Ken. - ийн Блог : Юу...?

Юу...?

1991.12.18
-Байна уу?
-Байна
-За яасан төрчихсөн үү?
-Тэглээ хө
-Хүү юу охин уу?
-Охин төрсөөн...
-За баяр хүргэе
-Өө баярлалаа. Нээрээ бид хоёр бас танайд баяр хүргээгүй юм байна шдэ. Хүү гэсэн байх аа? Хэд хонож байгаа билээ?
-Тийм хүү, төрөөд дөнгөж гурав хонож байгаа шүү дэ
-Ямар нэр өгөв дө? Хүү төрсөн учир ярьж байснаараа [Кен] гэж нэрлэсэн байлгүй?
-Тэгсэн тэгсэн.
-За тэгвэл манайх охин төрсөн учир [Ребека] гэсэн нэрийг чинь өглөө шүү.
-Өөрсдөө л мэд. Бид хоёрын зүгээс их баярлах болно...


1992


1993


1994.??.??
-хүүе хүүе [Кен] найзыгаа зодож болохгүй шүү, [Ребека] нь ёоёо гэдэг байхгүй юу
-уааааааннн
-болохгүй гэж хэлж байна шүү, уучлаарай гэж хэлээд тэврэ
-уучлаарай...


1995


1996


1997


1998.??.??
...
-Чиний хамгийн сайн найз хэн бэ [Ребека]?
-Миний хамгийн сайн найз уу? За бодоодохъё...ммм...Чи юм байна
-...
-Харин чинийх?
-Адилхаан. Чи миний хамгийн сайн найз


1999


2000


2001


2002


2003


2004


2005.??.??
-хүүе [Кен] нээрээ, энэ [Ребека] чиний найз охин юм уу?
-үгүй яаж байна?
-дандаа л хамт явж байх юм?
-миний багын найз шдэ. за бараг л найз охин гэсэн үг дээ
-хаха
-хаха


2006


2007


2008.??.??
-за ингээд төгслөө дөө
-харин тэглээ, нэг бодлын сайхан ч юм шиг, нэг бодлын...
-харин ээ. гэхдээ л надад их гоё санагдаж байна
-хөөе хоёроо нааш ирээчээ, юу хийгээд булагнаад байгаа юм
-за одоо очлоо
...
-за яасан? одоо хаачих билээ?
-зайсан гарна гэнэ ээ
-та хоёр одоо болиочээ хонхны баяраар хүртэл биднээс салаад явчих юм аа
-за юу гэж дээ, хамт л байгаа биз дэ
-харин тийм
-та хоёр ер нь эртнээс сүй энэ тэрээ тавьж байгаач
-хахаха
-хаха
-хахахах


2009.??.??
-байна уу? [Ребека] юу? яасан?
-чи гараад ирээч
...
-за өдрийн мэнд хө, ойрд уулзсангүй шүү. сонин сайхан юутай?
-байдгаараа л...
-танайхан сайн биз дэ?
-сайн сайн, бүгдээрээ сайн байгаа
-за юу болсон? яах гэж ирээв?
-чамтай зүгээр уулзах гэж ирж болдоггүй юм уу?
-хэхэ бололгүй яахав дэ
...
-би чамд нэг юм хэлэх гээд л..
-за хэл л дээ
-чи яг үнэнээсээ хариулаарай
-тэгэлгүй яахав
-чи надад хайртай юу?
-...
-хариулаачээ хөөе
-чи миний хамгийн сайн найз шүү дэ. хайртай байлгүй яахав
-үнэхээр хайртай юм уу?
-тийм ээ...хэхэ
-тэгвэл чи сайн найзыгаа найз охиноосоо илүү хайрлаж чадах уу?
-..ммм...хэцүү л асуулт байна да. магадгүй чадахгүй байх.
-тэгвэл би чиний найз охин болъё
-...


2010.??.??
-Байна уу? [Ребека] байгаа юу?
-Хэн гэнэ ээ?
-[Ребека]
-Чи дугаар андуурсан юм шиг байна аа

...

-Сайн байна уу? [Ребека] байгаа болов уу?
-Хэн гэнэ ээ?
-[Ребека]
-Чи айл андуурсан юм шиг байна...

...

-Ээж ээ, энэ [Ребека]-ынхан хаачсан юм бол?
-Хэн гэнэ ээ?
-[Ребека], [Ребека's mom], [Ребека'dad] гурав
-Би тийм хүмүүс танихгүй ээ миний хүү
-Айн??



ЮУ БОЛООД БАЙНА АА???
start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

гоя бичлэг. ГОЯ ГОЯ ГОЯ

Gorgeous

хэхэ нээрээ юу болчвоо

Вилл (зочин)

Нэг л айх сэтгэл төрчлөө

Зочин

zuud baisiimdaguudaa

13

тэр ойлгочиж

***ЛуНа***

ХААЧИВ...

Ногоон ЛОРД (зочин)

айчихлаа...

Тав дугаар сар

Айр сэтгэгдэл төрүүлсэн бичлэг байна. Нэг бодлын аймаар ч юм шиг...

░▒▓█卍๑M๑卍█▓▒░ (зочин)

oo goe unshaal unshaal bsan chin yu bolchvoo..

Ts (зочин)

xаxа..мэдрэлээр тэвгэ тоглчдог бн шд..

Гана

... iluu l bj dee.... tegeyee l gehgui

шар (зочин)

дотор бүр маш сонин болов. биеэр нэг юм гүйх шиг л боллоо. Аймар юмаа

Зочин

yu vee?...er oilgosongui. hen negen ni tailbarlaj tus bolooch?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)