Ken. - ийн Блог : Яагаад...?

Яагаад...?

чи асуусан:
-Намайг үүрд хайрлаж чадах уу?
би үнэнээ л хэлсэн:
-Чадахгүй
гэтэл чи уурлачихсан. тэгээд л чимээгүй болчихсон.
яагаад чи "Яагаад?" гэж асуугаагүй юм бэ?

чи асуусан:
-Зөвхөн надтай үхэн үхтлээ хамт амьдрах уу?
би үнэнээ л хэлсэн:
-Үгүй
чи ахиад л уурлачихсан. тэгээд л чимээгүй болчихсон.
"Яагаад?" гэсэн асуулт тийм урт гэж үү?

чи асуусан:
-би хамгийн хөөрхөн нь мөн үү?
би үнэнээ л хэлсэн
-мэдэхгүй
чи бүр уурлачихсан. юу ч дугарахгүй удсан.
ганц асуулт л надад хэрэгтэй байсан. "Яагаад?"

чи асуусан:
-Надаас өөр нэгнийг хайрлаж чадах уу?
би үнэнээ л хэлсэн:
-Чадна
чи юу ч хэлэлгүй яваад өгсөн.

би чамруу залгасан:
-Сайн уу?
чи дугараагүй. би ахиад асуусан:
-Сайн байна уу?
тэгтэл чи асуусан:
-Чиний өчигдөр ярьсан бүхэн худлаа тийм үү?
би үнэнээ л хэлсэн
-Үгүй, бүгд үнэн байсан.
чи утсаа тасалчихсан. утас чинь ахиж асаагүй. чамтай ахиж би таараагүй. . .

Яагаад гэсэн асуултыг асуух тийм яршигтай гэж үү?
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Moon's girl

Яагаад?

Луна

Асуучихгүй тэнэг чинь...

Zochin (зочин)

яагаад гэж асуусан бол юу гэх байсан юм?

GG (зочин)

Яагаад гэвэл амьдралд юу ч тохиолдож магадгүй байдгийг би сайн мэдэх учраас.

Гана

zarim uyd hetsuu l bolj taardag ym daa...
bi bol iimerhuu uyd zoooozo l gej heleh bh dooo tegeel duugai bolchihno

Ицми

чи заавал яагаад гдг асуулт сонсолгүй өөрөө хариулчиж болдгүй хорвоо юу. хүний янз үзжаам шиг санагджийн кк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)