Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Титаникийн талаар/

Тайлагдашгүй нууц. /Титаникийн талаар/

1898 он байжээ. Нью-Йоркын 27-р гудамжны нэг байшинд Морган Робертсон гэгч хүн бичгийн машины ард суугаад бодлогошрон бүтээлээ туурвиж байжээ. Тэр олон жил далайд аялсан, одоо далайн тухай ном өгүүллэг бичиж сууна. Туулсан он жилүүдийг дурсан санаж төсөөлж байдгийн дотор 240 метр урт 75000 морины хүчтэй, 25 узелийн хурдтай, 2000 гаруй хүнтэй Титаник хэмээх үсэгтэй хөлгийг төсөөлж сууна. 75000 тонн жин секундад 15 метрийн хурдтай яваад мөсөн уултай мөргөлдөн 3000 гаруй хүн гэх зэрэг үйл явдал хөвөрнө.

Робертсон “Титаникын үхэл” гэдэг номыг 1898 онд бичсэн, тэгвэл “Титаник” хөлөг 1911 онд бүтээгдэж анхны аяллыг 1912 онд 1000 зорчигчтой гүйцэтгэсэн. Зохиогч Стед хэмээх хүн Робертсоны нэгэн адил далайчин хөлөг онгоцны сүйрлийн тухай тухай олон сэрэмжлүүлэх өгүүллэг бичсэн. Түүний нэг өгүүллэгэд хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөж сүйрэн нэг зорчигчийг “Маджестик” хөлөг аварсан, хөлгийн ахмад Эдвард Смит байсан, хожим нь “Титаник” -ын ахмад болсон. 1910 онд Смит хөлөг онгоцны сүйрлийн талаар лекц уншиж байсан. Энэ үед 264 метр урт, 66000 тонн усан багтаамжтай, 25 узелийн хурдтай, 3000 зорчигч тээвэрлэх чадвартай, ус нэвтрэхгүй байгууламжтай, живэшгүй гэсэн тодотголтой.

“Титаник” хөлгийг бүтээж байх явцад түүний сүйрэх тухай яриа олны дунд өрнөж янз бүрийн таамаг яриа дэгдэж байсан. Хөлөг баригдаж дуусах дөхөж байхад Колин Макдональд хоёр дахь инженер болох саналыг хүлээж аваагүй. Хөлөг бэлэн болж 2500 хүн аялах суудал захиалсны дотор У.Стед байсан. Явахаас хэд хоногийн өмнө банкны эзэн Пьерпонта Морган нарын хүмүүс билетээ буцаажээ. 1912 оны 3 сарын 23-нд “Титаник” -ийн аялалд Лондонгий бизнесмен Коннон Тиддлитон билет захиалсан. Зорчигчдын дунд муу зөн совин багагүй байсан. 4-р сарын 10-нд “Титаник” анхны аялалд гарахын өмнө парапсихолог В.Терви аварга хөлөг живнэ гэж мэдэгдээд хатагтай Стейгерт захиа илгээж “Титаник” хоёр хоногын дараа живнэ гэсэн.

Энэ мэдээ “Лайт” сэтгүүлд 1912 оны 6-р сарын 29-нд гарсан. Тервийн сануулга анхааралд өртөөгүй. Нарлаг сайхан өглөө болж, зорчигчид түүний дунд хурандаа Жон Жекоб Астор залуу эхнэрийн хамт байсан. Үдэгсэд олноор цугларч “Титаник” хөлөг замд гарч Уайт арлыг өнгөрч явахад Жек Маршаллын гэр бүл байшингийнхаа дээрээс гараар даллан үлдсэн. Гэнэт хатагтай Маршалл нөхрийнхөө гараас барьж “Титаник” живлээ, олон хүн үрэгдлээ, авраач гэж хашгирсан. “Титаник” , Шербур, Квинстонд зогсч зорчигч аваад цааш их далайд гарах ёстой байсан. 1912 оны 4-р сарын 14-нд “Титаник” дээд зэргийн хурдтай урагшилж зорчигчид хооллон амарч Нью-Йорк ороход хол байвч хүмүүс тайван, хөгжилтэй байсан.

Лам Картер сүсэгтэн хүмүүсийг зоогийн газар урьж оройн мөргөл үйлдэхээр цуглуулсан. Ламтан Морганы бурхны сүлд дуулал дуулахад Картерын цуглуулсан хүмүүс мөн сүлдийг дуулж байсан нь зорчин явагчдад нэг л уйтгартай гэгэлгэн байжээ. 23.40-д хөлөг мөсөн уултай мөргөлдөж аймшигт сүйрэл эхэлсэн, хурандаа Арчибальд Грейси бурханд залбирч байлаа. Нью-Йорк болон бусад газруудад хүмүүс зөн совингоор мэдэрсэн байж. “Титаник” -т явсан 2207 аялагчдын 705 нь “Карпатил” хөлгийн авралаар амьд үлдэж 1502 хүн нас барсан байна. Энэ ослоос хойш 50 гаруй жилийн дараа янз бүрийн таамаг дэвшүүлж байсны дотор Верженийн их сургуулийн доктор Ян Стивенюн Америкийн сэтгэц зүйн нийгэмлэгт зориулсан илтгэлдээ бодит осол Морган Робертсын урьдчилсан төсөөлөл таарч байгааг дурьдаж, Англи, Америк, Канад, Бразилд осол болохоос хоёр долоо хоногийн өмнө таамаглаж байсныг хэлжээ. Хэрэв Англи, Америкт урьдчилсан мэдээллийн чадварлаг байгууллага байсансан бол ноён Терюийн зөн совинг хүлээн авч арга хэмжээ авч болох байсан гэх зэрэг таамаг яриа өргөн түгсэн, Далайд олон хүний амь үрэгдэнэ гэсэн мэдээ эртнээс ирж байсан. Хатагтай Вестон, Францын хатагтай Кудон, Германы хатагтай Феррьем нар зөн совин урьдчилсан таамгаар өөрсдийгөө аварч чадсан. Ноён Терви, Керлоф, Гамы нар ойр ойрхон болох гэж байгаа ослын талаар урьдчилсан мэдээллийн товчоонд мэдэгдсээр байсан. Англи, Канадаас олон мэдээ ирж Нью-Йорк дахь урьдчилсан мэдээний товчооны дарга Роберт Белсон мэдээнд дарагдаж Титаник, Титаник түүнийг аянд бүү гаргаарай гэцгээж байсан.

Белсон түүний туслах Ленси нар Лондонгийн мэдээллийн товчоотой ярьж Англид суугаа Америкийн элчин сайдын яамтай холбоо барихыг төрийн департментээс хүссэн. Гэвч урьдчилсан таамгийг хүлээж аваагүй “Титаник” төлөвлөсөн ёсоор аянд гарсан. Тээврийн яам ямар нэг хагас ухаантай, эрүүл солиотой нь үл мэдэгдэх хүмүүсийн зүүдээр асуудалд хандахгүй, тэгээд ч 3000 шахам хүн захиалсан, тэгээд ч Титаник “живэшгүй” гэсэн үзүүлэлттэй гэцгээж байгаад шийдсэн. Хэрэв тээврийн яамны байр суурийг хүндэтгэн хүлээж аваад “Титаник” хөлгийн аяллыг хойшлуулж зорчин явагчдад билетийг буцаан олгоод шийдсэн бол ослоос зайлсхийж болох байсан гэж үздэг аж.

Урьдчилан харсан зүйлийг хүлээн авч цэгнэн судлаад үндэслэлтэй шийдвэр гаргаж чадваас нисэх онгоц, усан онгоц, галт тэрэг тэрч байтугай сансрын хөлгийг ослоос аварч гал түймэр, үер ус, дэлбэрэлт, барилга гүүрийн нуралт зэргээс зайлсхийж хүн төрөлхтнийг үхэл сүйрлийн аюулаас холдуулж болно гэдэг үүднээс үүнийг нийтлүүлжээ.
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
harmogu (зочин)

сэтгэл сонин болов,, шүэх болгондоо уйлдышдээ киног нь

Tuka (зочин)

Anda ene tailagdashgui nuutsuud chin uneher goy yum bn. CHI SHU gej helmer bn. TNX

Энхзаяа (зочин)

Титаникийг албаар сүйрүүлсэн юм байна лээ Титаниктай яг адилхан , гэхдээ далайд гарах зөвшөөрөлгүй (эвдрэлтэй) онгоцыг оронд нь явуулсан гсн Тэгээд титаникийг сүйрүүлж даатгалынх нь мөнгийг авсан гсн Бас тэнд суух ёстой бсн 300 элит гэнэт суухаа больчихсон гсн Баримтат кино үзсийн Тэгээд хөлгийн ахмад нь кинон дээрээ амиа хорлодог , гэхдээ тэр үед хөлгийн дарга нь гэнэт ор сураггүй алга болсон , цогцос нь бас ерөөсөө олдоогүй Бас Титаник яаж ч бсн техникийн хүчин чадлын хувьд тийм амархан сүйрэхгүй бх бсн Мөн мөсөн уул хажуугаараа мөргөсөн онгоц хэзээ ч дундуураа хуваагдах ёсгүй Дэлбэрэлт явагдсан гсн, яг 2 өндөр шиг Одоо титаникийн тэр үлдэгдэл дээрээс тэр жинхэнэ титаник мөн бсан үгүйг судлах ямар ч боломжгүй болсон гсн

enkhee (зочин)

bayarlalaa taalagdlaa

~Сэртэнч~ (зочин)

Титаникийг хөдөлөхөөс өмнө бүх хархнууд гэрлийн хурдаар дайжиж амжсан гэжугаан шүү

KeN (зочин)

Бүгдэнд нь баярлалаа. Өшөө их мэдээлэл нэмэх болно оо

Gbaatarchuluun (зочин)

titanik unench bai hudlaach bai ene bol delhiig shuuguulsan sisats

deegii (мобайл зочин)

shal teneg ym hvn itgeheer zohiogooch

deegii (мобайл зочин)

taniltsah hvn baiwal call me 12 toi boy 2,2 orongoos 10 iig hasaad bod jsh ni; ehlel ni 99 gewel en ni 88 gesen vg geh metchilen 991034644

deegii (мобайл зочин)

taniltsah hvn baiwal call me 12 toi boy 2,2 orongoos 10 iig hasaad bod jsh ni; ehlel ni 99 gewel en ni 88 gesen vg geh metchilen 991034644

deegii (мобайл зочин)

taniltsiy 12 toi boy 88933634

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)