Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Цицерон/

Дэлхийн алдарт философичид. /Цицерон/

Гүн ухаантан, уран илтгэгч, төрийн зүтгэлтэн Марк Туллий Цицерон бол Ромын морин цэргийн баян язгууртнуудаас гаралтай, нийтийн тооллын өмнөх 106 онд төрөөд 63 насалж, 43 онд зуурдаар бие барсан хүн. Түүний нэр “цицерон” буюу “вандуй” гэсэн үгээс үүсэлтэй аж. Герег хэлний зэгсэн боловсрол олж авсан, уран илтгэгчийн хувьд гойд тасархай нэгэн байсан гэж түүхчид бичжээ. Цицерон Афин, Бага Азийн Хойг, Родос арлуудаар явж илтгэхүйн урлагт суралцсан гэдэг. Нас нэлээд хэвийсэн хойноо консулын албанд тохоогдсон бөгөөд дарангуйлагч Катилинагийн эсрэг хэлсэн дөрвөн үг нь уран үгсийн алтан санд багтдаг аж. Катилинагийнхны хуйвалдааныг илчилснийхээ төлөө “Эх орны эцэг” хэмээх өргөмжлөл хүртэж байжээ. Тэрээр нэр алдарт учиргүй дуртай ч, эд баялгийг төдийлөн ойшоож үздэггүй байв.

Хамгийн гол гавьяа нь Герегийн философийг ромчуудад өөрийнхөөрөө тайлбарлан танилцуулсанд оршино.

Цицерон голоос хайртай охин Туллиягаа гэнэтхэн нас барсанд гашуудаж, хувь тавилангийн энэ энэрэлгүй цохилтыг мартагнахын тулд гүн ухаан сонирхох болсон гэдэг.

“Тодорхойлолт” хэмээх ойлголтыг Цицерон шинжлэх ухаанчилж, “дэвшил” гэдэг ухагдахууныг анх бий болгосон хүн. Харин яагаад ч юм бэ, насны эцэст тэр цэвэр шинжлэх ухааныг дорд үзэх болсон гэж намтрыг нь зохиогчид тэмдэглэсэн байдаг.

Цицерон улс төрд хэт хутгалдсаныхаа улмаас маш эмгэнэлтэйгээр нас нөгчсөн юм. Юлий Цезарийн зээ хүү Антоний түүнийг гал цогтой үгээ хэлж шагшигдаж байсан яг тэр индэр дээр цаазлан хороож, толгойг нь шонд өлгөсөн аж.

Өдгөө Италийн нийслэлээс 20-иод км зайд Тускула хэмээх жижигхэн хот оршдог. Тэнд Цицероны эзэмшил байр бий. Энэ бол “Тускулын яриа” хэмээх алдартай зохиол нь бичигдсэн газар юм.

XIV зууныг хүртэл Цицероны гайхамшигт захидлуудыг хүмүүс мэддэггүй байж. Италийн их яруу найрагч, гүн ухаантан Франческо Петрарк тэдгээр захидлыг Верона хотын номын сангаас тун санамсаргүй байдлаар олсон гэдэг. Энэ нь тухайн үеийн сэхээтний хүрээг донсолгосон асар том нээлт байлаа.

Цицероны жигүүрт үгсээс

  • Философийн хүч чадал нь сэтгэлийн шархыг анагааж, хоосон санааг хийсгэж, хүсэл тачаалаас ангижруулан, айдсыг үргээхэд оршино.
  • Хамгийн сайн философи бол бүхнийг үгүйсгээд, юуны ч талаар тодорхой санал хэлдэггүй.
  • Философи сонирхоно гэдэг өөрийгөө үхэлд бэлтгэж байгаа явдал юм.
  • Засаг төр бол ярьдаг хууль мөн. Харин хууль ёс бол хэлгүй засаг төр юм.
  • Бүхий л үйл ажлын маань гэрч бол Бурхан, өөрөөр хэлбэл, тэр бидний хүн чанар юм.
  • Хүмүүс дуурайж чадах юмаа л магтдаг.
  • Амьдралыг мэргэн ухаан биш, хувь заяа залж чиглүүлдэг.
  • Мэдэхгүйгээ шууд хүлээчих нь өөртөө ой гуттал дэмий худал зүйл зохиож суухаас хол дээр.
  • Хүн бусдад тусалж, бусдыг хүнд байдлаас аварч байгаа үедээ л бурханд тун их дөхөж очдог.
  • Хүн хичнээн овжин байх тусмаа бусдад төчнөөн их уршиг тарьдаг юм даа.
  • Хүн шударга байх тусмаа шударга бус явдалд бусдыг сэрдэх нь бага байдаг. Дорд сэтгэлтэн л ариун шудраг алхмуудаас хүртэл хамгийн бусармаг явдлуудыг олж харахыг хичээдэг.
  • Үүргээ биелүүлэхдээ баяр хөөрийг амсч буй хүн л үнэхээр эрх чөлөөтэй амьдарч байна.
  • Азын тэнгэр сохор байдаг юм биш, араасаа гүйгчдийг л сохроож орхидог хэрэг.
  • Өөртөө дурласан хүнд өрсөлдөгч байдаггүй.
  • Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавьяагаар сагсуурдаг.
  • Дээд зэргийн эрх гэдэг дээд зэргийн эрхгүйдэл.
  • Жинхэнэ найз бол хоёр дахь “БИ” байх учиртай.
  • Элдэв нэмэлт чимэггүй зохиол л сайхан.
  • Хэрэв маш их өвдөж байгаа бол тэр өвчин удаан үргэлжлэхгүй. Хэрэв удаан үргэлжилж байгаа бол тийм ч айхтар зовиуртай өвчин биш байна.
  • Би хийх юмгүй үе шигээ хэзээ ч тийм завгүй байдаггүй.
Үхсэнийхээ дараа зовохгүй, эсвэл жаргалтай байх л юм бол, юунаас би айх билээ дээ?
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Ochiro_nice (зочин)

hi saihan bichjee uu neeree today tsasni bayrtai bsn yum bn shd zal awaad martchihaj hehe ywsam bolow uu

zoloo (зочин)

kino teatr vzegchdiig jagcaaj 10 daxi xvn bvriig vnegvi, 100daxi xvn bvriig 10000 tugruguur shagnaj oryylaw. biletiin vne 500 tugrug ba ene vzwereec 109500 tugrugnii orlogo olcon bol xeden xvn vzcen be.

Ээнээ (зочин)

Сайн байна уу ямар нэгэн ном зохиолоос эш татсан ямар номноос бол хэлж өгч тус болооч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)