Ken. - ийн Блог : Англи хэл сурахаар шийдээ юу? Сайн байна. Яаж Англи хэл сурвал дээр вэ? Уншаад байгаарай…

Эхлээд яаж сурдаггүйг нь хэлье. Англи хэлийг сургалтанд сууж сурдаггүй юм! Үг цээжилж сурдаггүй юм! Дүрэм үзэж сурдаггүй юм! Гайхаж байна уу? Таны хийдэг бүгд чад уу? Монголд хүмүүс англи хэл сурч байгаа нь энэ гээд баахан хичээл заалгадаг. Бөөн дүрэм үзнэ, тэгээд баахан үг цээжилнэ. Сургуулиа төгслөө. Олон үг мэднэ. Дүрмээ мэднэ. Тэгсэн мөртлөнгөөсөө нөгөө “сурсан” хэлээ мэддэггүй. Англиар ярьж чадах уу? Чадахгүй. Бичиж чадах уу? Чадахгүй. Америкийн харуудын ярьж байгааг сонсоод ойх уу? Ойхгүй. Англи хэл дээр ном уншаад ойх уу? Ойхгүй. Нэг иймэрхүү. Хар мянган үг, дүрэм мэддэг хүн яагаад англиар чөлөөтэй ярьж, уншиж, сонсож, бичиж чадахгүй байна вэ? Тэр хар мянган үг, дүрэм чинь ХАНГАЛТГҮЙ гэсэн үг.

Тэгвэл англи хэлийг яаж сурвал дээр гэж? Англи хэл дээр кино үз! Сонирхдог номоо унш! Найз нартайгаа англиар буу хал. Дуртай юмаа хий л дээ! Үг цээжилж, дүрэм үзэж, сургуульд явахаас л хамаагүй сонирхолтой байгаа биз дээ? За намайг буруугаар битгий ойлгоорой. Би огт битгий дүрэм үз, огт битгий үг цээжил гэж хэлээгүй шүү. Эдгээрийг чинь хангалтгүй л гэсэн.

Хэл сурах нь байна уу, хөл бөмбөг тоглож сурах нь байна уу, ер нь ямарваа нэгэн юмыг хүн хийж байж сурдаг. Гадаа гараад шороон дээр бөмбөгтэй гүйж байж л хүн хөл бөмбөгчин болно. Хөл бөмбөг тоглохгүй, зүгээр л хөл бөмбөгийн тактик, арга барилыг ном үзээд судалсан хүн хэзээ ч талбай дээр гараад хөл бөмбөг тоглож чадахгүй. Өөрөөр хэлбэл практик дээр л ямарваа нэгэн юмыг хийж чадахгүй бол тэр хүн хичнээн онол мэддэг байгаад нэмэргүй.

Дүрэм үзээд, үг цээжилсэн хүн зөвхөн онолыг нь сурчихаад практикийг нь хаячихсан гэсэн үг. Та практик дээр англи хэлийг хэрэглэж байж л англи хэлийг сурна. Англиар уншиж, ярьж, сонсож, бичиж байж л англи хэлийг сурна. Өөр яагаад ч нэмэргүй. Англи хэлийг хэрэглээд байхаар аяндаа үг, дүрэм чинь ороод ирнэ. Монгол хэлээрээ ярихдаа бид нар дүрэм боддоггүй шиг англи хэлний дүрэм ч гэсэн таньд ямар ч хэрэггүй болно. Харин Англиар ярихгүй, сонсохгүй, уншихгүй, бичихгүй бол та англи хэлний хар мянган үг, дүрэм цээжлээд нэмэргүй. Ийм л байна.

Xүүхдүүд англи хэлтэй найз байхгүй, англи ном байхгүй, англи хэл дээр кино байхгүй гээд эхэлдэг. Байхгүй байхгүй гээд л байвал хэзээ ч анлги хэл сурахгүй шүү! Байлгахын төлөө яв л даа! Найзуудаасаа англи хэл дээр гардаг кино хай л даа. Ажил хийж мөнгө олоод гэртээ кабелийн телевиз тавиулаад Star Movies, Star World, CNN, Fox News (Eagle TV-ээр гарна), National Geographic, A1, BBC г.м. - ийн англи хэл дээрх сувгуудийг үзэхгүй юу! Ном олдохгүй гэж худлаа. Миний мэдэхийн хоёр ч англи хэлний номын сан байна. Нэг нь Соёлын төв өргөөнд байдаг Соросын номын сан, нөгөөх нь Нацагдоржын номын санд байдаг Америкийн төв ч билүү, тэр газар. Тэнд гайгүй номнууд байна лээ. Ер нь интернэт байхад англи хэл дээр унших материал олдохгүй байна гэдэг бол “Би мэлхийний махтай хуушуур идмээр байна” гэдэг шиг үлгэр!

Зарим хүмүүс англи дээр ном унших гэхээр ойлгохгүй байна гэдэг. Хүн чинь юмыг нэг өдрийн дотор шууд сурчихна гэж байхгүй. Чи нэг өдрийн дотор гитар сурж чадах уу? Чадахгүй. Яадаг билээ? Олон жил эхнээс нь эхлээд л давтсаар байж л сурдаг. Яг тэрэн шиг англи хэл дээр шууд ном уншаад бүгдийг нь ойлгоод эхлэнэ гэж байхгүй. Ном уншиж суръя л гэж бодож байгаа бол олон жил оролдсоор байгаад л сурна.

Мэдээж ном унших гэж байгаа хүн огт ABC-гүй байж болохгүй. Жаахан юм мэддэг байх хэрэгтэй. За тэгээд номоо ингэж унш: диван дээр тухалж аваад, номоо дэлгээд унших гээд үз. Чи бараг юу ч ойлгохгүй. Ойлгохгүй ч гэсэн уншаад л бай. Тэгсээр байгаад 10 өгүүлбэрээс 1-г нь ядахнаа ойлгоно. Уншаад л байвал хоёр гурван номын дараа 5-с 1-г ойлгодог болно. Дараа нь 4-с нэгийг, 3-с 1-г, 2-с нэгийг гэсээр байгаад л нэг л мэдэхэд чи ном барьж аваад л уншдаг болчихно. Англи хэлийг ингэж л сурна даа. Бас кино үзээд ойлгохгүй байж болно. Олон жил үз. Тэгсний дараа овоо ойлгодог болчихсон байх вий! (Ард түмэн голдуу “@#$%,” “sh*t” г.м. үгнүүдийг нь түрүүлээд сурчихсан байдаг.)

Дүрэм мэдэхгүй бол шалгалт яаж өгнө өө гэж айж байна уу? Би дүрэм чамаас муу мэддэг нэг хүүхдийг танина. Тэр TOEFL өгөөд 660 авсан. Чамаас муу дүрэм мэддэг хүүхэд шүү дээ! Чи ном уншаад сайн ойлгодог болчих. Сайн ярьдаг болчих. Кино үзээд ойлгодог болчих. TOEFL мэтийг жижиг гарууд дээр алзахгүй шүү! TOEFL чинь угаасаа хүний унших, бичих чадварыг л шалгадаг. Сайн уншиж, бичдэг хүн бол тэр дүрмийг хэсэг дээр нь алзахгүй. Би амлаж байна. TOEFL дээр танай дүрэм цээжилдэг найз чинь дүрмээ бодоод сууж байхад чи эх хэлээ шалгуулж байгаа юм шиг л сууж байна ш дээ!

Гадуур байдаг сургалтнуудын тухай нэг хэдэн юм хэлье л дээ. Хүүхдүүд TOEFL, SAT-д бэлдэхийн тулд янз бүрийн сургалтанд суудаг. Багш нь дүрэм заагаад тэд нарыг бүр мангартуулаад гаргачихдаг. Ийм сургалтнууд бол цаг, мөнгөний гарз. Яахав гадаад багштай сургалтууд яриж, сонсож сурахад чинь тусалж магадгүй юм. Гэхдээ тийм сургалтууд чинь аймаар үнэтэй. Тэр дорвол мөнгөөрөө www.amazon.com - оос дуртай номоо захиалаад уншсан нь хамаагүй дээр.

Одоо ойлгосон биз дээ?

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
мйжэ (зочин)

woow woow woooooooow.just wooooow.чи ёстой алаад хаясаан.би хэл сурах гээл байгаашдэ

мйжэ (зочин)

woow woow woooooooow.just wooooow.чи ёстой алаад хаясаан.би хэл сурах гээл байгаашдэ

амраа (зочин)

худлаа гэхгүй

Зочин (зочин)

oilgolooo.;p

bayaraa (зочин)

bayarlalaa unetei zovolgoo bna

shagai (зочин)

Zuw yum bichsen bn. Bi ch gesen tegej boddog. Bi durem ntr sain medehguildee. Gehdee gadaad huntei yer ni oilgoltsood bj chaddag. Bagaasaa angli hel deer yum uzdeg bsan bolohoor tiim gej boddog. Nzaa tsaash ni bicheed bgarai^^

emzeg setgel (зочин)

sanal neg bn. odoogin manai bagsh nadad yg tegj heldeg sh dee. chi ch estoi goli olood helj woooooooooooooooow

Өлзий (зочин)

Баяарлалаа.Одооноос англи хэлийг эрчимтэй сурнаа. Надад уг нь англи хэл дээр харри поттерын 3 зузаан боть ном....гэх мэт зөндөө л ном байгаа даанч ойлгодоггүй. Харин одоо ойлгохгүй ч гэсэн олон дахин унших болноо

huku (зочин)

uneheer setgel hangluun bnaaa yg zaluuchuud bidnii yunaas zugtaadag yug mdhiig hicheedg yug olohgui yun dr aldaad bga ter l zuiluudiig onood helj zowloj chadsan bnaaa tanid bayrlalaa tsaashda zaluuchuud bidend olon zuiliig niitelj zamiig mine zaj tusalj bgarai tanid talarhasan hulan-s

gashuun (зочин)

yaaaag unen, bi angli hel medehgui ch enetheg naiztai bolson. hehe oilgoltsood l bdag yum bilee

Nara (зочин)

Don't be silly! If you really want to learn english just work hard! Learn grammar it's very important! Give advice from teachers it's very very dood ok! Got it!

Зочин (зочин)

sain bichsen baina chamd avyas baina shuu uuru harin helee hir sursan ve. chinii yavuuldag surgalt baihgui biz zbattushig@yahoo.com oor hartsaarai

tuya (зочин)

bi bas durem sain medehgui ee gehdee bi sain oligodog bas minii yarij bgaag gadaad hun sain oilgodog. Durmiin aldaagui yarij surmaar bna bas bichgiin chadvaraa deeshluulmeer bnaa

choco (зочин)

хэхэ, баярлалаа. харин юм унших хэрэгтэй гэдгийг мэдрээд л байгаа л даа...
NYtimes ийг уншиж байвал бас хэрэгтэй юм шиг байна лээ шүү хүмүүсээ.

ARTANIAN (зочин)

saihan zowolgoo bna. harry potter oo bvgdiig ni haraad baij dee unshaad baij dee.bayrlalaa

BjLm (зочин)

wow great.. tnx bi ch bs hel surah gd uchraa olkv l blaa...

chamia (зочин)

ih goe nom bna

chamia (зочин)

neeree ch tiim shuu ih goe nom bna

chamia (зочин)

ih goe nom bn
uzuushtei

zoloo (зочин)

hi unte zuvulguu ugsun tanid bayralalaa dandaa unen ug bna ghde amazonoos bish unegui ulshihaar olon nomtoi site bval helj ugj tus bolooroi

Radka (зочин)

Гайгүй санаа байна ажаа, гэхдээ хэт их энгэж хүмүүст ойлгуулах хэрэггүйл болуу. хүн болгоны арга барил өөр байх гэхдээл кино үзээд англи хэлтэй болсон хүмүүс байгаал байх , дүрэм үг цээжлэх нь бас нэг гол хөшүүрэг нь байх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байх хэрэгтэй. дүрмийн талаар мэдээлэл өгвөл сайн байна.

Canon

Үнэн2.. хэрэгтэй нийтлэл бичсэнд бээрлаа :)

grazy_woman

thanks3

jagaa (зочин)

bayralla anda. world toures my drime. english language is problem.help my please. ni zuv buchij baiga baix gej itgeltei bna shuu kkk

Sansar (зочин)

Ойхуу? Ойхгүй. Ene heseg ni goe bolj shuu

билгүүн (зочин)

би ч гэсэн дүрэмдээ бол худлаа гэхдээ ангил өгүүлбэр сонсохд бол талыг нь бол ойлгоод байган орчуулаггүй кино дандаа үзхээр сурлаг юм байн ээ чи яаг үнэн хэлсээн thanks:D

fg (зочин)

үнэн үнэн ялангуяа ангил хадмал мөртлөө монгол орчуулагтай кино үзвэл бүр сайн бас худлаа үнэнч гэсэн кинонд subtitle хийвэл аялаг сайжрана

Буянаа (зочин)

I found a new idea to learn and improve my skill from your advice. thank u

فروشگاه اینترنتی (зочин)

my skill from your advice..This web site is great and so is how the subject information
.goodluck
https://www.baneh.com
thanks alot

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)