Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Хий үзэгдэл,сүнс. Есүсийн тарчлал/

Тайлагдашгүй нууц. /Хий үзэгдэл,сүнс. Есүсийн тарчлал/

За ойрд энэ сэдэвээр юм нийтлээгүйн байна. Миний бодлоор энэ сэдэв хамгийн сонирхолтой нь байдаг болов уу.


Арканзас мужийн Коннерс-рейге хэмээх жижигхэн тосгонд амьдрах Тереза Ньюменныг балчир байхаас нь “гэгээн хүүхэд” гэдэг байжээ. Охин маш шүтлэгтэй гэр бүлд өссөн бөгөөд нэг ч удаа сүмийн номлолыг таслаж байгаагүй юм. Гэтэл Тереза 20 нас хүрмэгцээ тун хачирхалтай мэдрэлийн өвчинд нэрвэгдсэн юм. Учир нь тэрбээр шөнө болмогц юм харж чадахгүй сохор мэт болж, орондоо  соронздогдон наалдаж босч чадахгүй орилон тарчилдаг болжээ.
Бурхан Ньюменны гэр бүлийн итгэл,
шүтлэгийг шалгаж байгаа нь энэ гэж тосгоны хүмүүс боддог байжээ.
1926 оны нэгэн баасан гаригийн өдөр Ньюменны гэр бүл ээлжит сүмийн мөргөлдөө явж иртэл охин тэр шөнө урьдын адил тарчилж зовсонгүй хоножээ. Ингээд тэр өдрөөс хойш өнөөх өвчин нь огт байгаагүй мэт охин цоо эрүүл болсон ч өөр нэгэн сонирхолтой зүйл тохиолдох болов.
Эдгэрсэн өдрөөс хойш баасан гариг
болгонд Терезагийн бие дээр Есүс Христосын цовдлогдсон шархны сорви үзэгддэг болсон байна. Тэр байтугай бүр цовдлогдсон шархны цус нь толбо болон мэнгэ шиг тодрон харагддаг аж. Тэр өдрөө Тереза 24 цагийн турш цовдлогдсон зовлон тарчлалыг биерээ мэдэрч сэтгэл зүйн транс байдалд ордог байв.
Энэхүү тарчлалыг нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар түүний гар, хөл, духан дээр цовдлогдсон шарх нүх болон онгойж үзэгддэг аж.
1962 онд Тереза Ньюменныг насан эцэс
болтол янз бүрийн мэргэжилтэн, эрдэмтэд болон далдыг харагчид түүний энэхүү хачирхалтай байдлыг судалцгаасан боловч  ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг хийж чадаагүй юм.
Христосын цовдлогдсон тарчлал зовлонг өөрийн биеэр мэдэрсэн хүн нь ганцхан Тереза байгаагүй юм.

Италийн Пилова ламтан
амьдралынхаа 50 жилийн туршид энэхүү зовлонг амсаж байжээ. Түүний бие дээрх анхны шарх нь Гэгээн Францискогийн мэндэлсний баярын дараа буюу 1918 оны есдүгээр сарын 20-ны өдөр үзэгдэх болсон аж. Тэр өдөр Пилова ламтанг мөргөлийн танхимын голд ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Түүний гарын алга, хөлийн уланд нийт таван шарх байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь өнөөх нь шархнуудаас нь цус гарсан байв. Гэхдээ шархнаас гарах цусанд нь хэзээ ч бохир ордоггүй нь хачирхалтай хэмээн ламтан өөрөө ярьсан юм.
Сүмийнхэн нь Пивола ламтанг
бурхны хүүгийн амссан зовлон тарчлалыг өөрийн биеэр мэдрэх “ариун хүн” хэмээн машид хүндэтгэдэг байжээ. Энэхүү сонин, нууцлагдмал гэмээр явдлын талаар сэтгэл зүйчид гүн шүтлэгийг илрэл гэж таамаглахаас өөр зүйлийг тайлбарлаж чадахгүй байгаа юм. Гүн шүтлэг нь сэтгэц мэдрэлийн өөрчлөлтөд оруулна гэж сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж болох ч бодитоор үзэгдэх шархны хувьд оньсого хэвээр үлдсэн билээ.

Сүнс, хий үзэгдэл зөвхөн фото хальсанд дүрсээ үлдээдэггүй
Хий үзэгдэл, сүнстэй уулзаж
учирч, тэр байтугай хөөрөлдөж явсан хүмүүсийн яриа олон байдаг боловч тэр болгон хэр үнэн болохыг бид мэдэхгүй. Харин үнэнийг тодорхой хэмжээгээр нотлож чадах зүйл бол фото зураг юм. Баримтад нотолгоо болох хий үзэгдлийн дүр зургийг фото хальсанд хамгийн анх 1862 онд буулгасан байдаг. Энэхүү зургийг Америкийн эгэл жирийн зурагчин Мемлер хэмээн залуу авсан байна. Тэрбээр ням гаригийн нэгэн өдөр найзынхаа фото студид хальс боловсруулж байхдаа гэнэт өөрийнхөө зургийг авах санаа төржээ.
Авсан зургаа угаатал             зурган дээр өөрөөс нь гадна бас нэг дүрс байхыг анзаарсан байна. Мемлер тухайн үед сүнс, хий үзэгдлийн тухай элдэв ярианд огт итгэдэггүй нэгэн байсан юм. Тиймээс өнөөх хоёр дахь дүрсийг зурагтай хальсанд буулгаж угаасан учраас давхардсан гэж боджээ. Ингээд хэд хэдэн шинэ хальсанд буулгаж угаасан болов ч хоёр дахь дүрс хэвээр байв. Ингээд өнөөх зургаа найз нөхөддөө харуулж, тэдний зөвлөснөөр хий үзэгдэл, сүнсний зураг тусгайлан авдаг “спиритизм” зурагчин болохоор шийджээ. Гэсэн ч Мемлерийг хүмүүсийг мунхруулан залилагч гэсэн атаархагчдын хэл ам тасрахгүй байв.
Аз болоход түүний зурагнуудад мэр-
гэжилтэнгүүд тусгайлан шинжилгээ хийж дүрсийг  давхардуулан хуурамчаар буулгаагүй гэдгийг хэд  хэдэн шинж тэмдгээр тогтоосноор хэл ам намжсан юм.
2003 онд Оросын нэрт спиритизмын мэргэжилтэн,  зурагчин Егор Усачевд ганц бие эмэгтэй өөрт тохиолдсон зүйлдээ зөвлөгөө авхаар хандсан юм. Тэрбээр сэтгэлийн ганцаардлаа арилгахын тулд олон жилийн туршид алдартай хүмүүсийн сүнсийг дуудаж ярилцдаг байжээ. Гэтэл нас бараад удаж байгаа нөхрийнх нь сүнс хоёр жилийн өмнөөс дуудаагүй байхад нь ирдэг болсон гэнэ.
Нөхрийнх нь сүнс түүнийг хаа сайгүй
дагадаг бөгөөд эхний үед хайраа илчилдэг байсан бол сүүл рүүгээ бэлгийн харьцаанд орохыг шаардах болсон  байна. Эцэст нь эмэгтэй Усачев дээр ирэхэд нь хүртэл нөхрийнх нь сүнс дагаж ирсэнийг хэлсэн юм. Онцын шаардлага байхгүй бол сүнс дуудаж харилцдаг явдлаа  болихыг эмэгтэйд зөвлөжээ. Усачевын тайлбарласнаар удаан хугацааны турш нөгөө ертөнцтэй холбоо тогтоохгүй байвал сүнс харах, мэдрэх чадварын хүч сулардаг ажээ. Ингээд дараа нь эмэгтэйгээс зөвшөөрөл авч өрөөний зургийг авсан юм. Зурган дээр эмэгтэйн ойролцоо утаа мэт үл мэдэгдэм хүний дүрс гарсан байв. Гэхдээ сүнс, хий үзэгдэл  нь зөвхөн фото хальсанд ч дүрсээ үлдээдэггүй байна.
1923 онд Английн Оксфорд дахь Христосын нэгэн сүмийн хана дээр толбо үүссэн байжээ. Яваандаа өнөөх толбо хүний дүрс болон хувирсан аж. Тэр дүрс 1989 онд насан өөд болсон тус сүмийн хамба лам Лиделлагийнх болохыг сүмийнхэн таньжээ.  Эрдэмтэд энэ бүх  явдалд тодорхой тайлбар хараахан өгч чадахгүй байгаа ч аливаа сүнс, хий үзэгдэлтэй тоглоом,  шоглоом хийж болохгүй гэдгийг анхааруулсан юм.

Эх сурвалж: Улаанбаатар таймс.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
enkhee (зочин)

goyo medeelel bn

chimgee (зочин)

ter zowlon ilersen hvmvvs vnen bolowyy? vvniig yamar ychirtai bolhiig tailsan yamar neg barimt bn yy?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)