-ёоош энэ автобус нь ирдэггүй юм байхдаа?
-харин ээ, ядаж байхад ямар аймар хүйтэн байна аа
-хэлээд юүхэв, хоёуулаа энэ дэлгүүр оръё о ядаж
...
-өө хөөрхий мөнгөө задлуулах юм байна шдэ хмм, одоо энэ дэлгүүр нь юм авахгүй бол задлахгүй ээ аягүй бол
-түүнд чинь ядаад байх юу байсан юм, хөгшиндөө хэдэн кент аваад л өгөөч
-зооз
-чи ер нь мөнгөө задлуулах бүртээ маньдаа кент авчихаж бай л да айн, хаха
-за давраад бай хахаха
-арав гаруй жил найзлачихаад хогтоод байгаарай чи айн, хахаха
-заза тэгье аа тэгье, хахаха
...
-ёоош энэ автобус хурдан ирээсэй
-харин ээ, ядаж байхад ямар балиар халуун байна аа
-өнөөдөр нэмэх гуч гэсэн байх аа бараг, ёоо
-за халуунд зогсож байснаас тэр дэлгүүр орж мөнгөө задлуулъя, автобус задлахгүй байх
...
-эгчээ таван кент
-юу вэ? чи тамхи татдаггүй биздэ?
-өөртөө биш ээ, найздаа авч байна аа
-хмм яасан муу хүн бэ чи?
-яаж байгаан?
-чи найзыгаа хорлож байна гэдгээ ойлгохгүй байна уу? тамхи энэ тэр авч өгөөд байхдаа яахав дэ
-гүү ээ одоо яахав дэ, мөнгө задлуулах бүртээ авч өгч байна гээд амлачихсан юм чинь
-хмм, тэгвэл одооноос чи мөнгө задлуулах бүртээ надад чупа чупс авч бай за юу
-яагаад?
-тодорхой
л байгаа биз дэ, чи сайн найзыгаа хордуулж байснаас надад амттан авч
өгч байсан нь дээр биз дэ? за тохирлоо шүү. Эгчээ тамхиа болиод нэг
чупс өгчих
-хмм, хэхэ заза
...
-хүүе сайн уу кен? хаа хүрч яваан?
-өө сайн уу хө? харих гээд л автобусны буудал руу явж байна да. чи хаачихна уу?
-мань чинь харин зайсан орох санаатай, танайх юу билээ бас тэнд билүү?
-аанхаа
-тэгвэл хамт зүглэх л юм байна, хэхэ
...
-хоёуулаа ийшээ ороод гялс мөнгөө задлуулаатхая тэгэх үү?
-тэгье ө тэгье
-нэг чупс өгчих, ахаа
-хүүе чи чинь чихэр жимсэнд учиргүй дургүй гээд л байдаг биздээ хаха
-өөртөө бишээ, хэхэ
-аан зөв зөв
...
-пүүх юу вэ, наад цүнхэнд чинь хичнээн олон чупс байгаа юм бэ?
-мэдэхгүй ээ, за гаръя аа автобус ирлээ...
-ирээгүй байна аа хаха, чи наадуулаа хэнд өгөх гэж ингэж их цуглуулдаг байна аа айн?
-хэнд?...мэдэхгүй ээ...
-эзэнгүй юм бол маньдаа өгчихөөч айн, хаха
-үгүй ээ болохгүй, эзэн нь......
-эзэн нь яана гэж?
..................
...
НЭЭРЭЭ ЯАНА ГЭЖ?
11 сэтгэгдэл:
Хугацаа нь дуусчих бий дээ :P
yaj bodsonoos l bolno l doo, gehdee sonirholtoi l yum.
хэхэ яааасан хөөрхөн юм бэ надаа өгжихкүвэээз этр хохо
pahhh medkue chini tsunhend tiim olon chups bhg bi law olj harague hahah:P joking
ID-gaa ogooj nzud bolii???
пай яасан хөөрхөний
надаа өгчөөш эзэн нь яахчгүүн болуулан?
Хичнээн чупс цуглахнуу.....
гол нь юу гэх гээд байгаа юм бэ
ezen ni yahchgui sht medehgui ym chin.
heheh neere yasn ineedteim be..