Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Үл үзэгдэгч/

Тайлагдашгүй нууц. /Үл үзэгдэгч/

1879 оны 5-н сард Хятадын Нанкины гудамжаар гэнэт аймшигтай сандрал мэгдэл бий болжээ. Хотод хүмүүсийн уламжлалт гэзгийг тайрдаг харагдаж үзэгддэггүй шулам гарч иржээ. Хотынхон үс гэзгээ хамгаалахын тулд толгойгоо гараараа сайн даран хааж явах болсон боловч ямар ч үр дүнгүй байв. Хөл үймээн Шанхай руу тархаж дараа нь хятадын бусад хотуудад тархсан ба үл үзэгдэх ад шуламууд хүмүүсийг унтаж байхад нь алдаг болжээ. Олон нийтийг хамарсан хийрхэл ойролцоогоор гурван жилийн турш үргэлжилсэн ба энэ бүх жилүүдэд үл мэдэгдэх “үс тайрдаг хорон санаат сүнс” огт баригдашгүй байжээ. Дашрамд хэлэхэд энэ нь түүний гарч ирсэн анхны тохиолдол биш юм. Баримт сурвалжуудад “үс тайрдаг үл үзэгдэгч шулам”-ыг Хятадад Вэй хаанчлалын үеэс мэддэг байжээ.

1890 онд олон нийтийг хамарсан айдас сандрал Японыг эзэлжээ. Хүмүүсийг хүзүүнд нь шархдуулдаг үл үзэгдэгч гарч ирсэн гэдэгт хүн ам итгэлтэй болсон байв. Шархны урт нь ойролцоогоор нэг ямх буюу 2.5 см байжээ.

Ийм мэдээллийг сонсоод Англичууд инээдэм болгон шоолж байжээ. Тэдний сонинд “Ази чамаас юу авах вэ дээ.” нэртэй нийтэлүүд гарч энэ явдлын талаар шогчлон бичиж байсан байна.

Английн Лондонд үл үзэгдэх хүнээс болж бий болсон олон нийтийг хамарсан айдас сандрал үүсэн гарснаар 1922 онд гэхэд явган шог алга болжээ. Үл үзэгдэх гар залуу охидыг барин авч үсийг нь тайрч алга болдог ажээ. Золгүй хүмүүст туслах гэсэн оролдлогууд нь талаар болдог ажээ. Гэгээн цагаан өдрөөр Евродын том хотод хүмүүсийн толгойноос нь үс нь гэнэт алга болдог баримтыг хэн ч тайлбарлаж чадахгүй байв.

Хачин жигтэй шархадсан тухай мэдээ ирэх болов. 1922 оны 4-р сарын 23-нд “Пилл” гэдэг сонин Лондон дахь “Черринг - Крос” эмнэлэгээс өөрийн сурвалжлагч 4-р сарын 16-нд хүзүүндээ хутганы шархтай өвчтөн ирсэн тухай сурвалжлагч нийтэлжээ. Эцэст нь тэр өдөртөө бас нэг хүн үл ойлгогдох байдалтайгаар бас тэр уулзвар дээр шархаджээ.

Түүхэн сурвалжууд үл мэдэгдэх, үл үзэгдэх хүнтэй уулзсан тухай гэрчилдэг бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд аль ч үед болон улс оронд гарч байсныг гэрчилж байгаа болно. 1092 онд Полоцкт хүмүүсийг гудманд алдаг үл үзэгдэгч гарч олныг хамарсан айдас түгшүүр гарч байсан тухай Оросын он дарааллын бичигт өгүүлсэн байдаг. Полоцкт гайхалтай жигтэй зүйл болов: Шөнө дөлөөр хүн явж байгаа чимээ гардаг. Тэгээд хүмүүс харагдахгүй болохоор айн үхдэг. Морь унасан байдаг ба тэр үзэгдэхгүй бөгөөд түүний зөвхөн туурай нь л харагддаг ажээ. 1761 онд Италийн Вентимилья тосгоны таван эмэгтэй мөчрөөр сүлжсэн савтайгаа гэр рүүгээ буцаж явцгаажээ. Гэнэт тэдний нэг нь орилон үхэтхийн унажээ. Түүнтэй хамт явсан хүмүүс зүйрлэшгүй айдаст автжээ. Ямар нэгэн аймшигтай хүч агшин зуурт тэр хүүхнийг тасдан хаяв. Алагдсан хүүхний хувцас болон гутал нь жижигхэн хэсэг болон тасарч түүний биеийнх нь эргэн тойронд унасан байв. Толгойд нь гүн шарх харагдаж байсан ба зарим газарт нь гавлын яс нь харагдаж байжээ. Баруун тал нь задарч дотор гэдэс нь гарсан байв. Сүүж нь хуваагдаж, задарсан ба шаантны ясны толгой нь үүрнээсээ мултарсан байжээ. Дотор эрхтэнүүдийн ихэнх нь няцарсан байжээ... тэр эмэгтэй дуу чимээгүй дэлбэрэлтэнд өртсөн юм шиг бүх зүйл харагдаж байв. Эмэгтэйг солир дайрсан гэсэн санаа ч гарч байжээ.

1873-оны 10-р сард АНУ-ын Висконсон мужид Меномони хотод ээжтэйгээ хамт зогсож байсан залуу хүүхэн гэнэт “Хэн нэгэн түүний үсийг угаар нь тайрч тэгээд алга болж байгаа” мэт санагджээ. 1831 оны 12-р сарын 8-нд “Нью-Йоръ Таймс” сонин Германы усан онгоц “Брехзее” жигтэй болсон зүйлийн тухай өгүүллийг нийтэлжээ. Шуурганы үеэр түүний нүдэн дээр нэг цэрэг огт үл мэдэгдэхгүйгээр шархаджээ. Түүний толгой дээр нь гэнэт дөрвөн ямхын урттай шарх гарч тэр ухаан алдан унажээ.

1860 онд гарсан “Ричард Жайлын хүүхэдтэй тохиолдсон онцгой тохиолдлын тууж”-д нэг гэр бүлийн хүүхдэд үл үзэгдэгч янз бүрээр халдсан тухай дүрслэн бичжээ. Нэгэн удаа үл үзэгдэгч Жайлын хүүхдүүдийн нэгний нүүрэн дээр хазсан байжээ. Бас нэг удаа гэрчүүд аймшигтай зүйлийг харжээ. Үзэгдэхгүй гар охиныг боож байхыг харжээ. Түүний хүзүүг улам бүр гэлжийлгэн татаж байхад охины хүзүүний булчин нь чангарахгүй байжээ. Хожим нь энэ гэр бүлийн хүүхдүүд нэг бус удаа үл үзэгдэгчийн золиос болжээ. Нэгэн удаа ганцхан оройн туршид хэн нэгэн үл үзэгдэх хүн хүний гарыг хорин удаа хазаж байхыг таван хүн харжээ... Тэд өөрсдөө үүнийг яагад ч хийж чадахгүй, учир нь энэ бүх хугацаанд бид түүнийг салахгүй ажиглаж мөрдсөн. Эдгээр хазалтыг үзээд бид шархан дээр 18 эсвэл 20 шүд байхыг мэдэв. Шархны амсраар шүлсээ наасан байсан ба түүний хэв нь хэн нэгэн амьтан амаараа наалдсаныг зааж байв. Тэр газар нь шал нойтон болсон байсан ба маш муухай огидос хүрмээр үнэртэй байв.

Ийм зүйлийг уншаад өөрийн эрхгүй үзэгдэхгүй болгодог малгай болон цувны тухай үлгэр домог бодогддог. Уэльсийн дундад зууны сурвалжит жишээ нь: Белийн хүү Касвалдон үл үзэгдүүлдэг ид шидтэй даавуунд нуугдан дайсны омгуудын толгойлогчдыг дарах гэдэг тухай өгүүллэг байдаг. Газарт унаж байхдаа дайснууд нь өөрийн алуурчинг хардаггүй, харин цавчихаасаа өмнө агшин зуурт харагддаг сэлэмний ирийг л хардаг ажээ.

1960 оны 8-р сард Өмнөд Африкийн фермер Бруинтай мөн адил иймэрхүү юм тохиолджээ. Үл үзэгдэгч хэдэн өдрийн турш тасралтгүй гарч иржээ. Цагдаагийн комиссар Жон Весселс гурван нөхдийн хамт, Жимми гэнэт өвдөлтөөс болж муухай орилон хөл дээр нь шарх гарахыг харжээ.

Дараагийн өдөр нь цагдаагийн хоёр офицерийн нүдэн дээр цамц нь бүтэн мөртлөө, түүний цээжинд гүн шарх бий болохыг нүдээрээ харжээ. Түүний биеийн янз бүрийн газарт шарх хэдэн өдрийн өмнө дараалан гарч байжээ. Тэр шархнууд нь бриткээр зүсчихсэн юм шиг тэгшхэн байжээ.

Үл үзэгдэгч, хүн рүү дайрсан бүх тохиолдлуудад нэг ерөнхий нийтлэг зүйл байдаг ажээ. Шарх нь ямар ч зүсэгдсэн урагдсан мөр байхгүй мөртлөө хувцсан доорхи бие дээр гардаг. “Үл үзэгдэгч” гэдэг ойлголт ухагдахуунд одоо болтол нааштай эерэг хариулт тайлбар олдоогүй байна. Дашрамд хэлэхэд 1092 онд Оросын түүхч үл үзэгдэх гараар үүсгэсэн шарх нь ад чөтгөрийн дайрлага мөн гэдэгт эргэлздэггүй байжээ. Харин бидний өвөг дээдсийн зөн совин бол биднийхээс хавьгүй илүү хөгжсөн байдаг байсан ажээ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

ямар ч ээмар юмбэдээ.

Үнэн сонин (зочин)

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. http://www.unen.mn/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)