Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Сармагчин уу? Эсвэл Адам уу?/

Тайлагдашгүй нууц. /Сармагчин уу? Эсвэл Адам уу?/

Газар дэлхий дээр үлэг гүрвэлийн үе ноёрхож, жижиг гөрөөс төрөлтөн үр төлөө сүүгээр хооллодог байж. Гараг дээрх цаг уурын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас үлэг гүрьэлр устаж түүний оронд олон төрлийн сүүн тэжээлтэн бий болж тэдгээрийн дотор хурц соёогүй, туурай, зузаан арьсгүй, хурдан хөл, хүчирхэг соёогүй хамгийн сул дорой төрөл үүсчээ. Энэ сул дорой төрөл хаачих билээ? Тэгвэл тэд хүчитнүүдийн нүднээс далд том араатнууд байдаггүй газар нутаглаж амьдрахын эрхээр ургамлын үндэс, шавьж зэргээр хооллогч гоминит, пиримат хэмээгдэгч ухаант хүний үүсч бий болох ажлын материал бүрэлджээ.

Хатуу ширүүн нөхцөлд дайсныг алсаас харах, хоол идэш олохын тулд ар талын хөл дээр босох шаардлагатай болсон. Байнгын тулалдаанд өртөж гоминитуд нэгдэж хоорондоо харилцах аргыг сэдсэн байна. Үүний тулд уураг тархи хөгжиж боловсронгуй болох шаардлагатай болсон. Ийнхүү сул дорой энэ амьтад хадгалагдан үлдэж бусад амьтдын эсрэг өөрийн ашигтай, амьдран үлдэх үйлдэл хийж чадах болсон.

Газар дээр уур амьсгал байнга хувирч, хооллох нөхцөл өөрчлөгдсөнөөс чоно үхрээс ялгардагийн адил бие биенээсээ ялгарах болжээ. Ингэж яван явсаар, ертөнцийн шалгарлаар өнөөг хүртэл ухаант хүн хадгалагдан үлдсэн байна. Энэ бол хувьсахуйн үр дагавар юм. Энэхүү үзэл баримтлалын нотолгоо өнөөг хүртэл байхгүй, мөн өнөөгийн хүн түүний балар эртний үеийн гарал үүслийн тухай эх сурвалж байддаггүй ажээ.

Орчин үеийн палеоантропологчууд хайсаар байгаа бөгөөд жилд нэг удаа дэлхийн мэдээллийн агентлагууд ээлжлэн сонин мэдээлэл тарааж, оллоо, мэдлээ хэмээн хэсэг шуугиж байгаад намждаг. Судалгаа үргэлжилсээр зарим эрдэмтэд цөхөрч “пилдаун хүн” гэж нэрлэгдэх үзэл баримтлал дэвшүүлэн энэ нь зөвхөн шинжлэх ухаанд хортой зүйлийг авчирна гэжээ. Хүний гарлын судалгаанд маш их хөрөнгө, хүч чиглүүлсний дараа хүний гарал үүслийн нууцлал огт өөр зүйлд байна гэж үзэх болжээ. Олон улс орнуудад амьдрагч хүмүүсийн биеийн бүтцэд явуулсан судалгааны дүнд хүн төрөлхтөн нэг эмэгтэй хүйстнээс үүссэн хэмээх дүгнэлтэд хүрсэн байна. Орчин үеийн хүн цорын ганц эхийн хэмээх 350 мянга орчим жилийн өмнө амьдарч байсан ертөнцөөс үүсэлтэй.

1983 онд “шинжлэх ухааны шинэ мэдээ” хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн энэ мэдээлэл эрдэмтдийн сонирхолыг ихээхэн татаж Библийн Ева олдсон, одоо Адамыг олох л үлдлээ гэж шуугисан. Берклийн судрын төрөл зүйлээс авч үзвэл макромолекул тус бүр 35 төрөл зүйл агуулах бөгөөд эцсийн төрөл зүйл шалтгаалахгүйгээр эхээр дамжигддаг байна. Үүний дүнд үр хөврөл бий болж улмаар тэр нь амьтны ертөнцийн нийтлэг жамаар жилд хоёр, гурван удаа бус жилийн туршид организмд сар тутам өндгөн эс үүсч эхэлжээ. Үүний шалтгаан юунд орших вэ? гэвэл таамаглах, мөн олон учир шалтгааныг нэрлэдэг. Тухайлбал Бурхан, сансраас ирэгсдийн нөлөө, цацраг идэвхжилт гэх мэт бөгөөд энэ нь тохиолдлын үзэгдэл биш ажээ. Тэр ч байтугай тууштай материалаар Марксизмын зүтгэлтэн Фридрих Энгельс “Байгаль дэлхий өөрийгөө танин мэдэхийн тулд хүнийг бүтээсэн” гэж нотолжээ. Энэ нь хүний бүтээгдэх үйл явц тохиолдлын биш чиглэсэн зорилготой ажиллагаа гэж Энгельс хэлжээ гэсэн үг. Тэгвэл байгаль ухааралтай юу?

...Хүний гарал үүслийн тухай таамаглал нь газар дэлхий дээр оршиж байгаа хүний тоотой тэнцэнэ гэлцдэг. Бурханд итгэдэг хүмүүс хүнийг бурхан өөрийгөө дууриалган бүтээсэн гэж үздэг байхад зарим нь хүн сармагчингаас гаралтай гэдэг. Ингэхэд хүн бүр өөрийн эртний гарлын талаар өөрийнхөөрөө байхаас аргагүй ажээ.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

1t

~Сэртэнч~ (зочин)

төрсөн нь үнэн мажийх нь үнэн бусад нь мэдэхгүй ээ

stormy (зочин)

Өмнөх иргэншлийн үргэлжлэл гэдэг онол явж явж үнэн болж таарах байх даа. Ер нь нэг эм хүйснээс гаралтай гэдэг онол ч бас байж болох л юм. Одоо ч гэсэн дэлхий дээр дан эм хүйснээс бүрддэг хэвлээр явагчид байгаа. Тэд зөвхөн эм хүйсийг төрүүлнэ. Алсын ирээдүйд эр хүс огт байхгүй болно гэсэн таамаглал ч байдаг юм байна лээ.

lodestar (зочин)

hehe.dugnelt chin yer n bol unen shuu!

Ангууч (зочин)

Гарчигаа зөв бичээч ээ. САРМАГЧИН

apple (зочин)

Za neg exees ni ch yu we ? turuuni ter gutliin mor nuursnii dundaas garsan ed zuils ntr gd teren shig barimttai yum bicheeee ? ug ni ih goy sedew ehluulsen bna joohon chanarlag bichee ok

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)