Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Болор гавлын нууц/

Тайлагдашгүй нууц. /Болор гавлын нууц/

           Дэлхий дээрхи Болор гавлын олдвор Эртний Азтек, Инк, Майя омгийнхны соёл иргэншил тархаж байсан нутаг болох өдгөөгийн Мексик, Төв, Өмнөд Америк тивээс ихэвчилэн олддог. Эдгээр гавлууд нь шинжлэх ухааны үүднээс 1000 жилийн настай байх магадлалыг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Болор гавлыг чухам хэдийд бүтээсэнийг тодорхойлох бэрхшээлтэй байдаг. Учир нь Кварцйн насыг тодорхойлох аргагүй бөгөөд радио нүүрс усны аргыг энэ тохиолдолд ашигладаггүй аж.

          Анхны гавал 1924 онд Юкотан хойгийн ширэнгэн ойн дундах эртний Майя омгийн Лубаатун хотын балгаснаас олдсон ба архелогич Ф.А.Митчелл Хежес олсоныг түүний нэрээр уг Болор гавлыг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Уг гавлыг 1960 онд урлаг судлаач Ф.Дорланд нарийн судалгаа хийж 152,4х203,2х152,4 см хэмжээтэй 5,13 кг жинтэй болохыг тогтоосон байна. Мөн гавлын арын хэсэгт призм, сувгийн систем байгааг илрүүлсэн байна.

          Энэхүү системийн ард лаа болон бусад гэрлийн эх үүсвэрийг тавихад гавлын нүдний суурь нүхэнд гэрэл гарах аж. Тэгэхээр баяр ёслолд зориулан бүтээсэн байх магдлалыг тэрээр дэвшүүлжээ. Түүнийг бүтээсэн гадаргуйд металл зүйлээр боловсруулсан ул мөр байхгүй, нууц нь бидэнд өвлөгдөөгүй, өнгөлгөөний өтгөн байж болох ба хамгийн энгийн тооцоогоор Индианчууд ийм аргаар өнгөлөхөд 300 жилээс доошгүй хугацааг шаардах аж. Ганцхан гавалд мөн их хугацааяа..... Ф.Дорланд 1970 онд уг гавлыг Кварцын үүсгүүр үйлдвэрлэлтээр тэргүүлдэг "Хьюлетт-Паккарт" фирмийн мэргэжилтэнүүдэд үзүүлсэн аж. Фирмийн инженер Л.Барре: "Бид гавлыг гурван дурангийн тэнхлэгээр судлахад 3-4 ургацаас бүтсэн, нэг цул болроос доод эрүүний хамт тасдан авсан байна. Моосын шаталбараар болор болон бусад алмаз төрлийн дараа ордог хатуужилт 7-той тэнцэнэ. Болорыг алмазаас өөр юу ч дийлэхгүй боловч эртний хүмүүс үүнийг чадаж доод эрүүг толгойто холбон өлгөж өгсөн нь үнэхээр гайхалтай. Хутганы толгойгоор дарахад бяцрах тул эртний хүмүүс таслах явцад ямар нэгэн металл зүйлээр хөндөөгүй байна" гэсэн байна.

        Харин экспертүүд "Ийм зүйл энэ ертөнц дээр байх ёсгүй, түүнийг бүтээгч криссталлограф болон тэгш хэмийн тэнхлэгийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс үүнийг бүтээх боломжгүй, учир нь боловсруулах явцад бяцран унах учиртай" хэмээсэн нь "харь гарагийханы бүтээл"  хэмээх далд санааг агуулсан байдаг. Энэхүү санаа нь "Michell Hedges" гавлын дотор сансарын голограмм харагдаж нэг илэрч, нэг алга болж харсанаас үүдэлтэй аж.

          Болор гавлын эрэл үргэлжилсээр.........

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
1st (зочин)

Ёстой сонин юмаа тээ

turihan (зочин)

энэ гавлыг толгойныхоо ойролцоо тавиад унтахад тухайн үеийн үйл явдлыг зүүдэлдэг гэж уншиж байсан юм байна. хэрэв тэр үнэн бол зүүд манавал их мэдээлэл авч болохоороо

tsoomo (зочин)

энийг яаж хийснийг нь мэдэх юмсан айхтар байгаан шүү

Dream (зочин)

Харин тийм байна. Айхтар хийж. Эрт дээр үед эсвэл биднээс млүү хөгжингүй үед хүмүүс амьдарч байсан юм бол уу?

anime (зочин)

бид атлатчуудаас 10 дахин тэнэг гэдэг, харин атлантичууд өмнөх үеээсээ мөн 10 дахин тэнэг гэдэг шүү дээ. Би л хувьдаа бид анхны ухаалаг хүмүүс гэдэгтэй маргах нь одоо утгагүй болсон гэж боддог, энд тэндхийн нээлтүүд баримт сэлтээ хүмүүсээс нуухаа болиж нээмээр юм

Isabella Swan (зочин)

Isn't it so interesting. I have never heard about crystal skulls never before.And bu the way Have anyone heard that US shadow government, and military is hiding an information from us. The one with unknown signal coming from the Atlantic.

Kiryu (зочин)

@Isabella you mean the Area 51? USA's top secret lab that containing every single peice recovered & related Aliens and past days? yamartaich yanztai yuma amidaarin neg harah yumsan

Баагий (зочин)

хамаг мэдээгээ Тайлагдашгүй 100 нууц гэдэг номноос л туугаад байх юмаа. копи паст хийсэн бол эх сурвалжаа уг нь бичдэг юм шдээ.

erka (зочин)

saixan ed bna shvv.

nomuka (зочин)

ymar olon jiliin nastai ym be. nudnees ni gerel asahad ydtoi aimar haragdana daaaaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)