Ken. - ийн Блог : Анхны цас...?

Анхны цас...?

-....Илүү бал байна уу? ....
-...Тэгсэн чинь нөгөөдөх чинь цөм хуурдаг байгаа...
-...Тараад тоглоно шүү...
-...заза...
-Багшаа тэр а ме гэнэ үү, тэр юу гэсэн утгатай юм?
-Бороо гэсэн утгатай
-аанхаа...бороо...бороо...тэгвэл цасыг юу гэдэг юм бол?
-хиёоү сэцү гээд нэг 氷雪 ийм ханз байгаа

-цас гэснээс удахгүй өвөл боллоошдэ, юу бодож байна?
-юу бодохов дэ, даарна л гэж бодож байна
-ёоо чи хааяа ч болов жаахан гэгээлэг юм бодож бай л да
-дулаан хувцаслана л гэдгээ төлөвлөж байна шдэ, юу нь буруу байна
-цнцнцн ямар ч настригүй болгоод хаячихлаа чи
-хаха тоглож л байхад чинь гомдоод байгаа юм уу? тэгээд юу ярих гэсэн юм?
-өвөл, цас гээд л...
-яг юу?
-чи яагаад намайг цасанд ингэж их дурладагийг гадарлахгүй байна уу? учир нь цас хүсэл биелүүлдэг юм. Ялангуяа анхны цасанд навс булагдчихаад шивнэсэн хүсэл яг биелдэг гэж байгаа.
-хахаха, чи кино энэ тэр бага үзээ хүүе
-үгүй э би үнэнээсээ ярьж байна, хэрэв чи үнэхээр чин сэтгэлээсээ гуйвал биелдэг юм. Би зөндөө тэгж хүслээ биелүүлж байсан юм чинь.
-тэгээд чи юу хүссэн юм бэ дэ? маргааш өглөө амьд сэрээсэй гэж үү?
-юу гэж тийм мангар юм хүсдэг юм. илүү том том сериозны юм хүснэ шдэ хаха
-ооё хахаха....



...



-яасан уддаг юм бэ, хоцорлоошдэ
-харин тийм ээ унтчихсан байна
-хнн бүтэхгүй ээ нээрээ, за хурдал хурдал
...
-хүүвавава цас орж байна шдэ. анхны цас байна.
-...
-анхны цаснаар яадаг гэлээ? хүсэл энэ тэр хэлдэг билүү? за нэг юм хүснээ хаха
-нэгдүгээрт хүн битгий шоолоод бай. хоёрдугаарт энэ анхны цас биш, уржигдар орчихсон
-нэгдүгээрт би үнэнээ л хэлсэн шдэ хаха. хоёрдугаарт энэ цас чинь миний хувьд анхных юм чинь анхных л гэсэн үг за юу
-чи улаанбааатар хотод амьдраад, харъяалагдаж байгаа л юм бол улаанбаатарт орсон анхны цас л анхны цас за юу. тэр чиний хувьд энэ тэр чинь хамаагүй
-үгүй э хамаатай. би угаасаа аль хэдийн хүслээ хэлчихсэн. биелэх байх даа хаха
-биелэхгүй э, анхных биш юм чинь
-биелнээ мэдүү



...



-байна уу?
-чи хурдан гараад ир ээ. анхны цас орж байна
-за яг гарлаа
...
-жинхэнэ анхны цас байна да, цаанаа л нэг өөр
-...
-чи түрүү жил нээрээ хулхи анхны цаснаар нэг хүсэл шивнээд байсан биелсэн үү? хаха
-хулхи энэ тэр, миний хувьд жинхэнэ байсан юм чинь...тэглээч тэр хүсэл маань биелээд л явж байна өдийг хүртэл
-юу гэж хүссэн юм?
-чи тэгж их мэдэхийг хүсэж байна уу?
-хэлмээргүй байгаа боль болих л гүй юу
-заза болилоо тэгвэл хаха
-...



...


тэр үед би юу гэж хүссэнийг мэдмээр байна уу? Тэгэхэд би чамтай үргэлж хамт байхыг хүссэн...гэтэл...чиний зөв байж ээ, тэр үнэхээр анхны цас биш байж...
start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Дэвхрэг (зочин)

харамсалтай. :(

Зочин

би иймэрхүү бичлэгт дуртай Сайхан санагдчихлаа. Миний гоё дурсанмжууд минь хмм,,,,

Энд дар (зочин)

nice. very nice.

Гана

huurhun bichleg bn

Тав дугаар сар

өө хөөрхиййй

Энхдүүрэн (зочин)

хмм үнэн биш байж

Хасар

Энэ яг цас шиг гял цял юм байнаа тэ.Би ийм гала зүйлүүдэд нугасгүй нэгэн.

zochin (зочин)

nz n chadarchij hahahahaha

Энхзаяа

Анхны цасыг.. はつゆき ●初雪● гэдэг байх шүү - hatsu-yuki :)

шар (зочин)

их гоё, тэхдээ гунигтай.

Nsinnir (зочин)

shine yum hiigeche ho huleeser bgad yg hogshirj bh shig bna ntr. . .

Efia ^_^ SecreT

салцан тэ

Хязгаар үгүй

үнэхээр гоё бичлэг байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)