Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Биант, Клеобул/

Дэлхийн алдарт философичид. /Биант, Клеобул/

Биант

Нийтийн тооллын өмнөх VI зуунд амьдарч байсан, Приена хотын иргэн Биантын уран бүтээлийн оргил үеийг өмнөх тооллын 660 оны орчимд тохиосон гэж түүхэнд бичжээ.

Тэр хосгүй уудам сэтгэлтэн байлаа. Биант олзлогдсон харийн охид, бүсгүйчүүдийг худалдан аваад, эгээ л өөрийн төрсөн хүүхэд мэт хүмүүжүүлж, охидыг нас биед хүрэхэд инж хөрөнгө бэлтгэн нутагт нь буцаадаг байсан гэнэ.

Энэ сэтгэгчийн төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд тэндхийн оршин суугчид оршин суугчид хамгийн үнэ цэнэтэй гэсэн эд хогшлоо үүрээд дүрвэцгээж л дээ. Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Гар хоосон яваад нь хачирхсан хотынхны асуултанд тэрээр: -Би өөрийн гэсэн бүхнээ өөртэйгээ хамт авч яваа нь энэ шүү дээ. гэж хариулсан гэдэг.

Ингээд Биантын дэвшүүлсэн санаанаас хүргэе:

  • Найз нөхдийн маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, эсрэгээр дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.
  • Ихэнхи хүн ажил хэрэгтээ улайраад эхэлбэл, сайн сайхан юм орших газаргүй болдог.
  • Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан солиотойнх.
  • Олз олохдоо хамгаас их баярлаж таашаал авдаг өрөвдөлтэй амьтан бол хүн.
  • Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа тэр хүн л хамгаас золгүй.
  • Далайн хөлөг онгоц дээр яваа хүмүүсийг амьдын ч тоонд, үхэгсдийн ч тоонд тооцох аргагүй.
  • Залуу насандаа мэргэн ухааныг нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
  • Клеобул

    Нийтийн тооллын өмнөх VI зуунд амьдарч байсан. Герегийн сэтгэгч Клеобул нь Родос арал дээрх Линд хотын захирагч, гадаад төрхний сайхан, бие бялдрын хүч чадлаараа алдартай эр байжээ. Тэрээр богино дуу, товч оньсого зохиодог байсан бөгөөд Клеобулын асар олон цэцэн үг, сургаалыг бусад сэтгэгч авч өөрсдийн нэрээр түгээсэн аж.

    Түүний хамгийн алдартай үг бол “Хэмжээ гэдэг бүхнээс чухал” гэсэн хэлц юм.

    Ингээд Клеобулын зарим санаанаас дурдья:

    • Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхний тохиолдолд мунхаг хоёр дахь тохиолдолд галзуу харагдах вий.
    • Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ.
    • Өөртэйгээ адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа чи захирагдах болно.
    • Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс.
    • Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг.
    • Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.
    • Үнэн юм биш л бол түүнээс холуур яв.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)