Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Хилон/

Дэлхийн алдарт философичид. /Хилон/

Долоон мэргэний нэг, нийтийн тооллын өмнөх VI зууны эхэн хагаст амьдарч байсан, Эртний Герегийн төрийн зүтгэлтэн Хилоныг насан туршдаа шударга бус явдлыг үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн гэлцдэг.

Спартаас гаралтай, Эфор нутгийн энэ эр насан өндөр болсон хойноо: -Би нэг ч удаа хууль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэй тохиолдол ганц бий. Нэгэн найзыгаа шүүх хурал дээр би бүхнийг хуулийн дагуу л удирдан явуулсан, гэхдээ түүнийг зөвтгөсөн үг хэлэхийг өөр нөхөртөө ятгаж билээ... гэж ярьсан байдаг.

Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс. Эртний Герегийн түүхч Диоген Лаэртийн өгүүлснээр бол, ёгт үлгэрч Эзоптой дотно танил байсан бололтой.

Эртний олимпийн наадамд Хилоны хүү нударган зодооны тэмцээнд түрүүлсэн хэмээх яриа бас бий. Хүүгийнхээ энэ амжилтанд баярлаж хөөрсөндөө амьсгал хураасан гэдэг.

Хилоны түгээмэл сургааль

  • Нууцыг хадгалах. Завтай цагаа үр дүнтэй ашиглах. Гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү.
  • Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай.
  • Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойр дотнынхоо хүмүүс хамаатуулан бүү хэлж бай.
  • Бүү занаж зүх: энэ чинь эм хүний ажил.
  • Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй.
  • Хуримыг аль болохуйц даруухан ёслох нь зөв.
  • Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаар айхын оронд хүндэтгэх болно.
  • Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж болвсор.
  • Өөрийгөө л таньж ав. Тэгсэн цагт чи бурхадыг ч, хорвоо ертөнцийг ч таних болно.
  • Хүмүүжилтэй, бүдүүлэг ямар ч хүн тодорхой хэмжээгээр найдвар төрүүлдэг.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

medeelel oruulsand bayarlalaa

uuree (зочин)

maaash ih bayrlalaa blog chin ih taalagddag shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)