Ken. - ийн Блог : Хардалтаа дарахын тулд цай уу

Хардалтаа дарахын тулд цай уу

Хардалтаа дарахын тулд цай уу

Хардалт ухааныг мохоож, нойрыг хасч, гэр бүлийг салгаж чаддаг. Тэр бүхнийг хийх чадвартай. Эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрөөр харддаг.

Эмэгтэйчүүд мэдрэмтгий зангийнхаа ачаар хайртай хүнээ хараад л хардах үгүйгээ шийдэж чаддаг. Хайртай залууг нь бусад эмэгтэйчүүд сонирхож харах үед тэр бахархах сэтгэл төрж, баяр баясалтай болдог. Гэхдээ хайр сэтгэл нь түүнийг сэрэмжтэй байхыг шаарддаг. Тэд хайртай эрийнхээ халаасыг шалгаж, бусдын үнэр ханхалж байна уу гэдгийг шалгахаас огт ичихгүй.

Эрчүүд бүсгүйгээ өөрийн болсон гэж үзэх үедээ анхаарал сэрэмжээ алдах нь цөөнгүй. Бусад эрчүүд (өөрийн нь найзууд ч орно) хайртай эмэгтэйг нь дурсан санах, эсвэл магтах үед тэр маш их цухалдаж, түүнийгээ олны нүдэнд өртөхөөр гангарч байна зэргээр буруутгаж эхэлдэг.

Өөртөө итгэлтэй хүмүүс ч харддаг Өөртөө хэт итгэлгүй, эсвэл өөртөө хэт итгэлтэй хүмүүс хамгийн их харддаг. Эмэгтэйчүүд уйтгарлаж, гунигласан үедээ их харддаг байна. Тиймээс та байнга хардах мэдрэмжээ сэдрээхгүйн тулд биллиард тоглож сур. Эсвэл Бальзакийн зохиолыг дахиад унш. Хүн нэг дор хоёр зүйлийн талаар бодох чадваргүй байдаг. Хардах сэтгэлийг өөрөөсөө үргээхийн тулд зүг ээр л цай уу.
Гэхдээ өөрийн гал тогоондоо бус, хөршийндөө орж цайлаарай. Хэрвээ та хартай хүнтэй учирсан бол эхлээд үйлдлээрээ, дараа нь үг хэлээрээ түүнтэй ярилцаарай. Эхлээд та түүнийг энхрийлж байгаад, дараа нь яриа өрнүүл. Хардалтаас ангижрах хамгийн найдвартай арга бол энэ нь надад хамаагүй гэсэн царай гаргах явдал юм. Нөхөр тань таныг өдөөн хатгаж болно.

Хардах шалтгаан бүү гарга. Ингэхийн тулд та нөхөр л рүүгээ байнга ярьж, төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар болон бусад бүх зүйлийг түүнд мэдээлэх хэрэгтэй. Хүмүүс өөрт нь тавих анхаарал, халамж, хайр суларсан үед хардаж эхэлдэг. Гэр бүл болсон өдөр, түүний төрсөн өдрийг бүү март. Юу бодож байгаагаа бие биедээ хэлж сур. Ингэснээр түүнд таныг өөрт нь хайртай гэсэн итгэл бий болж, эргэлзээ арилдаг.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
addict (зочин)

би энэ ХАРДАЛТ гэдг үгыг ерөөсөө ойлгодгүймаа.

spyro (зочин)

dandaa heregtei bichleg tavidag bayrlalaa. ylanguya suuliin hair setgeliin hariltsanii talaarh bichleguud tsum taalagdsan

itsme (зочин)

hehe addict min dee bi bool medremj saitai. zugeer l shud medchdiin. teneg chimshig

naraa (зочин)

nadaa taalagdaj bna ...zygeer ee bolj bna

зочин (зочин)

Хардалтын шинж тэмдэг дээрхээс илүү, гамшигийн хэмжээнд байвал яах вэ? Жишээ нь эсрэг хүстэй хэн бай, хөгшин залуу, хөгжлийн бэрхшээлтэй байсан ч гэсэн хардаад. 5 минут ч өөрөөсөө холдуулахгүй. Бүх хүмүүстэй хардаад хэрүүл хийгээд, маажаад хаашаа ч гаргахгүй, явуулахгүй байвал яах вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)