Ken. - ийн Блог : Эсвэл...?

Эсвэл...?

Эрт цагт нэгэн тэнэг аялагч холын замд аялал хийхээр гарчээ. Тэрээр бусдын мэхэнд дэндүү амархан уначихдаг тэнэг нэгэн байв. Зам хороон, тосгодуудаар аялан явахад нь тосгодын иргэд түүний тэнэгийг ашиглан түүнд байсан мөнгө, хувцас гээд эд зүйлсийг нь нэг нэгээр нь мэхлэн авсаар байв гэнэ. Тэрээр дэндүү тэнэг учир тосгоны иргэдийн хуурамч талархалд итгэсээр, эд зүйлсээ бусдад тараасаар, зөвхөн "сэтгэл хангалуун, аз жаргалтай бай" хэмээн өөртөө хэлсээр явав гэнэ. Тэгэн тэгсээр эцэс сүүлд нь тэнэг аялагч маань халхлах хувцасгүй болсон учир ойд бүгхээр шийдэн тийш зүглэв. Гэтэл тэр ойд нэгэн мангас амьдардаг байсан бөгөөд мань тэнэгийг ирсэнийг мэдэн түүн дээр очив. Тэрээр тэнэгт хандан "Би өлсөж байна чи надад өөрийн биеээсээ идүүлээч" хэмээн гуйв гэнэ. Мэдээж тэнэг зөвшөөрөхгүй байж чадсангүй түүнд нэг гараа тасдаад өгчихөв. Дараагийн өдөр мангас ахин ирж өлсөж буйгаа хэлээд нөгөө гарыг нь идчихэв. Ийн өдрүүдийг барсаар эцэс сүүлд нь тэнэгээс зөвхөн толгой нь үлдэв гэнэ. Мангас түүн дээр ирээд "Би өлсөж байна, 2 нүдээ надад идүүлээч" гэж гуйтал тэнэг юу ч бодолгүй зөвшөөрч хоёр нүдээ идүүлэв. Нүднүүдээ идэж дууссаныхаа дараа мангас тэнэгт хандан "Чамд их баярлалаа, үүнийхээ хариу болгож би чамд бэлэг өгье" гээд нэг цаас түүний урд тавьчихаад яваад өгөв. Гэтэл тэнэг хэмжээлшгүй баяртайгаар уйлан байж "Баярлалаа, баярлалаа, би хэзээ ч бусдаас бэлэг авч үзээгүй" хэмээсээр насан эцэслэжээ. Харин тэр цаасан дээр зөвхөн "ТЭНЭГ" гэж бичсэн байв.

тэнэг ЭСВЭЛ....?
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
крафти

тэнэг л байхдаа өрөвдмөөрч юм уу
мэдэхийм алгалд

Elegiya

teneg bolowch setgeleer unadaggvi oodrog zan ni baharhmaar l yum hehe

Билгүүн (зочин)

Тэнэг ч бас биш л юм даа...Харин өнөөх бусад нь л тэнэг болж таарах нь_

Хармогү

харинээ... өнөөгийн нийгэмд бол тэнэг л юм.. Гэхдээ надад ийм найз хэрэгтэй.. Би наадахны чинь 70 хувьтай тэнцэх тэнэг байна

aгаар (зочин)

аяаяаяаяа аймааарын

Аниргүй (зочин)

харамсалтай нь ийм "тэнэг" хүн хорвоо дэлхийд байхгүй лд

Batsy

Тэнэгийн дотор уужуу гэж хичнээн үнэн үгэв

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)