Ken. - ийн Блог : Хайр гэж...

Хайр гэж...

Байдаг нь байхгүйн зовлон ойлгодоггүй, байхгүй нь байгаагийн зовлонг ойлгодоггүй орчлон юмсанж. Би эхнэртэй, эрэвгэр бяцхан охинтой жирийн л нэгэн. Амьдралынхаа ачаа хөсгийг хоёр бяцхан амьтандаа үүрүүлээд юу хийх вэ гэж бодоод сохор улаан зоосны төлөө цаг нарыг умартан, тэрэгний морь шиг л зүтгэдэг байлаа.
Зүрхний минь угт, миний амьдралын хамгийн нандин эрдэнэс болох хайрт эхнэр, охин хоёр минь явдаг болохоор илүү харж билүү долоож байсангүй. Yнэхээр би бусдын тухай бодох эрхийг ч өөртөө олгоогүй, хайр дурлалын боол байсан юм. Гэвч амьдрал чинь өөрөөсөө гав гинж шиг хүлж хаячихаад, бах нь ханасан юм шиг орхиод явчихдаг эд байх шив. 
Эхнэр минь, миний насан туршдаа хайрлахаа амласан лусын дагина минь, охин бид хоёроо орхиод хорвоогоос халилаа. Яг энэ дээ. Амьдралыг би үзэн ядаж, надад ирсэн энэхүү гай гачланг бие сэтгэлээрээ туулна гэдэг зүүдэнд ч багтамгүй аймшиг байсан юм. “Охиноо битгий ээжгүй өсгөөрэй” гэж бие нь муу байхдаа гарыг минь атган захисан эхнэрийнхээ үгэнд гомдох ч шиг. Тийм их цэнгэлийг амсуулчихаад хоромхон зуурт булаан авсан орчлонд ч гомдох шиг.
Гэгээн хайр сэтгэл минь бидний амьдралын гэрэл, гал хоёрыг асааж охин үр хайрласан билээ. Бид олон жил үерхсэнгүй шууд л гэрлэж, бидэн хоёрын гэсэн бүхэн чухам энэ гэрлэлтээс л эхлэв. Бөөн шуугиан намдаж, охин маань унтсаны дараа бид хоёр галын өрөөндөө орж хаалгаа аяархан хаагаад шивнэн ярилцах дуртай байв. Хэн хэнд маань энэ бүхэн хэвшиж тогтсон заншил болчихсон болохоор хэчнээн их ядарсан ч ядарснаа хэлэх л гэж бид хаалгаа хаан суудаг болчихож. өдөржин уулзаагүй болохоор хань минь их л хөөр болон яриа дэлгэж, заримдаа өвөр дээр минь сууж эрхэлнэ. Заримдаа бид бүр тэндээ хайр дурлалын цэнгэлийг амсдаг байв. Түүний эмзэгхэн зөөлөн арьс, турьхан гар, жижигхэн ч гэсэн халуун чанга мээм. Дээр чинь гарчих уу гэж ичингүй асуухад нь түүний нүд рүү харахад ямар хөөрхөн гээч. Бүр ичиж орхино. Би дуугүй нүдээ анин толгой дохино, заримдаа инээд хүрч түүнийгээ харж өхөөрдмөөр бодогдоно. Ганцхан минийх шүү дээ гэж бодох тусам сэрэл улам асдаг болохоор би түүнийгээ “ миний“ гэж өхөөрдөн нэрлэдэг байсан юм. Бүх юм нь, нүднүүд нь хүртэл жижигхэн болохоор заримдаа “минни ч “ гэж дуудна.
Бид биесээ хайрлах тусам улам л ихээр дурлан тэмүүлдэг байв. Ямар сайндаа “минни” минь “би их шуналтай байх аа” гэж байх вэ дээ. Миннигийн дэндүү их хайр л том гэж охин бид хоёр шоглон зэрэг хэлэхэд тэр жижигхэн хуруугаа дохин “дэмий шүү та хоёр” гээд инээмсэглэдэг байж билээ.
Манайхаар дандаа орж гарч, бидний амьдралын нэгээхэн хэсэг болсон хүн бол миннигийн найз Хишгээ билээ. Ар гэрийнхээ амьдралаас болж сургуульгүй, мэргэжилгүй болсон болохоор энд тэнд ойр зуур ажил хийдэг Хишгээ гэгч бүсгүй, миний бас нэгэн эхнэр шиг л энийг өмс, тэрийгээ ч тосло, тэг, ингэ гэдэг байв. Амьдрал үзэж, бүсгүй хүн болоогүй болохоороо бид хоёрт заримдаа охин шиг минь л эрхэлж, хар бор амьдралд өссөн болохоороо заримдаа эгчийн зөвлөгөө өгнө өө. Би Хишгээг найзуудтайгаа танилцуулахад тэр бүгдийг нь голчихсон. Одоо яая гэх вэ. Хишгээ нэг өглөө манайд хоночихоод гарахдаа Миннид “Та хоёр хүн унтуулсангүй, гэхдээ янзтай” гэж хэлээд инээж байхыг нь би сонсчихоод санаа зовсон гэдэг жигтэйхэн.
Хишгээг гарсны дараа би унтлагын өрөөнд орвол эхнэр маань гиюүрэн суучихаад санаа алдав. Тэрхүү хүнд хэцүү санаа алдалтыг би энэ насандаа мартахгүй боловч тэрхэн үед Хишгээдээ л санаа нь зовж дээ гэдгээс өөр юу ч бодож чадаагүй юм. Тэр өдрөөс хойш яг л сарын дараа эхнэр маань зургаахан настай охин, орчлон хорвоог орхин одохдоо /надаас тас нуучихсан/ цусны өвчнөө охинд минь удамшчихаагүй байгаа гэж асуусан. Түүнчлэн, охиноо битгий ээжгүй өсгөөрэй гэснээс өөр үг хэлээгүй. Надад өөр юу хэлэх байсныг би мэдэхгүй ч түүний минь амьдрал бидний баяр хөөр ийнхүү эцэс болсонд үхтлээ харамссансан…
Уй гашуу маань жаахан сэвэрч, охин бид хоёр Хишгээгийн сайхан сэтгэл, халамж хоёрт найдсан хорвоогийн эзгүй өдрүүд үргэлжилсээр. Нэг өглөө би охиноо цэцэрлэгт өгчихөөд мартсан бичиг сэлтээ авахаар гэртээ ирлээ. Хишгээгийнх манайхаас холгүй тул өглөө бидэнд хоол хийж өгөхөөр ирчихээд бид хоёрыг гарсны дараа явдаг байв. Намайг гэртээ ороход Хишгээ гарах гэж байснаа надтай ярилцах зүйл байна гэв. Хэдийгээр хань ижил минь өнгөрөөд жил гаран болсон боловч эмэгтэй хүний тухай бодол надад ер төрж байсангүй. Гэтэл Хишгээ учир мадаггүй ихэр татан уйллаа. Түүнийг уйлахад хацрыг нь даган урсах нулимс горхи мэт урсан гараад, улаан уруул нь өмөлзөн ахуйд чухам хайрлах энэрэхийн сэтгэл бүх биеийг минь дэвтээх шиг болов. Энэ нулимс юун тухай өгүүлснийг би тэрхэн агшинд мэдрээгүй ч түүнийг тэврэн аргадав. Хишгээ уйлсаар л. Ер бусын дулаахан тунгалаг нүднээс нь урсан гарах нулимсных нь томыг яана. Яая даа.
Би үнслээ. Эхлээд дух, тэгээд хацрыг нь. Хишгээг энгэртээ наан зогсоход зүрхнийх нь хүчтэй цохилт, зөөлхөн мээм, халуун амьсгалыг нь мэдэрлээ. Би уруул дээр нь үнссэн. Тэр намайг хариу үнсэж байв. Өд шиг зөөлхөн шаргал үсийг нь илбэхэд би юу хийх гэж буйгаа сайн мэдэж байсан хэдий ч татгалзаж чадалгүй тийм ээ, чадалгүй би цамцных нь товчийг тайллаа. Тэр ч бас минийхийг. Би дуулгавартай зарц шиг болж, юу ч туршихад хэрэгсэлтэйгээ бэлэн болжээ. Юутай ч дурлалын тоглоом эхэллээ. Тэр минь миний улирч өнгөрсөн амьдралаас намайг урин дуудсан нойтон хайр байлаа. Эхнэрийн минь найз, юу ч мэдэхгүй охин амьтан гэдгийг би мэдэж байсаан байсан. Оюун бодол минь хүлээн авагчийн долгион дээр суваг хайх мэт шуугиж байв. Тэрбээр “би охин байгаа” гэж хэлэв. Тэр харц миний өөдөөс ичингүйрэн хэлсэн үгний дараах тэр харц эгээ л миний бяцхан “Mинни”-г санагдуулж байв аа…
…Бид өнгөрсөн амьдралынхаа талаар бие биестээ ярихгүй ч битүү шаналцгаана. Охин маань “Хишгээ ээж” гэж түүнийг минь дуудахад жаахан ч атугай зориг орж байлаа. Биднийг хүмүүс янз янзаар л ярьж байсан авч энэ орчлонд бас нэгэн бүсгүйг минийх гэж өмчлөн явах эрхтэй хүн болсондоо би гутарч зовоогүй юм.
Харин үл тайлагдах ертөнцийн учрыг үл ухаарна. Бидний уулзалдсан, учирсан, хоног сарын уртыг хамт туулсан мөч бүрийг, бидний танилууд тулган асууж хэрэгт дурлана. Хэл амтайгаа ороон хачирлаж, давсалцгаана. Зарим нь бүр намайг нууц амрагтайгаа нийлж эхнэрээ хороосон гэж ч ярина. Намайг ганцаардан шаналж байхад өрөвдөх гэж, зовлонгоо сэврээн хань ижлээ сонгоход тавлан гоочлох гэж заяасан уу гэмээр ч нөхөд тааралдав.
Нэгэн орой Хишгээ бид хоёр охиноо унтуулчихаад санамсаргүй галын өрөөнд орж хууч дэлгэв. Анх Хишгээ надад хайртай байж. Yүнийг миний бяцхан “Мini“ мэдэлгүй надтай суух болсноо түүнд хэлсэн аж. Хишгээ түүний өвчний тухай мэддэг байсан болохоор найзыгаа жаргуулахаар шийдэж ам үл нээжээ. Хожим нь Mini ч мэджээ. Хишгээ минь гэмшин уйлахдаа “ … би түүний үхэхийг хүлээж байсан юм уу” гэж эмгэнэсэн юмсанж. Юутай ч бид хоёрыг хувь тавилан учруулсан гэж намайг хэлэхэд галын өрөөний хаалга аяархан хаагдлаа. Яг л миний бяцхан Mini ярьж дуусаад инээмсэглэн гарахдаа зөөлхөн хаадаг шиг. Хаалга өөрөө хаагдлаа.
Эх сурвалж: http://mylove.blog.gogo.mn/
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
eegii (зочин)

aimaar sanagdxhihlaa

Зочин

amidral l bna daaa, neleen uyangalag bichsen. tehdee ter Hishgee ni ongon bsan ni arai l amidralaas zurtsun yum shig.

болор

амьдралд ийм зүйл үнэхээр байдаг бол гайхамшиг гэж нэрлье

bi bol balai (зочин)

hhoooooooooooooy bi aisangui sh deeeeee
oshoooo aimshigiin ym bicheeeeeeeech nergui bolor 2neg hun bn teeee
kkkkkkkkkk... icheech

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)