Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Соломон/

Дэлхийн алдарт философичид. /Соломон/

Соломон

Нийтийн тооллын өмнөх 960-935 оны хооронд хаанчилж асан Израиль ба Иудейн хаан Соломоны философи үзлийн гол сурвалж бичиг бол Библийн “Хуучин Гэрээ” юм. Дэлхийн утга зохиолын нэгэн томоохон эх булаг болсон уг бичигт Соломон хааны намтар, сургаалыг багтаасан хэд хэдэн бүлэг бий.

Соломоны эцэг Давид хааны шүтэж явсан од нь өдгөөгийн еврейчүүдийн сүлд тэмдэг бөгөөд Иерусалим дахь Яхве сүмийг Соломон хаан бариулсан гэлцдэг. Тэр хэдийгээр асар их ухаантай ч, хаан хүний ёсоор алт эрдэнэст умбаж, найр цэнгэлд хөлбөрч, дур зоргоороо туйлж явсан бөгөөд энгийн ард олонд тэр бүх тансаглал нь хүндээр тусч байсан тухай түүхэнд тэмдэглэжээ.

Соломоны талаар нийтэд түгсэн домог яриа олон байдаг.

Тэрээр “Бүх юм түр зуурынх” хэмээх бичээс бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх ухаалаг үгс ч тайвшруулахааргүй таагүй явдал тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг буйг гэнэт олж харав. Гайхан босч очоод авч үзвэл “Энэ ч бас түр зуурынх” хэмээсэн байжээ. Мөнхүү таагүй агшныг ч эртний мэргэд олж харсан байх нь ээ? Соломон гашуунаар инээд алдаад бөгжөө буцаан зүүжээ. Ахиж хэзээ ч хуруунаасаа салгаагүй ажгуу.

Түүнийг мэргэн шүүгч байсан гэлцдэг.

Нэгэнтээ Соломон руу хоёр эмэгтэйг авчирчээ. Нэг нь “Би энэ эмэгтэйтэй хамт амьдардаг юм. Бид хоёр нэгэн зэрэг хүүтэй болсон. Гэтэл шөнө нь түүний хүү амьсгал хурааж, ичгүүргүй энэ эм нас барсан хүүгээ миний өвөрт хийчихээд хүүг минь авчихжээ. Өглөө босоод хүүхдээ хөхүүлэх гэтэл, амтгүйгээс гадна миний хүү биш байв” гэж хаанд мэдүүлж, харин хоёр дахь эмэгтэй энэ яриаг байнаг няцаах аж. Тэгэхэд хаан: “Илд авчраад наад хүүхдийг хоёр хуваа. Тэгээд тал талаар нь авцгааг” гэж зарлиг буулгажээ. Нэг эх нь “Тэг л дээ, надад ч түүнд ч бүү оногдог” гээд хэнэггүй байхад, нөгөө нь “Үгүй ээ, хүүхдийг тэр авбал аваг. Гагцхүү амьд л үлдээж үзээч” хэмээн чарлав. Үүнийг сонсоод Соломон: “Хүүхдийг үхэх вий гэж байсан тэр эмэгтэйд өг. Тэр л жинхэнэ эх нь байна” гэж зарлигдсан гэдэг.

Энэ домог манай ард түмний эрт дээрээс үлгэр болгон хэлэлцсээр ирсэн, Эртний Энэтхэгийн алдарт уран зохиол “Арж Бурж хааны үлгэр”, “Бигэрмэжид хааны тууж” зэрэгт мэргэн хаан Бигэрмэжидэд тохиолдсон явдал хэмээн дурдагдсан нь бий. Ер нь Библийн үлгэрүүдээс манай ард түмэн дам хувилбаруудаар сайн мэддэг байсан тухайд олон жишээ дурдаж болно. XIII зууны үед Библийн судар албан ёсоор монголчлогдсон түүхэн баримт бий.

“Хуучин гэрээ” орчин цагийн монгол хэлнээ нэлээд олон хэдэн янзаар орчуулагдсан. Түүний “Сургаалт үгс”, “Номлогчийн үгс”, “Соломоны дуун” хэмээх дараалсан гурван бүлгийг цэцэн Соломоны уран бүтээл хэмээн ойлгоход буруудахгүй.

Соломон хааны сургаалаас

  • Урьд байсан юмс л бий болно. Бүтэж бүрэлдсэн бүхэн л ахиж бүрэлдэнэ. Нарны дор цоо шинэ юм гэж огтоос үгүй.
  • Ухаан мэргэнээс олон гай үүддэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг.
  • Би олон юм үзсэний эцэст, эгээ л харанхуйг бодвол гэрэл гэгээ илүү хэрэгтэйн адил, мунхаг явснаас ухаантай байх нь хавьгүй чухлыг ойлгов.
  • Тэнгэрийн дор бүх юм өөрийн гэсэн цагтай. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна. Эвдэн сүйтгэх ба бүтээн босгох цаг ч гэж байна. Чулууг тарааж хаях цаг, цуглуулж овоолох цаг ч бий. Дуугүй байх цаг, бодсноо хэлэх цаг ч мөн бий.
  • Бурхан гэдэг хүмүүнийг соён гэгээрүүлэхийн тулд л юм. Учир нь хүмүүс бол малаас ер ялгаагүйг тэр л гагцаар мэднэ.
  • Бүх юм хумхийн тоосноос бий болсон. Эргээд хумхий тоос л болно.
  • Амласан бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
  • “Ухаантан болчихлоо” гэж бодох үед минь ухаан надаас хол...
  • Мунхаг оюун ямагт өндөр албан тушаалд тохоогддог. Харин эрүүл ухаанд түүний доогуурхи нь оногддог.
  • Хаадыг аман дотроо ч бүү хараа, баячуудыг хөнжил дотроо ч битгий зүх. Ийм зүхлийг тэнгэрийн шувууд зууж аваад жигүүртнийхээ зангаар энд тэндгүй цацчихдаг юм.
  • Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгадна гэсэн үг. Ам хэдийчинээ сул байна, төдийчинээ муу юм дагана.
  • Их инээхэд зүрх өвддөг. Баярлаж хөөрсний эцэст ямагт гуних болно.
  • Сайхан хэрнээ замбараагүй бүсгүй бол хоншоортоо алтан цагираг зүүсэн гахайнаас өөрцгүй.
  • Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг.
  • Маргаашаараа бүү гайхуул. Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ.
  • Олон хүн төр засгийн эрх баригчдаас сайн сайхныг горилж хүлээх юм. Харин хүний хувь заяа гэдэг төр засгаас биш, бурхнаас үүдэлтэй шүү дээ.
Хэрэв чамд хэн нэгэн хүмүүс: “Бидэнтэй нийл. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, орон гэрээ олзоор дүүргэх болно” гэвэл, хүү минь, тэдэнтэй л бүү нийл.
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
tngri (зочин)

Ном хуулаа л , өөрийнхөө үзэл бодлыг тусгалдаа ... Эртний долоон мэргэний нэг бил үү ?

mendee (зочин)

heregtei zuil l bichsen baina sh dee. hudlaa hudlaa burj baihaa bolioch ene tngri ntr. chinii uzel bodol gej nohoin baas shig ch yum uu hen medlee

mendee (зочин)

yur ni ertnii 7 mergen gej yamar humuus baidiin. bi lav tiim yum sonsoogui l yum baina. hudlaa hudlaa burah yum yu ch medehgui baij. chaddag yum bol ertnii 7 mergeniihee neriig bicheech kkkkk

KeN (зочин)

tngri:Номноос хуулж байгаа нь үнэн л дээ гэхдээ хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөхийг хичээж байгаа. Бас хааяадаа өөрийнхөө үзэл бодлыг тусгадышдэ уул нь..к.. Бас Соломон чинь эртний долоон мэргэний нэг биш ш дээ. Эртний долоон мэргэд:Фалес, Питтак, Солон, Хилон, Биант, Клеобул, Периандр аа бас Эпихармыг заримдаа оруулдын байна лээ. mendee:Хэх. Яасан ууртай байна аа. Юу ч байсан баярлалаа.

tenshi (зочин)

Hey KEn chinii zarim neg niitleluud chin yer ni ih taalagddag . taniltsmaar bn

KeN (зочин)

tenshi:Хэх бололгүй яахав.

tenshi (зочин)

За тэгэхээр яаж холбогдохов ???

KeN (зочин)

За тэгхээр мессенжер л хамгийн амар юмдоо тэ. "enh3munh@yahoo.com"

baaska (зочин)

Odoogiin humuus unuumatgaashiin materiallag zuils zugaa tsengel zereg borog ymsal boddog blohoos gun uhaan talaas n boddoggui ter n ch hamaagui jargaltai biz

baaska (зочин)

Odoogiin humuus unuumatgaashiin materiallag zuils zugaa tsengel zereg borog ymsal boddog blohoos gun uhaan talaas n boddoggui ter n ch hamaagui jargaltai biz

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)