Ken. - ийн Блог : Яаж...?

Яаж...?

Яаж...?

Яаж би архийг нь хэрэглэлгүйгээр андуудтайгаа хөл зэрэгцэхэв
Яаж би авилгыг нь төлөлгүйгээр албан тушаалыг зээлдэхэв
Яаж би алдрыг нь зүүлгүйгээр ардын итгэлийг авахав
Яаж би алтанд нь шуналгүйгээр амьдралын босгоор алхахав

Яаж би амьдралыг нь ойлголгүйгээр амьдын дараачыг эрэгцүүлэхэв
Яаж би аврагчийг нь танилгүйгээр алдар сууг нь эсэргүүцэхэв
Яаж би арван есийг нь алдчихаад үлдсэн бусдыг нь үрэгдүүлэхэв
Яаж би арван есийг нь туулчихаад үлдсэн бусдаас нь үргэхэв

Яаж би хагасыг нь туулаагүй байж харгуйнхаа эцсийг үзэхэв
Яаж би хагацалтай нь тулаагүй байж учралын шүлгийг үглэхэв
Яаж би халыг нь амсаагүй байж жаргалын амтыг мэдрэхэв
Яаж би харууслыг нь амтлаагүй байж дурлалын эхлэлтэй мэндлэхэв

Яаж би амлалтыг нь авалгүйгээр алив бүхнээ бусдаас үл харамлахав
Яаж би ашигийг нь тооцолгүйгээр алдагдсан бүхнээ бусдаас үл сураглахав
Яаж би амрыг нь харалгүйгээр аюулт замыг нь бусдын өмнөөс туулахав
Яаж би айдсыг нь мэдрэлгүйгээр архирах аюулыг нь бусадтай хамт хуваалцахав

Яаж би асуултыг нь сонсолгүйгээр хоёр үнэнээс худлыг нь ялгахав
Яаж би алдрыг нь сонордолгүйгээр бурхан гээчийг бугаас нь салгахав
Яаж би аргыг нь суралцалгүйгээр оргүй үйлийг бодитоор үйлдэхэв
Яаж би авралыг нь сураглалгүйгээр ондоо ертөнцийг гагцхүү диваажингаар үлдээхэв

Яаж би хүйн тасралт бүрийг төрөлт хэмээн тооцохов
Яаж би хөрсний шингэлт бүрийг цогцос хэмээн тойрохов
Яаж би хөвөрсөн эс бүрийг ургийнх хэмээн тоймлохов
Яаж би хөндийрсөн дулаан бүрийг үхэл хэмээн тоолохов

Яаж би төрөхийн учрыг олоогүй байж үхлийг гашуунд нэрлэхэв
Яаж би үүсэхийн учрыг олоогүй байж устахыг гамшигт нэрлэхэв
Яаж би төөрөхийн учрыг олоогүй байж олдохыг гайхамшигт нэрлэхэв
Яаж би үлдэхийн учрыг олоогүй байж орхихыг гачлалд нэрлэхэв

Яаж би хөөгдсөн нэгнийг хүлэгдсэн нэгнээс ялгахав
Яаж би хөөрсөн сэтгэлийг хөрсөн зүрхээс ялгахав
Яаж би хөндийрсөн дурлалыг хөврөх хайраас ялгахав
Яаж би хөлдсөн мөчүүдийг хөнгөхөн дурсамжаас ялгахав

........

Яаж би зүүдийг чинь хамт манаагүй байж тархины чинь хүслийг мэдэхэв
Яаж би зүрхийг чинь хамт сахиагүй байж сэтгэлийн чинь тэмүүллийг мэдэхэв
Яаж би зүсийг чинь хамт гоодоогүй байж биеийн чинь таашаалыг мэдэхэв
Яаж би зүүлтээр чинь чамайг гоёоогүй байж зөндөө ихийг амлахав
Яаж би зүгээр л чамайг танихгүй байж зөнгөөрөө чамайг төсөөлөхөв
Яаж би зүгээр л чамтай учраагүй байж зөвтгөж өөрийгөө өмөөрөхөв
Яаж би...


start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Шилжилт (зочин)

yaj yaj yaj yaj ve

Sindrom

Nice shuleg bna.Yostoi baahan um bodogduulchihlaa :D

Доктор

гоё бичжээ.

Aytyia

"Амитаба" шиг санагпчихлаа. Гэхдээ өөр л дөө. Сайхан л юм байна. Яаж би Амитаба шиг уснаас гарсан бүсгүйг эрэг дээр суугаагаар төсөөлөхөв. Яаж би .... гээд л үргэлжилдэг хэхэ

Engvvnee (зочин)

Oo augvi ih asuuj MDEHGVI ee gj

Simple

Хөөөөх, ёстой сайн бичжээ... :-bd

Өөнжий (зочин)

yaj bi tevchihev de kkk :) goy bichsn bnaa

МаЯаХан

энэ бүхнийг бүгдийг нь чаддаг хүнийг л суут хүн гэх байх даа. голыг нь олоод гоё бичжээ

ГрИйН РөҮс (зочин)

гоё бичжээ

UltimateDarkOrbit (зочин)

Гоё шүлэг байна

Зочин

ёстой гоя... hehe

болор

Нямсүрэн агсаны яаж би амитаба шиг гэдэг шүлэг шууд санаанд орж байна. Тэхдээ үнэхээр галзуу болжээ.

Runner

Ямар гоё бичээ вэ. күүл

Will (зочин)

Үнэхээр гоё болжээ.

Smile. (зочин)

nice shuleg bna andaa:D

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

хөөөөөөөөөөөх надаа бас "яаж?" гэж бичлэг байгаашд...яаж ингэж чадаваа

iGan

яаж би бүрэн уншаагүй байж сээгий бичиж болох вэ?

Блог хөтлөгч

hmmmm

МиМи

Яаж тэр хүнийг урлагын үзлэгт оруулху гэж мэгээд сулиараад

Хармогү

Сайхан бичжээ... нээрээ л олныг бодогдуулж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)