Ken. - ийн Блог : Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд/

Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд/

         1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач нь Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгож. Гэтэл зурэг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгдөсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ.

        Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Ингээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр гал тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.

        Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин мааань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бүр ч их гайхсан гэдэг. Хожим нь энэ дууг хамгийн сүүлд бага сургуульд байхдаа дуулж байсан гэдгээ Мастрояни хэлсэн байдаг.

      Болгарын нийслэл Софи хотноо бүр ч инээдтэй тохиолдол болж байсан удаатай. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч эр нэг айлыг ухаж, авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хүн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Хоёр давхрын орчим бууж явтал нь гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.

        Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн Нил Армстронгтой холбоотой нэгэн тохиолдол байдаг. 1969 онд Армстронг нь Сарны гадаргуй дээр хөл тавьсан даруйдаа:
-Ноён Горски танд амжилт хүсье гэсэн учир битүүлэг үг хэлсэн байдаг. Нислэгийг удирдах төвийнхөн, сурвалжлагч нар ч гэсэн энэ үгнийх нь учрыг ололгүй олон жил болсны эцэст Армстронг нууцаа дэлгэсэн байдаг. Армстронг нь хүүхэд байхдаа найз нартайгаа нуугдаж тоглож байгаад Горски нэртэй хөрш айлынхаа хашаанд орчихож. Нуугдааж сууж байхдаа хөрш айлын эхнэр, нөхөр хоёр чанга дуугаар хэрэлдэхийг нээлттэй цонхоор нь сонсчээ. Горскийн эхнэр нь:
-Өөдгүй муу бэлгийн сулралтай новш. Хөрш айлын жаал хүүг саран дээр буусны дараа л би орал секс хийнэ гэж хашгиран нөхөртөө уурлаж байсан байна. Гэтэл олон жилийн дараа үнэхээр Саран дээр хөл тавих агшинд нь Горскийн эхнэрийн хэлж байсан үг гэнэт санаанд ороход гайхсан Армстронг алдарт үгээ хэлсэн байдаг.

        Шарль Фоссе нэртэй франц эр орон орноор хэсүүчлэн мөрийтэй тоглодог, зартай луйварчин байжээ. Ингэсээр нэгэн удаа Лос Анжелсийн мөрийтэй тоглоомын газар таван мянган доллар хожсон байна. Гэтэл бусад нь түүнийг луйвардаж хожсон гэж буруутгаад буудаад алчихаж. Тоглогчид хүн буудсандаа юмын чинээд тоолгүй үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Гэтэл мэргэжлийн мөрийтэй тоглоомчдын дунд луйварчны хожсон мөнгө бүтэлгүйтэл дагуулдаг гэж үздэг болохоор өөр хүн урихаар шийдэж, ойролцоох ширээний ард ганцаар сууж байсан залууг дуудан, буудуулсан эрийн мөнгөөр нь тоглохыг санал болгожээ. Нөгөө эр нь ч зөвшөөрч тоглоом үргэлжилсэн байна. Гэтэл хачирхалтай зүйл болж нөгөө эр луйварчны мөнгөөр тоглоод бүтэлгүйтэх нь бүү хэл ахиад хоёр мянган доллар хожоод байж байхад нь буун дуугаар ирсэн цагдаа нар бүгдийг нь саатуулжээ. Цагдаа нар Шарль Фоссегийн алуурчдыг баривчлаад, луйврын аргаар хожсон таван мянган долларыг нь талийгчийн төрөл төрөгсдөд нь буцаан өгөхөөр танихгүй залуугаас буцаан авчээ. Гэтэл тун удалгүй нөгөө танихгүй залуу нь Шарль Фоссегийн хүү нь болох нь тогтоогдож, цагдаа нар ихэд гайхчээ. Хүү нь хамгийн сүүлд хорин жилийн өмнө харж байсан тэнэмэл эцгээ таниагүй байсан байдаг.

 Эх сурвалж : http://punkie.blog.banjig.net/

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
stormy (зочин)

Сонин сонин юм хорвоогоор дүүрэн байх юм даа. Тэр шатдаг хүүхэн хэцүү юм аа

LoveLove (зочин)

Юун сонинын тэ. Тайлагдашгүй нууцууд билүү тэр номон дээр бас иймэрхүү тохиолдлууд байсан.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)