Ken. - ийн Блог : О.Дашбалбар: Тэнгэр шиг бай!

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
kaktus (зочин)

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!

Зочин (зочин)

Баярлалаа та их хэрэгтэй сонирхолтой гоё гоё бичлэг оруулдаг шүү таны блогоор зочлох дуртай үргэлжлүүлэн гоё гоё бичлэгүүд оруулаарай

мөнгөнцоож (зочин)

энэ шүлэгнээс би мянга мянган ухаарлыг олж авлаа. дахин алдахгүй байхын төлөө энэхүү шүлгийг уурга тархиндаа санаж явах болно.

мөнгөнчимэг (зочин)

тэнгэр шиг бай энэ шүлэг надад ихийг бодогдуулав. маш их ухаарлыг агуу их авъяас билэгээр чинь би бахархая. манай монголчууд маш их авъяастай хүмүүсээр их байдаг. тэр хүмүүсүүд дээр би бахархая. урам зориг хайрласанд гялайлаа

мөнгөнчимэг (зочин)

тэнгэр шиг бай энэ шүлэг надад ихийг бодогдуулав. маш их ухаарлыг агуу их авъяас билэгээр чинь би бахархая. манай монголчууд маш их авъяастай хүмүүсээр их байдаг. тэр хүмүүсүүд дээр би бахархая. урам зориг хайрласанд гялайлаа

Зочин

Ямар их ухаарал, гүн ухаан бэ, Бурхан тэнгэр минь, гялайлаа.

Туяа (зочин)

Энэ шүлгийн философийг ухаарахаар бүх мухардалд гарц бий болж, зовлонгоос өөрийгөө ангижруулж, хүч тэнхээ ордог. Хүн гэдэг амьтан дэмий л өөрийгөө зовоодог. цаг хугацаа өнгөрөхөд байдаг л юм дэмий л юманд шаналж, атаархаж, гутарч, бардамнаж явсан санагддаг. туйлын юм гэж огт байхгүй. Тиймээс амар амаглан, уужуу ухаарал, сэхээрлийг хайралсан энэ шүлгийг уншчихад тухайн үеийн боол санаа шал өөр болдог..

Rarity (зочин)

Би яг энэ шүлгэнд гарснаар амьдарч байсан гэхдээ бусад нь юуг ч мэдэхгүй учир намайг их муулан бусдад сэтгэл шулууддаг байдал нь их гомдмоор, өөрийн чадлаараа олж авсан нэр хүндийг мэдэхгүй байж бас муу хэлж болохгүй шүү дээ! Хэн ч юуг нь ч мэдэхгүйд тэр хүн нь төгсхөд ямар ч амжилт олохгүй гэж бодсон учраас би өөрчлөгдсөн.

Reader (зочин)

Hen negend tanigdaj medegdhiin tuld ene shulgiig zohiogooguim shude gdgiig sanaarai

nazim (зочин)

аймар гоё шүлэг юмаа.миний хамгийн дуртай шүлэг.үнэнийг л бичиж хүнд их сургамж өгдөг.

бэсүүд (зочин)

Үнэхээр үнэн бас сайхан шүлэг юмаа

Zaya (зочин)

Нохой явдал гэж юу аж

Ажи (зочин)

Хха

ажи (зочин)

Даваатөмөр

Ажи (зочин)

МЭНДСАНАА

Вадаамөтөр (зочин)

Хха лаг шүлэг бна

сайхнаа (зочин)

Үнэн гоё шүлэг шүү

Энхмаа (зочин)

Хуний нутагт машиндаа энэ шулгийг сонсоод явахад ямарч асуудалын гарц оороо дурайж сэтгэл уужирч ... Нуурэнд инээмсэглэл тодордог... Дашбалбар хэмээх агуу хун байжээ

У.Ариунэрдэнэ (зочин)

Би бүгдийг нь чээжилсэн.

Анчимаа (зочин)

ТЭНГЭР шиг бай!

Зочин

GOY GOY

O-D hairtai negen UURD (зочин)

TER nmg orhison ch Tenger shig bai

Довка (зочин)

Энэ шүлэгний сүүлээсээ 2 дахь мөрөнд нохой явлыг дээдэл гэж буруу юм шиг байна ноомой явдал гэдэг шиг

Тод-Од (зочин)

Нохой явдалыг дээдэл гэдэг нь зөв шдээ . Үнэн ч яв л гэсэн санаатай байх .

НАРАА (зочин)

Олз омог чамд үүдээ хаасанч орчлон дээр Аавын хүү шантрах ёсгүй

Анна тавелива (зочин)

Этот стих произвел на меня болшое впечатление

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)