Ken. - ийн Блог : Би гэж юу вэ?

Би гэж юу вэ?

         Дэлхийн гарал үүсэл, үхлийн дараа юу болдог вэ зэрэг нь батлахад хэцүү нарийн баримт. Тэгвэл би гэж юу вэ? Би бол хүн, та хүн, бидний эргэн тойрон бүгд хүн учраас хүн гэж юу вэ гэдгийг хариулахад амархан баймаар. “Хэнд хамаатай юм бэ? Би идэж, ууж, унтаж, дурладаг, өөрийгөө хэн бэ гэдгийг яг сайн мэдэхгүйгээр нохой шиг төгс байж чадна” гэх байх. Гэхдээ та өөрийгөө “нохой шиг” гэж хэлэхгүй нь мэдээж. Ийнхүү хэлэхийн учир нь хамаагүй зөн совингоо дагах хандлагаар хувь хүн гэдэг талаасаа ямар ч ойлголтгүй байвал жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй, адгуусан амьтнаас өөрцгүй болно. Цаашилбал, төгс сайн байж чаддаг билүү? Нохой бүү хэл, хүн төрөлхтөн эрээд байгаа жаргалаа олж, түүнийгээ хадгалах болон айгаад байгаа зовлонгоос зайлсхийхдээ төдийлөн ухаалаг бус. Адгуус амьтан угаасаа амьтныхаа хувьд ямар вэ гэдгээ ойлгох оюуны чадваргүй байхад хүн ойлгож чадна, оюун ухаанаа ажиллуулж, би гэж юу вэ гэдгийг нээн ойлгох нь хамгийн их чухал. Зөвхөн ингэсэн цагт төөрөлдсөн сэтгэлийн манан дундаас гарч, хүсээд буй жаргалдаа хүрэх, зайлсхийж байгаа зовлонгоос холдоход яавал зохистойг тодорхой ойлгож чадна. “Би”-гийн жинхэнэ мөн чанарыг ойлгохыг онцлох учир бол хүн өөрийн тухай төөрөгдөл, буруу үзэлтэй байх нь бэрхшээлүүд үүдэн гарах уг сурвалж ба аз жаргалаа олох, түүнийг барьж тогтооход хүнд хэцүү байхын шалтгаан хэмээн Бурханы сургаал үздэг.

             Бид өөрсдийгөө юу вэ гэдгийг олж тогтоож, өөрсдийн талаархи буруу бодлуудыг арилгах нь нэн чухал бөгөөд эс тэгвэл жаргалыг өөрөөсөө хөөж, зовлонг далласаар байх болно. Өөрийн тухай ухамсар, би-гийн тухай мэдлэг адгуусан амьтан болон бүх амьтанд дотоод түгээмэл шинжтэй байдаг, гэхдээ өөрсдийгөө тийм хэмээн бодож байгаа, өөрийн дүр төрхийг тодорхойлсон байдал нь бодит байдалтай нийцдэггүй. Бодгаль утгаараа хэрхэн оршдог вэ гэдгийг бид мэддэгүй учраас бидний сэтгэл жинхэнэ орших мэт үзэгддэг нэгэн хуурамч өөрийн дүр төрхийг ургуулан бүтээдэг. Тийнхүү харагдаж байгаа би-г үнэхээр би мөн гэж итгэж насан турш амьдардаг. Жишээ нь, гэрийн үйлчлэгчээ цаг хулгайлсан байна гэж сэрдэхэд сэтгэлд үүссэн буруу бодлоос болж тэр эмэгтэй хулгайч болж харагдана. Бидний андуурсан сэтгэл үйлчлэгчийн гэм буруугүй байдлыг хулгайчийн нарийн заль мэтээр санана, ингэснээр хилэн төрж, үйлчлэгчийг ажлаас хална. үйлчлэгчээ хулгайч болгосон буруу ташаа бодолдоо итгэж, түүнийгээ дагаад зан байдал, сэтгэл хөдлөл зэрэг маань буруу болж байгаа дээрх жишээтэй адил өөрийн буруу дүр төрхөд буруу итгэснээс болж бидний зан байдал ба сэтгэлийн хөдлөл орвонгоороо эргэдэг. Дараа нь, өөрийн буруу төрхөд сайн, муу чанаруудыг буруугаар тусгаж, тэдгээр тусгалуудыг бас л жинхнээсээ оршиж байгаа хэмээн боддог ба анхны буруу алдааг улам олон бүтэцтэй болгодог. Дунд сургуульд байх үес шинжлэх ухааны хичээлийг сонгон суралцъя гэж намайг хэлэхэд аав минь өөр шигээ адилхан хүмүүнлэгийн ухааныг сонгохыг шахаж байхдаа ”Би математикт хэзээ ч сайн байгаагүй, чи яаж шинжлэх ухаанд сайн байж чадах билээ?” гэж хэлж билээ. Азаар, аав маань намайг сөргөгч байхаар хүмүүжүүлсэн байсан учраас би байгалийн ухааны хичээлийг сонгож билээ. Хожим нь, тоогоо бодож чадахгүй болохдоо математик ойлгодоггүй генийг би өвлөж авсан юм болов уу гэж санадаг байлаа. Үүнд алдаа нь гэвэл, би өөрийгөө угаасаа математик бодож чадахгүй гэсэн сэтгэл зүйн хаалт байсан юм. Бид бүгдээрээ өөрийгөө доогуур юмуу дээгүүр үзэх хатуу тогтсон, буруу итгэл үнэмшилтэй байдаг учраас тэр нь энэхүү өөрчлөгдөн хувирч байгаа ертөнцөд арга замаа олж, баяр баясгалантай явах чадварыг ихээхэн хязгаарладаг. Өөрийн дүр төрхийн тухай гол алдаа бол би нь ганцаар, бусдаас үл хамааралтай оршдог гэсэн үзэл юм. Жинхэнэ, бодитой, баригдахуйц БИ нь бие ба сэтгэл хоёр дээр оршиж байна хэмээн үздэг. Хэрэв тийм би байсан бол түүнийг эрвэл олдох байсан, гэвч нэг ч хүн ангид тусгаар би-г нээж олоогүй байна. Энэхүү алдаатай өөрийн төрхийг хайрласнаар бардам байдалд нь ямар нэг зовлон, хор хүргэж байгаа ямарваа зүйлд нарийн эмзэглэн хандаж, дургүйцэн хонзогнож, харин “би”-г жаргааж, бардам зангий нь ихэсгэж байгаа ямарваа зүйлд ойр барих шуналаар ханддаг. Өсөрхөл, хүсэл шунал ба тэдгээрийн шалтгаан болох буруу дүр төрхийг хайрлах эд гурав нь бидний сэтгэл ба түүний бүтээл болох-хувь хүний ертөнцийн үндсэн гурван төөрөгдөл болдог. Бидний өөрсдийн бодож байгаа би нь зөвхөн санаанаас зохиосон байдаг, тэгвэл оршиж байгаа би нь юу вэ? Идэж, унтаж, дурлаж чаддаг би нь бидний бие, сэтгэлд чиглэсэн “би” бодлоор үүсгэгдсэн нэр төдий юм. Энэхүү нийтээр тохиролцсон төдий би нь өөрийн гэсэн мөн чанаргүй, бие, сэтгэлийн нэгдэл ч, нэр ч бас би биш. Би оршдог, гэхдээ түүний оршиж байгааг хаанаас ч олохын аргагүй учраас зөвхөн нийтийн тохиролцоо төдий юм.

         Дэлхий ертөнцийн аливаа бүхэнд энэ хамааралтай. Дэлхийн бөмбөрцөг тохиролцоо төдий, дурлалт хүн тохиролцоо төдий, Бурхан ч тохиролцоо төдий оршино. Мөн чанараас оршсон ганц ч зүйл үгүй. Бүх юмс нэрэнд зохилдох суурь дээр үндэслэсэн нэрээс хамааралтай төдийд оршино. Хэдийгээр би, та бид нийтийн тохиролцоо төдий оршиж байгаа боловч бид оршиж байна, тус бүр өөр бие, сэтгэлтэй учраас хувь хүмүүс байдаг. Бие, сэтгэлийн нэгдэлд нэр өгөх нь би-г оршиж буйг заахад хангалттай. Би бол бие ба сэтгэлд өгсөн нэр төдий, үүнээс өөр юу ч үгүй. Мунхаглалаас болж өөрсдийгөө илүү мөн чанартайд боддог. Би мөн чанартай оршдоггүй төлөвтэй байхаас айсандаа, мөн чанартай би-г хоосон атал бардам сэтгэлээр ойр барьж; шунал, хомхойгоор бордож; өсөөрхөл, атаархал, хорон санаагаар хамгаалж; ямагт би, би, би үзлээр туйлширдаг учраас бусад намайг тоохгүй байна гэсэн сэтгэцийн хүнд хямралын намагт живэх юмуу өөрийгөө хэтэрхий дээгүүр үзэх хөөсөнд хөвдөг! Эдгээр өөрийн зовлонгууд хийгээд тэдгээрээр дамжуулан бусдад хүргэж байгаа зовлонгоос гарах арга зам бол би-г түүнийг тухай санаанаасаа зохиосон тусгалуудаас хоосон гэдгийг ойлгох явдал. Ингэсэн цагт сэтгэл өс хонзон, шунал хүслээс чөлөөлөгдөж, амар тайван болно. Хүүхэд нь хар дарж зүүдлээд уйлахад эх нь тайтгаруулдаг шиг бүхний үнэмлэхүй чанар-тусгаар ангид би-г хоосон гэдгийг оносон билиг ухаан уур хилэн, шунал, омог бардам сэтгэл гэх мэт муу сэтгэлийг тайтгаруулж, хамаг жаргалын эх булаг болсон асрал хайрлалыг төвөггүй хэрэгжүүлнэ.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв өө гэж...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
orshikhoo (зочин)

хөөх нэг юм судалдаг сонирхдог хүнтэй ингэж таарах гэж миний yahoo id ийг бүртгээд авчих жаахан санаа бодлоо хуваалцая хальт ном хаялцана байгаа хэхэ. хаанаас ямар мэдээлэл ухаж судалж байна асууя хэхэ. orshikhoo_ado@yahoo.com

bolor7erdene (зочин)

Ийм гоё блог гэж бас байнаа, өнөөдөр танайд хононоо.

Зочин

bichleguud tani ih taalagdaj bnaa bicheed bgaarai ho.

Зочин

unshhad ih ym bodogduulmaar nom shuu. ta tsuvarlaar bichij bgaa ymuu ali esvel.....

erdenebulgan (зочин)

goe ym bijisen bn haij baiswan ym bn bayllaaa

raska (зочин)

neereel unshihad uramtai ym haij bsan ymaa ollooo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)