Ken. - ийн Блог : Нүцгэн шөнө

Нүцгэн шөнө

          Нам гүм, чив чимээгүй... Намайг хэн ч харахгүй... Нүдээ бүлтийлгэв... Шүдээ ярзайлгав... Хэн ч шоолсонгүй.... Хэн ч муулсангүй...  

          Өөрийн хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж, одоо л нэг амарч байна... Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ... Өөдөөс инээнэ... Дээрээс тонгойно... Айж ичиж, худал инээх албагүй... Албагүй амгалан... Хувцасгүй бие, биегүй хувцас... Худалгүй шөнө... Хуурамч биш инээмсэглэл... Эрх чөлөө... Энгийнээс энгийн нүцгэн эрх чөлөө... Энэ бол шөнө... Бие нүцгэн, "БИ" нүцгэн... Энэ хананы цаана, тэр шалны доор нүцгэн сэтгэлтэй хүмүүс...

           Харанхуйд сүүдэр байддаггүй... Яг л гэрэлтэйд үнэн байдаггүй шиг... Сүүдэр сандал дээр эвхэгдэж, орон доор хөглөрөхөд би дуртай... Сүүдэр ч үгүй нүв нүцгэнд би дуртай... Өдрөөс гэрэлтэй, өдрөөс жаргалтай нүв нүцгэн шөнө...

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

nice

turihan (зочин)

сайхан бичжээ.

Доктор (зочин)

Уул нь дажгүй шд. Даанч эх сурвалжаа бичээгүй нь харамсалтай тэ?

Zaya (зочин)

Neh goy gj bodsngui e xaan.s copy.dj awsn ym ho.

1st (зочин)

гоё

Давка (зочин)

Энэ Болор эрдэнийх уу? тэр иймэрхүү стилээр бичдэг санагджийна.

Баяраа (зочин)

Yostoi saihan bichsen bn amjilt husie!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)