Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Хойд насны амьдрал/

Тайлагдашгүй нууц. /Хойд насны амьдрал/

              Сүнс үхэшгүй мөнх гэдгийг хүн төрөлхтөн балар эртнээс л мэддэг. Гэхдээ сүүлийн зуун жилийн туршид бидэнд үүнийг ийм биш гэж шаргуу ухуулсан ба биднийг бараг итгүүлсэн. Гэсэн ч мянган жилийн түүхэн уламжлал бол ямар ч шинэ салхинаас хэмжээлшгүй хүчтэй болно.

Бидний хувийн аль нэг хэсэг ганц нэг агшинд үхэлд ордог гэж бодьё. Цаашаа яах вэ? Нэг магадлал бол -сүнс дахин амилаад биеийг олж ордог, тэр дахин амьдрахын тулд өөр биеийг олон хэсэг хугацааны дараа гарч ирдэг. Энэ бол нилээд эртний шүтлэг бөгөөд дэлхийн том хоёр шашин болох буддизм болон христийн зарим урсгалууд хүлээн зөвшөөрдөг. Тэр нь бусад Австралийн аброгенээс эхлээд зулус хүртэл олон соёл иргэншилд ажиглагддаг. 20-р зуунд ч гэсэн зарим хүмүүс урьд амьдарч байсан тухайгаа нотолдог.

Эдгээр нотолгоонуудын ихэнхийг ерөөсөө шүүмжилдэггүй. Хэтэрхий олон хүмүүс өөрийгөө нэртэй түүхэн хүмүүс байсан гэж баталдаг. 1930 онд Английн иргэн Жоун Грант эртний египетийн омгуудад амьдарч байсан тухайгаа дурссан яриагаараа алдаршжээ. Бас хоёр тохиолдол их нэрд гарчээ. Нэг эмэгтэй өмнөх амьдралдаа тэр Шотландийн хаан 4-р Яков байсан гэдэг ба өөр нэг хүн Карл 2-р Нелл Гвинийн алдартай нууц амраг байсан гэдэг.

Баруунд дахин амилалт үүссэн нь 1950 онд хийсэн туршилтаар тайлбарлагдаж байгаа юм: Гипнозод /ховс/ орсон хүмүүс төрсөнөөсөө өмнөх цаг хугацаанд ухаан санаагаараа өмнөх амьдралдаа очиж чаддаг ба тэндээс өмнөх цаг үеийн өдөр тутмын амьдралаас урьд хожид байгаагүй их тооны мэдээллийг гарган авдаг ажээ. Америкт тохиолдсон 1088 тохиолдлыг судлан шинжилж үзэхэд өмнөх амьдралын тухай ихэнх дурсамж нь нилээд замбараагүй бөгөөд ядуу, муу. Энэ нь биед орж дахин амилах асуудалд энгийн онгиролтоос өөр зүйл байна гэдэг бодолд хүргэж байгаа юм.

Анхны нэртэй өмнөх амьдралдаа дахин амилсан тохиолдол 1952 онд Колорадо мужид болжээ. Бернштейн гэдэг нэгэн сонирхогч-гипнозчин Тай гэдэг залуухан эмэгтэйг урьдах амьдралд нь аваачсан ба урьдах амьдралдаа тэрээр 1798-1864 онд амьдарч байсан Ирландын иргэн Мерфи байсан юм шиг байгаа юм. Тэгэнгүүт Бернштейныг Тай өрнөдийхөнд нилээд байдаг акцентаа хаян Ирландын хэллэгт шилжсэн 19-р зууны эхний хагасын үеийн Корка болон Белфастын амьдралын тухай итгэмээр баахан зүйлийг гарган илэрхийлжээ.

Түүний ярианд итгэх нь их хүндрэлтэй байсан. Яагаад гэвэл тэр үеийн Ирландын тухай мэдээ бага үлдсэн байдаг ажээ. 1956 онд Бернштейн энэ тохиолдлын тухай хэвлүүлж нийтлүүлэхэд тэр нь шуугиан тарьсан ба гипнозод орон урьдах амьдралдаа очих нь яах ийхийн зуурт моодонд оров. Олон хүмүүст шинэ аргыг ашиглан өөр дээрээ туршилт хийж үзэх гэсэн дийлдэшгүй хүсэл тэмүүлэл бий болсон ба түүн дотор Уэльсийн гипнотерапевт Блоксем ч багтаж байв. 1960-1970 аад онуудад тэр урьдах амьдралд нь 400 гаруй хүнийг “буцаасан” бөгөөд тэдний урьдах амьдралын тухай бодол яриаг нь хальсанд буулган авчээ.

Гэхдээ ийм адил туршилтуудад муу тал байдаг. Гэрч нь гипнотерапевтийн удирдлаган дор орж түүний хэлснээр ярих эсвэл түүнд мэдэгдэж байгаа зүйлээ зөгнөх худлаа ярихгүй гэх газаргүй юм. Жишээ нь: Гарри Хэрст гэдэг нэг хүн ойролцоогоор манай эриний өмнөх 150-аад жилийн үеийн Рамзес фараоны үеийн Египетийн Фива хотод амьдарч байгаа тухайгаа харан ярьжээ. Олон юм ярихын зэрэгцээ тэр Ромын мөнгөн зоосыг дүрслэн хэлжээ. Энэ тохиолдлын талаар Египеь судлаачид зөвлөгөө авахаар хандахад, Фива гэдэг нэрийг хожуу үед грекийн зохиолчид өгсөн, харин Рамзесийн үеийн египет хүн түүнийг “тэр” гэж нэрлэх байжээ. Үүнээс гадна Египетчүүд өөрсдийн фараонуудаа дугаарладаггүй байсан. Харин удирдагчдаа төрөхөд нь болон хаан суудалд залах, хаанчлалын үед нь өгсөн нэрийнх дэс дарааллаар ангилдаг, нэрлэдэг байжээ. Анхны мөнгөн зоос эргэлтэнд Рамзесийн хаанчлалаас хойш мянган жилийн дараа гарч байжээ.

Хэрэв хувиралт нь бодит үнэн юм бол, өмнөх урьдах амьдралын тухай дурсан саналт нь орчин үеийн туршлагаар яаж шинжлэгдсэн судлагдсаныг бид мэдэж чадахгүй байгаа юм. Жишээ нь “итали хүн” урьдах амьдралынхаа тухай өөрийнхөө дурсамжийг гипнозчинд эвтэйхэн байлгахын тулд эсвэл зүгээр л зөгнөн ярьж байгааг итгэлтэйгээр батлах хэлж чадахгүй юм. Харин тэр италиар ярьж чаддаггүй. Урьдах амьдралын тухай харсан яриаг нь бодитоор үнэлж дүгнэх чадвартай арга нь бол туршилтанд орж байгаа хүн үнэхээр өөр хэл дээр ярьж байгаа тэр цөөвтөр тохиолдлыг зөвхөн авч үзэх юм. Ийм маягаар эртний Египет эсвэл орчин үеийн Герман хэлээр ярилцах гэсэн дүрэмгүй буруу оролдлого гарч байсан.

Гэхдээ сэтгэл зүйч Стивенсонд түүхэн Швед хэл дээр Норвегитой холин хурдан ярьж чаддаг үйлчлүүлэгч таарсан нь аз болжээ.

Америкийн судлаач Уилсон гипнозод орон урьдах амьдралдаа харсан яриа нь үнэн хэрэг дээрээ тархи өөрийнхөө ой гэж үздэггүй ямар нэг материалыг сэргээж чаддаг, “Нуугдсан далд ой, санамж” эсвэл нууц суудал гэдэг сэтгэл зүйн үзэгдлийн жишээ мөн гэсэг санааг гарган тавьжээ. Тэрээр бас гипнозын үйлчлэлээр ой санамжид үүсэн бий болсон өөр амьдралыг ихэвчлэн бага байхдаа өртсөн зарим нэгэн сэтгэхүйн өвчтэй хүмүүстэй харьцуулж болох юм гэж тэр мөн боддог ажээ. Ийм гэмтлийг бид шикофренийн төрөл гэж нэрлэдэг ба тэр нь нэг биед дөч хүртлэх тооны янз бүрийн төрөл хамтран амьдардаг гэдгээр илэрдэг. Тэдний нэг нь жинхэнэ хувь хүн, нөгөөтөх нь өвчтөний ёс суртахуун гэж тодорхойлж болдог. Бусад нь арай муу хөгжсөн нь хүүхэд зан, жүжиглэл гэх мэтийг илэрхийлдэг. Тэгэхдээ асуулт бүрт хариулахдаа хувь хүн бүр өөрийн бие даасан байдал болон бүрэн өөрийн ухамсарлалт дээрээ зогсдог, гэхдээ багаар бодоход өөр хэд хэдэн хувь хүн оршин байгаа мөн тэдэнтэй харилцаж болдог гэдгийг тооцох хэрэгтэй.

Өмнөх амьдралын тухай харах ярианы ойлголтыг тайлбарлаж болох хувь хүнийг задралтад хандах хандлага нь нилээд маргаантай бөгөөд олон хүн байж болох синдром нь сайн судлагдаагүй. Түүний үүсэлтийн шалтгааны талаар маргаан өрнөсөөр байгаа, харин сэтгэл зүйчид түүнийг шинжлэн дүгнэх хүсэлтэй байдгаа улам бүр шахуу илэрхийлсээр байгаа болно. Ийм харгис эмчилгээ орчин үеийн үзэгдэл юм. Энэ зууны 1950-аад он хүртэл маш цөөхөн тохиолдол гарсан ч одоо бол тэд хэдэн мянгаараа тоологдож байна. Гэлээ ч гэсэн урьдах амьдралын тухай гипнозон дор гаргаж авсан нотолгоо нь сайндаа л үнэмших зүйл бага байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ба далд ой ухааныхаа гүн ёроолоос худлыг ухаж гаргах хүний чадвараас сургамж гардаг ба үл мэдэх зүйлийг судлахад харгис эмчилгээг ашиглах аюулаас гардаг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bataa (зочин)

mash sain,ih sain medeelel baina.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)