Ken. - ийн Блог : ″БИ″ гэгч хэн бэ?

″БИ″ гэгч хэн бэ?

Ер нь бодоод байхад "БИ" гэж энэ этгээд өөрийн блогтоо хэдхэн л сэдвээр мэдээ нийтэлдэг юм байна. Яг өөрийн бодлоо бусадтай хуваалцаж байсан нь нэн ховор. Тиймээс өнөөдөр өөрийнхөө талаар жаахан нурший гэж бодлоо.

meme.jpg picture by ken_baagii

Ихэнхи хүмүүс дотроо 2 ба түүнээс дээш хүнийг агуулж явдаг байх гэж би боддийшд. Харин "БИ" гэгч энэ хүний дотор 3н төрлийн "БИ"-нүүд амьдран суух ажгуу. 

Миний дотор орших эхний "БИ"-г "Баагий" хэмээн нэрэлнэ. Тэрээр намайг дөнгөж энэ хорвоод үүсэн бүрэлдэх тэр л үед мэндэлсэн бөгөөд миний хамгийн сайн мэдэх нэгэн билээ. Одоогоор дотор минь 17 жил хамт амьдарсныг нь харвал би ч мөн ижилхэн 17-н настай болох нь тодорхой юм. Тэрээр энэ блогт "Боловсрол", "Шүлэг", "Хайр" гэсэн сэдвүүдээр нийтлэл бичдэг билээ. Бичлэгүүдийг нь уншвал түүнийг хялбар таньж болох юм.  Түүнийг сайн талаас нь харвал амьдралыг ихэд өөдрөгөөр хардаг, амьдралд үнэхээр хайртай, хөгжилтэй басхүү соёлтой, мөн их өгөөмөр өглөгч нэгэн харагдана. Харин муу талаас нь үзвэл ихэд залхуу, эмх цэгц муутай, цаг баримтладаггүй, үнэхээр чалчаа нэгэн үзэгдэх болов уу. Ямар нэгэн зүйлээс амархан уйддаг ч үргэлж шинийг эрэлхийлж байдаг нэгэн юм...

Дараагийн "БИ"-д би үнэхээр нэр өгч чадахгүй байгаа билээ. Тэрээр ихэд нууцлагдмал нэгэн. Түүний хийж буй үйлдлүүд нь үргэлж этгээд сонин байдаг. Яг хэзээ миний дотор бүрэлдсэнийг нь би одоо хүртэл олж чадахгүй байгаа билээ. Магадгүй надаас өмнө ч амьдарч байсан байх. Тэрээр энэ блогт "Тайлагдашгүй нууц" сэдвээр нийтлэл бичдэг билээ. Яг л өөр шигээ сонин зүйлсүүдийг бичихийг оролддог байх. Их сониуч, заавал юмны учир шалтгааныг нь олж байж санаа нь амардаг нэгэн юм шиг байгаан. Маш нууцлагдмал учир түүний талаар бичих гэхээр нэг л болку байна...

3 дахь "БИ"-г би "КеН" гэж нэрлээд байгаа. Тэрээр миний дотор мэндлээд 2 жил болж байгаа билээ. Энэ блогт маань "Философичид" сэдвээр нийтлэл бичдэг билээ. Философи буюу гүн ухаанд ихэд дурласан. Ном хэмээх цонхоор амьдралыг харах дуртай. Тэрээр залхуурал хэмээх зүйлд үнэн голоосоо дургүй. Цагыг үргэлж үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг хөдөлмөрч нэгэн. Бараг бүх зүйлд авьяастай даанч бусдаас дээр гарах нэн дургүй үргэлж дундыг баримтлан амьдардаг. Бусадтай харилцахдаа жаахан тааруу. Дуугүй байхыг эрхэмлэдэг цөөн үгтэй нэгэн. Гүн ухааныг ихэд сонирхох тул амьдралд тийм ч дуртай биш. Жаахан хуучинсаг үзэлтэй, уйтгартай мөн зөрүүд нэгэн юм... 


За тэгээд олон юм бичмээр байсан ч цаг давчуу байсан тул ингээд дуусгалаа.



start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Өө 17 настай би гэдэг хүн байсымуу үнээр бишэрчийнаа үнээр гоё бичсэн байна сайн байна шүү би блогоор чинь орох дуртай тэр философи,тайлагдашгүй нууц бичлэгүүдэд дуртай шүү цаашид өөр сайхан олон зүйл бичээрэй чи шүү

Зочин (зочин)

Chamtai taniltsaj baigaadaa bayartai baina. Niitleluudiig chin unshih durtai. Daraa daraachin niitleludig chin tesen yadan hulej bna:)

stormy (зочин)

Хорвоо тайлагдашгүй үй түмэн нууцтай. Чиний бичлэгүүдийг унших дуртай шүү. Шинэ зүйл гэдэг мартагдсан хуучныг хэлдэг гэсэн нэг үг байдаг даа. За тэгээд бичээд байгаарай.

KeN (зочин)

Бүгдэнд нь баярлалаа.

ts (зочин)

hi. Чиний нийтлэлийг сая уншлаа, бусад хүмүүсийн сэтгэгдлүүдийг ч уншлаа. Чамайг хэдийг харагдаж үзэгдэхгүй зөвхөн үгээр, үзэл бодлоороор өөрийгөө илэрхийлж байгаа ч хүмүүс чамайг хүндэлж, таашаан уншдаг бололтой. Чинйи насны ялангуяа эрэгтэй хүүхэд тэр болгон бодолд нь байсан ч нээх бичээд байдаггүй.. яг юу гэхээ мэдэхгүй байнаа.... Ямар ч гэсэн чамд цаашд амжилт хүсье. Гэхдээ хэтэрхий философи широод үеийнхнээсээ тасравдаа. Чиний эхний би болоод сүүлийн би хоёрын төлөв эсрэг тэсрэг юм шиг санагдлаа. Гэхдээ миний бодлоор эхний биеээс үүдэж хоёрдах бие чинь эргэлзээ өөрчлөлт болж гуравдахыг гаргасан юм шиг байна тиймүү. за за баяртай хамгийн гол дунджыг барьж өөрөөрөө байгаарай.

KeN (зочин)

ts: Сайн байна у? Зөвлөгөө болон урамын үг хэлсэнд баярлалаа. Та бас их гярхай хүн юм... Баярлав.

harmogu (зочин)

17той юм байж мундаг байнаа ккк.. эрэгтэй хүүхдүүд нэг төрлийг барьж сонирхож байгаа нь сайн гэж би боддог.. Ихэнх нь л унтаж идэж үзэхээс өөр юм мэдэхгүй гарууд байхын байшд.. Би энэ блогт их дуртай,, өөр бусды нь уншаад уйддаг ч энэ блогоос хэзээ ч уйдаж байгаагүй.. байнга уншиж бүүр их юм мэдэж эргэцүүлж авна гэж итгэдэг шүү.. Баярлалаа хө кк Тэгээд бас яг филисофи гэж юуын бээ нтр гээд юм оруулж өгөөрэй хэхэ.. би ер нь ойлгодгүүм л даа... хүний үг үзэл баримтлал нтрийг нь бол ойлгооод хэрэгтэйгээ аваад байгаанн.. Тэгсэн хирнээ л.. Оюутан байхад филисофийн хичээл үзсэн чинь нэг илтгэл тавиулаад,,, Сайн санахгүй байна л даа.. Тийм үү үгүй гэсэн 2 талын сэдэв тавьчаад илтгэл тавиад маргалдаад хэхэ.. тэгснээ эцэстээ нэг талаар үгүй нөгөө талаар тийм гэж үр дүн гаргаж нтр ккк.. Үнэн ядаргаатай ,, надаа тиймрэхүү юмны талаас сайхан ойлгуулсан юм бичиж өгөөрэй за ккк ** бас би тайлагдашгүй нууцуудад илүү дуртай шүү за кк ажа ажа

САНАСААР

нэг талын зөв илэрхийлэл байх гэхдээ ах нь санахнаа өөрийнхөө хэн гэдгээ өөрөө мэдрэх хэрэгтэй хэн нэгэн чиний хэн гэдгийг залж гаргаж ирэхгүй чи хэн бэ гэдгээ харуулдаг учиртай

MethodmaN (зочин)

chi yuuuuu balairaad bgaan be sda yoroosooo oilgosongui

d....... (зочин)

гоё бичжээ.

boloroo (зочин)

blog chn dajgui sanagdlaa.sonirholtoi yum. amjilt husieeeeeeeeee

Olzii (зочин)

Sn bn uu, chinii blog ih taalagdlaa, tsaashdaa minii zochloh durtai blog bolno gedegt itgj bna, bas ene olon humuusiin itgeliig aldalgui bs ooriigoo aldalgui ulam ihiig hiigeereeii,
neeree martsanaas 3 dahi bi buyu Ken ih taalagdlaa,zarim talaaraa nadtai tostei yum.kkk

MacMan... (зочин)

hehe naad chine hoorhon yum bna shd. huuy badi chi hegjuun gedgee bicheegui bna shde kkkk....

чоно (зочин)

сайн байна уу
Chinii bichsen zuiliig unshlaa nadtai ih tustei huuhed bna aa Bi sayahan "Bi" geseniig chine unshaad l bichij baigaa yumshuu sanamsargui chinii blog-iig olloo geh uu dee uneheer tustei yum chamd helehed chi odoo usuj yavaa yum bna udahgui eriin tseend hursen tom hun bolohnee Biye hun bolohne tiimees chi yavaanadaaa ter 3 Bi gedegiinhee negeer ni dagnah bolno ter uyedee chi uuriiguu oljee gej bodoorei gehdee 3uulang ni hamt avch yamaar baigaa baih l daa gehdee ter ch buruu bish avuushtai zangaaraar nuhuud gehdee tiim bishee bi chamaas olon bish ch gesen ah yum bna bas chamtai tusteigiin huvid gol ni uuriiguu oloh ni chuhal shuu muruuduh gol ni bish muruudulduu hureh ni golno shuu yagaad chamd helj bna ve gehleer minii harahad chi uhaantai huuhed yumshig sanagdaad tiimees chinii huvid muruuduh bish muruudulduu hureh heregtei tiimees 3 bi-gedegee neg bolgooroi bolj ugvul sain taluudaar ni negt gesen neg bolgovol chi uheneer amjiltand hureh bolno amjilt chi hurvel eh oron chine hurne mun chi amid yavsanii hereg garna shuu dee ^^

Билгүүн (зочин)

Ахын Блогоор өнөөдөр л анх удаагаа аялаж үзлээ зарим талаар таньта нэг багнанад орших зүйл их байх ч эсрэг талаар нэг мөрөнд орших зүйл ч бас байна....Нэг талаараа Кен нөгөө талын Милгүүн 2 их төстэй юм шиг санагдаж мунхруулав үнэнг нь мэдэхгйү тул цаг хугаца л бүхнийг харуулах байлгүй дээ...кк

Билгүүн (зочин)

өө уучлаарай Милгүүн биш Билгүүн шүү хэхэ

hongoroo (зочин)

hehe huurhuin ken ch mundag yumuuu amjilt ;)

HiTin_HaRi (зочин)

ene niitlliig tani unshij baigaa xamgiin otgon unshigvh tanii bolj baigaa ym shig baina odooxondoo kkkk. bi ch bas olon zvliin tuxai bodordog gelee gewch bi chamshig zorig gargaj chadaagvi baigaa...

HaTin_HaRi (зочин)

ooo neree chi iltgex urlagiin talaar jool ym bichildee xo......................

july (зочин)

chi yag hen be? chi 1deh bi-gee 3 dahiaraa uguisgesen yumshig sanagdchihlaa.Vrgelj dotroo zorchiltei bdg gej oilgohuu?

Miracleart (зочин)

bi ch 17 nastai bhdaa yu iim blog ene ter. uuriin gsen uzel bodol ch unende baigaagui neg baidag l amitan baisan kkkk. untaad, ideed l hewtej baidag humuusiin listruu zow iosoor ni ordog baisan shuu. urgelj dotroo zorchildej baidag humuus ih yum boddog bas yumig oilgoh chadwar, tusuuluh chadwar iluu hogjij baidag gsen status nadad baisaar l baidag . magadgui ch zagasnii ord baij boloh yum kkkk... good luck

Mmm...... (зочин)

гоё юмаа,Чамд амжилт хүсье.Демокрит-н талаар блогндоо оруулаад өгөөч.надад хэрэг болоод байгам аа

Уянга (зочин)

2009 оны нийтлэл байна :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)