Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Эпихарм/

Дэлхийн алдарт философичид. /Эпихарм/

Нийтийн тооллын өмнөх VI-V зуунд аж төрж асан, Герегийн яруу найрагч, хошин шогч, гүн ухаантан Эпихарм бол Сиракузын хүн. Ихэнх амьдралаа Сицилд өнгөрөөсөн, суут философич Пифагорын шавь явсан аж. Тэрээр Хераклитын гүн ухааны системийг шүүмжилсэн аястай олон тооны хошин жүжиг зохиосон байна. Хожмын зарим онолч, түүний дотор та бид хойно танилцах Диоген:

-Платоны ихэнх цэцэн үг Эпихармаас эш татсан байдаг гэж дүгнэсэн нь ч бий.

Эпихармын баримал, хөөмөл, сийлбэр дүрсүүдийн нэгэн дээр “Онч мэргэн сургаалын далай билээ, тэр.” гэсэн бичээс байдаг нь чухам голч тодорхойлолт болно.

Эпихармын сургаал, санаа

  • Аливаа санаа нь байгалд анхдагч тиг хэлбэр маягаар оршдог. Түүнтэй төстэй бусад зүйлс бол тэр санааны хуулбар төдий л юм.
  • Юу ч хэзээ ч тогтвортой оршин байдаггүй, ямагт шинээр буй болж байдаг.
  • Бурхан гэж юу вэ?

Бурхан гэдэг бол оюун ухаан.

Оюун ухаан гэж юу билээ?

Энэ бол эрүүл сэтгэлгээ.

  • Нэгдлээ, Бутарлаа. Хаанаас ирсэн, тэр зүг рүүгээ ахиад л явлаа. Шороо газартаа шингэж, амьсгал тэнгэрт ууслаа. Үүнд жигтэй хачин ч юм уу, аймшигтай зүйл юу байна? Юу ч алга.
  • Хүний төрөлх чанар гэж юу сан бил ээ? Үлээж хийлсэн арьсан туламнаас ялгаа юун.
  • Бурхан бүхнийг чадна. Тэр хүмүүсийг харгалзан байдаг. Түүнээс юуг ч нуух арга байхгүй.
  • Эпихарм эм тахианы талаар: -Тэд үр удмаа төрүүлчихээд, дарж сууж байгаад амилуулж авдаг. Энэ нь ямар гээчийн мэргэн ухаан болохыг гагцхүү байгаль л мэдэх хэрэг... хэмээжээ.
  • Ариун нандин, сайн сайхны тухай Эпихармын нэгэн гаргалгааг сонирхуулья:

-Лимбэ тоглох ажил мөн үү?

-Мөн.

-Лимбэ тоглох гээч маань хүн мөн үү?

-Ажил үйлдэл болохоос, хүн биш л дээ.

-За тэгвэл, лимбэчин нь хүн мөн үү?

-Мөн.

-Тэгэхээр, яг энэ маягаар, сайн үйлсийн тухай цэгнээд үз дээ. Шударгуу сайн байх гэдэг бол ажил үйл юм. Лимбэ сурснаар лимбэчин, бүжиг сурч байж бүжигчин болдгийн нэгэн адил сайн үйлсэд суралцсаныхаа үр дүнд л шударга сайн хүн болно. Ямарваа ажилд гаршиж мэргэшсэн л бол чи тухайн ажлынхаа эзэн болно. Харин ажил нь чи өөрөө биш шүү дээ.

  • Чиний сүнс л ариун бол бие цогцос чинь бүхэлдээ бузаргүй гэсэн үг.
  • Хэн ч сайн дураараа зовж шаналдаггүй.
  • Урьдаар, бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж таньсаныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө.
  • Цаашид хэд наслах нь чамд ямар ч ялгаагүй байвал сайн сан.
  • Хэрэв чи саруул ухааныг хайж байгаа бол, түүнийхээ тухай шөнө дөлөөр эргэцүүл.
  • Өөдгүй хүний эсрэг өөдгүй зан гаргана гэдэг бол тун ч арчаагүй арга.
  • Бурхан бидэнд ач ивээлээ хөдөлмөрөөр маань л арилждаг.
  • Энэ ертөнцөд нүгэл хилэнцгүй хүн гэж байдаггүй.
  • Бусдын атаархлыг төрүүлдэг хүн ямар ч үнэгүй билээ.
  • Эрүүл саруул бай. Болж өгвөл аливаад бүү итгэ. Ухаан гэгч эргэлзэхэд л оршдог юм.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Zaya (зочин)

Ken neeree Philosophy.ch uu?

KeN (зочин)

Хэх үгүй э. Зүгээр л сонирхдог юм аа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)