Ken. - ийн Блог : Би сэрлээ.

Би сэрлээ.

Унь тооногүй углуурга ч үгүй урц шиг
Уранхай гэрт би сэрлээ
Хар дарж сэрлээ.
Хугархай лааны толгойд асаж явсан
Залуу нас шигээ гал улалзуулан асааж сэрлээ...
Яасан хүйтэн шөнө вэ дээ
Хүнд хаягдал болсон хог новшин дотор
Хүрэн зүрхтэй хөл гартай хүн шиг л хүн амьдарч явна
Өтөлсөн хойноо өвөртөө хөрөнгөгүй өөртөө өнгөгүй
Үхэхийн хооронд зовж яваа Би гуйлгачин
Хүн болж төрөөд
Жаргал гэдгийг амсаж л явсан
Зовох гэдгийг мэдэрч л явна.
Би ичихгүй, энэ амьдралаас ичихгүй
Яагаад гэвэл би хүний дээд явсийм.
Тарган хүлгийн зоон дээр ьашуур өргөж
Танхил бүсгүйн биед үр тарьж
Та нараас илүү сайхан явсийм
Идье гэвэл хот дүүрэн малтай
Унъя гэвэл уул дүүрэн хүлэгтэй
Хайрыхаа дээд гэргийтэй хоёр хөөрхөн хүүтэй явсийм
Халуу дүүгэсэн гэрийн эзэн
Ханийхаа шүтээн нь явлаа
Дутах гэдгийг мэдэлгүй
Дураараа шувуу шиг явлаа
Гэтэл одоо хар
Гэхдээн:
Архи гэдэг андыг авгай хүүхдээсээ илүү илүү хайрласан
Амраг бүсгүйн өвөрт 10 жил сүгтуу явлаа.
Хичнээн ч жил сохор юм шиг явсийм бүү мэд
Энэ л шөнө энгэрээ нэвштэл уйлсан хар нулимстай сэрлээ
Ийм л үлдэж дээ би ганцаараа
Элгийг минь дэвтээх үргүй
Энгэрийг минь налах ханьгүй
Эрхэм анд нөхөргүй
Эмзэг уяхан амраг бүсгүйгүй
Эмтэрч хайлсан гагц лаатай
Эмгэнэн жаазалсан эцэг эхийнхээ зурагтай
Эсгийгээр босгосон овоохойтой
Эндээ л би эзэн
Энэ хорвоогийн гутамшиг болон үлдэж дээ
Үүр гэгээрлээ
Өөрийгөө нэг харлаа
Өнгөгүй хар үсэнд минь
Өлөн буурал сууж
Өтөлсөн өгөр толгойдоо
Өөр зүйл бодох сөхөөгүй байтал
Үүр гэгээрлээ...
Миний бие, миний цус, миний гэсэн бүх л зүйлс хөрж байна.
Би мэдэрч байна.
Лаа шатаж дуусаад бөхөж байна.
Би ч бас үхэж байна.
Хорвоогийн мананцар тоосон дундуур
Хоромхон зуур шатах лаа шиг амьдарч дээ би
Ахиж хэзээ ч ирэхгүйгээр үүрд унтлаа
Жаргаж явсан залуу нас минь баяртай
Зовж өнгөрөөсөн өтөл нас минь баяртай
Зогсож байгаа зүрх минь баяртай
Зотол олон Монгол минь баяртай
Багтаж явсан гэртээ
Бараа ч үгүй сураг ч үгүй болоход
Надаас үлдэх үс, хумс хоёрт минь
Нулимсаа та нар унагах байлгүй.

Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургуулийн
Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан Н.Тайванбаатар

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
nomin (зочин)

hun bolgond unshuulmaar yum bn arhi gedeg yumiig bugdeeree jigshetsgeeyee

Sunny (зочин)

Goy bichjee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)