ байна. Мөн хачин аа.

Temuka (зочин)

Үнэхээр их сонирхолтой юм аа. Ийм зүйлс олны нүдэнд ил байвал зүгээр гоё байхдаа.

Ну ПОГОДИ

Чиний блог гоё шүү хө уншаал байдаг хэрнээ урмын үг нэг ч байхгүй шүү хэхэ өшөө сонин сайхан нийтдлэж байгаарай хө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)