Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Стоун хенж/

Тайлагдашгүй нууц. /Стоун хенж/

Стоун Хенж алдарт Египетийн пирамидаас арай залуу юм. Ертөнцийн долоон гайхамшигийн тоонд багтаагүй, Грек, Римийн зохиогчид энэ тухай их дурсдаггүй, Римчүүд эртний Египетийн пирамидыг мэднэ, өөрсдөө аварга сүм босгосон улс. Стоун Хенжийн түүх мэдэгдээгүй, 12-р зууны эхээр түүний үүслийн тухай домог гарч, ямар зориулалттайгаар байгуулсныг хэн ч мэддэггүй, Стоун Хенжийг хэн бүтээсэн бэ?

Эртний Британчууд Стоун Хенжийг “Аугаа Ихүүдийн Бүжиг” гэсэн бол Молва аугаа их Марлинын ид шид гэсэн. Өөр эх сурвалжууд хэзээ нэгэнтээ анхны галаваас өмнө амьдрагсад Стоун Хенжийг байгуулсан гэх ба хаан Яков нэг Стоун Хенжийг үзээд шагширч байгууламжийн байрлалыг зурж авч хэн, хэзээ бүтээсийг тогтоох тушаалыг уран барилгач Иниго Жонсонд өгчээ. 1655 онд Жон Уэббын “Сэргээн босгогсод Стоун Хенж хэмээн нэрлэгдсэн Их Британийн хамгийн гайхамшигт эртний үе” гэдэг номны анхны хэвлэл Стоун Хенжи-д зориулагдсан. 20-р зууны үед одон орон судлаач Жеральд Хокинс өндөр нарийвчлалтайгаар явуулдаг эртний судалгааны төв байсныг нотолсноор судалгааны ажил дуусгавар болжээ. Стоун Хенж манай эриний өмнөх 1600-1900 оны хооронд, байгуулсан, баригдсан хугацаа бараг 100 жил үргэлжилсэн, тэртээ алс зуунд Британийн хүн ам цөөхөн байж.

Манай эриний өмнөх 3000 жилээс эхлэн эх газраас арал дээр газар тариаланчид ирж суурьшсан ба тэднийг Стоун Хенжийн ойролцоох толгодоор нэршсэн уиндмиллхиллийн хүмүүс гэдэг байжээ. Тэд Салеберийн тэгш талд гар урлал, мал аж ахуй эрхлэн хөгжүүүлсэн, манай эриний өмнөх 2000 оны дараа дархчуул гарч ирэн хүрлийн зууны эхлэлтэй давхцсан. Түүнээс хойш 300 жилийн дараа алсын аялал сонирхогч Уэссекцүүд ирсэн ба тэдний шарил дотроос Египетийн шаазан, Балтизийн хув, Микений сум тэгшлэгч, Германы сүлбээр зүү... илэрсэн. Мегалит байгууламжийг хэн байгуулсныг зөвхөн таахаас аргагүй бөгөөд Хокинсын үзэж байгаагаар Стоун Хенжийг барилгын өрөлтөд орсон чулуу янз бүрийн төрлийнх ба гол барилгын материал зонт чулуу, галт уулын хайлмал, шавар, шохойн чулуу зэрэг төрөл Бристолийн булангийн эргийн ойролцоох Преселл уулан дахь Уэльсе хэмээх газарт л байдаг байна.

“Хөх чулууг Стоун Хенжд зөвхөн энэ хязгаарлагдмал газраас авчирсан нь нэгэнт маргаангүй” гэж Стоун Хенжийг судлаач Р.Аткинсон өгүүлжээ. Тэдгээр хоорон дахь чулуун замын зай 210 км, автобусаар гурван цаг явна. Чулууг далайгаар авчирахад 380 км зам туулна. Наян ширхэг чулууны нийлбэр жин 400 тонн. Эртний Европод тийм ер бусын тээвэрлэлтийг хэн гүйцэтгэв. Эрдэмтэд бололцоотой замыг судлахад нэлээд хэсгийг усаар, зарим том чулууг газраар тээвэрлэсэн байх магадлалтай. Чулууг гуалин модоор хийсэн салаар тээвэрлэн нэг тонн ачааг 24 хүн чирж өдөрт 1,5 км зам газар туулсан. Хэд хэдэн гуалинг банзаар холбож хөвүүлэхэд их хүнд жинг дааж жолоодоход хялбар байжээ. Хамгийн хүнд чулууны орд газрыг Стоунхенжээс 30 км-ын зайд илрүүлсэн. “Хөх хонь” гэж нэрлэсэн хамгийн том чулууны жин тавин тонн хүрэх ба 1000 хүн байгууламжид хүргэхэд долоон жил шаардагджээ.

Эртний урчууд чулууг цохих техник, гал хүйтэн агаараар чадварлаг боловсруулж ан цав гарахад галын дөлөөр шарж, хүйтэн ус асган чулуух алхаар нүднэ. Анхны боловсруулалтын дараа чулууны өнгөлгөөг гоёлын эд зүйл мэт хийж бүтээсэн техникийг өнөөдөр үнэлэж цэгнэх боломжгүй зуу зуун жилийн турш ус, нар салхи өөрийн үүргээ биелүүлэлгүй яахав. Байгууламжийн суурийг хэрхэн тавьсныг тодруулах шаардлага эрдэмтэд тулгарсан. Эхлээд суурийн нүхийг ухаж түүний урт нь тэнд суух чулууны хэсэгтэй тэнцүү байхаар бодож хийжээ. Дээврийн хучилтыг нисдэг тэргээр өргөөгүй нь мэдээж, шороогоор бүтээсэн гэсэн таамаглалыг 1730 онд Стоунхенжийн анх судлаачдын нэг С.Уоллис дэвшүүлсэн. Шороогоор 35 хучилт хийнэ гэдэг асар их хүч хөдөлмөр шаардах ба судалгааны явцад шорооны хучилтын үлдэгдэл илрээгүй тул Уоллисын таамаглалыг орхисон түүхтэй. Гуалинг багцлан түүний тусламжтайгаар зэрэгцүүлж босоо байрлалаар сөөлжүүлэн цааш нааш хөндийрүүлэн ганхуулах аргаар чулууг дээш гаргаж чадсан байна. Энэ байгууламжинд 15 км куб гуалин шаардагдаж, мянган ажилчин гурван зуун жил ажиллаж нийт биеийн хөдөлмөрийн 1,5 сая хүн өдөр зарцуулагджээ.

Юуны тулд яах гэж энэ Стоунхенж хэмээх аврага байгууламжийг босгов? Зуны нарлаг өдөр нар чулуун дээр хэрхэн тусч мандахыг сонирхохоор Стоунхенжид олон хүн ирдэг, энэ үнэхээр гайхалтай үзэгдэл аж. Энэ будант хөндийд чухам тэр чулууны оргилд гэнэт яруу тод гэрэл тусдаг нь Стоунхенж эртний одон орон судлалын төв бөгөөд газар тариалангийн ажил эрхлэх нар хиртэх зэрэг үзэгдлийг зааж хэлэх чадвартай судлаач Ж.Хокинс эртний энэ их бүрэн байгууламж дотор 56 “Лунок Орбн” байрлаж тэд зөв тойргийн дагуу хоорондоо ижил зайтай, 1,5 орчим метр гүнд суусан байдаг. Удганууд өвлийн сар хиртэлтийн дээр давхарлан тойргоор тодорхойлж чаддаг байсан байна. Цаг агаарын тиймэрхүү таамгыг тодорхойлох өөр арга хэрэгсэл байжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)