Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Парменид/

Дэлхийн алдарт философичид. /Парменид/

            Эртний Герегийн гүн ухаантан Парменид нийтийн тооллын өмнөх VI зуунд амьдарч байсан бололтой. Өмнөд Италийн Элея хотын унаган иргэн. Платоны бичсэнээр бол, Сократ залуудаа Парменидтай уулзан ярилцаж байсан гэдэг. Болсон болоогүй нь тодорхой бус энэ ярианы үеэр Парменид Сократ-д:

-Чиний аливааг эргэцүүлэн учрыг нь болох гэдэг идэвхи зүтгэл маш зөв гэдэгт итгэлтэй яв. Чи залуу байна. Олонхи хүний дэмий хоосон гэж үздэг тийм зүйлд л цаг заваа илүүтэй зориул. Эс тэгвэл чи үнэнийг олж чадахгүй гэж зөвлөсөн аж.

Юутай ч, Платон өөрөө Парменидын сургаалуудын нөлөөн дор өсч бойжсон нь тодорхой. Өмнөд Италийн сэтгэгчид совин билиг, шашин суртал, ид шидэд итгэмхий байдаг нь гэм биш зан. Харин Парменид пифагорчуудын нэгэн болох Аминийн шавь байсныхаа ачаар логик сэтгэлгээний суурь гэгдэхүйц санаануудыг олонтаа дэвшүүлсэн байна.

Өнөөгийн барууны ертөнц үндсэндээ “Хүний жинхэнэ дүр бол чухам одоо хэн байгаа нь л” гэсэн санаан дээр оршин тогтнож буй бөгөөд энэ нь Парменидын философи үзлийн уг үндэс юм. Харин дорны сэтгэлгээний үүднээс бол, хүний мөн чанар ямар байгаад нь бус, ямар болж чадах вэ гэдэгт нь, өөрөөр хэлбэл ямар байр суурь эзэлж яваад нь бус, ямар байр суурьт тэнцэх чадварт нь оршдог.

Түүний сургаалийн үндэс туссан “Байгалийн тухай” хэмээх найраглалын эхний бүлэг бараг бүтнээрээ хадгалагдаж, дэд бүлэг нь өчүүхэн хэсэг төдий л үлджээ.

Парменид хүний мэдрэхүйг хуурамч, барьцгүй гээд, мэдрэмжээр танигдах олон зүйлийг зүгээр л илбэ жилбэ хэмээн тайлбарлаж байв. Жишээ болгон, “Хүйтэн” зүйлийг авья л даа. Парменидынхаар, хүйтэн бол ердөө л “дулаан биш” юм. Түүнчлэн харанхуй бол “гэгээтэй биш” ээс өөр гойд юм биш болж таарах нь. Хийсвэр ахуй гэж ер байхгүй гээд, цорын ганц үнэн ахуй бол “Нэгдмэл чанар” гэсэн юм. Тэрхүү нэгдмэл чанар гээч нь бараг л Бурхан шиг, хаа сайгүй оршигч хэзээ ч хуваагдашгүй бодот зүйл аж.

Саяын ярьсан, “Харанхуй”, “Хүйтэн” зэрэг хийсвэр тэмдэг үгсийг арай илүү бодтой нэрээр Парменидынхаар тайлбарлах гээд үзье л дээ. Жон Бернет “Хэрэв зээ нэрийг зүүх бодот амьтан хүн байгаагүй сэн бол, нэр хэмээх тэр хачин үгэнд ямар ч утга байхгүй сэн. Тэгэхээр аливаа юмсын утга санаа гэгч иймэрхүү л юм” гэсэн бол, Бертран Рассел дээрх жишээнд Жорж Вашингтон, Хамлет хоёрын нэрийг авсан байдаг юм. Нэг нь түүхэн, бодот хүний нэр, нөгөө нь Шекспирийн алдарт жүжгийн зохиолын баатар. Хамлет нь илүү сонирхолтой гаргалгаануудтай байсан учир түүнийхийг сонирхуулая.

“Хамлет Данийн хунтайж байсан” гэе. Тодорхой утгаараа үнэн ч түүхэн үүднээс бол үнэн биш. “Хамлет Данийн хунтайж байсан гэж Шекспир хэлсэн” гэвэл илүү үнэн, эсвэл “Данийн хунтайжийг Хамлет гэдэг байсан гэж Шекспир хэлсэн” гэвэл бүр тодорхой болно оо доо? Шекспир гэж зохиолч бий. Дани гэж улс бий. Хамлет гэгч байжээ гэхэд цөм л бодтой мэт. Гэтэл Хамлет гэдэг нэр огт байгаагүй гэлцдэг. Тийм нэртэй хүн ерөөсөө байгаагүй гэсэн үг. Тэгэхээр та “Хамлет гэдэг нь зохиомол хүний нэр” гэж хэлэхэд хүрэх нь ээ? Бас л буруу болно. Яагад гэвэл “Хамлет гэдэг нэртэй хүн үнэхээр байсан мэтээр хүмүүс төсөөлдөг” гэх нь илүү оновчтой. Рассел ингэж үзжээ.

Үүнийг цааш нь ахиад няцаасан ч болно, хязгааргүй үргэлжилнэ... Энэ бүхэн нэг л хачин үгнээс боллоо шүү дээ. Гэтэл бид голчлон үгийг биш, утгыг л хэрэглэдэг. Парменид харин үүн дээр “Үг ямар нэгэн бодот зүйлийн утгыг зааж байх ёстой” гэсэн санал хэлж л дээ. Гэтэл Хамлет үг мөн, утга нь хаа байна? Тэр санал цагийн хөгжлөөр, тодохой нэг өнцгөөс няцаагдсан нь энэ юм. Гэхдээ аль, аль нь л үнэний эрэл билээ.

Парменидын сургаал үгсээс

  • Ахуй үүсч буй болдоггүй, үхэлд захирагддаггүй. Чигээрээ нэгэн цул, эцэс төгсгөлгүй, нэгэн маягаар хөдөлдөггүй. Урьд байгаагүй юм буй болохгүй, гэхдээ ахуй ямагт өнөө цагтаа оршино... Эхлэлгүй, адаггүй, дундаа завсаргүй...
  • Өнгөрсөн цаг ч, ирээдүй цаг ч гэж байдаггүй. Нэгэнт болоод өнгөрсөн юм оршин тогтнодоггүй. Нэгэн цагт бий болох юм ч мөн оршин байдаггүй.
  • Дэмий хоосон үг бүү ярьж бай. Утга учиргүйгээр хорвоог бүү харж бай. Нэмэр багатай үгийг бүү чагнаж бай. Сохор хуудам зуршил бий бол, түүнээ хаяж бай.
  • Ямар нэгэн юмыг ойлгож авахын тулд хаанаас нь ч эхэлсэн ялгаагүй. Тэртээ тэргүй эхэлсэн рүүгээ буцаад л очно. Үнэн гэгч сайтар дугуйран тогтсон байдаг.
  • Бүх зүйлийн “буцах замыг” олж хардаг “хоёр толгойтой” юм шиг сэтгэгчид байдаг. Тэдний нотолдгоор бол, “Бид байвч байдаггүй”, “өгсөх, уруудах хоёр үнэндээ нэг л зам юм.”
  • Зөрчил хэзээ ч үнэнд нийцдэггүй.
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
nemo (зочин)

bayariin mend saihan bayarlarai

KeN (зочин)

nemo: Баярлалаа чамд ч бас.

☼★♥•°●๋•☆ЭНХЗАЯА•°●๋•☆★♥☼ (зочин)

Нэгэнт болоод өнгөрсөн зүйл оршин тогтнодоггүй чиний философичдийн бичлэг их таалагддаг шүү Баярын мэнд .. кк :)

KeN (зочин)

Энхзаяа: Баярлалаа.

gege (зочин)

sonirhltoil iin

hannibal (зочин)

Хүн хэзээч байж болошгүй зүйлийг төсөөлөж, зөгнөж чаддаггүй гэдэг. Хэрвээ энэ батлагдвал энэ хүний үзэл баримтлал дахин дэлгэрэх нь дээ

gs (зочин)

Би гүн ухаантнуудын сургаалийг унших маш дуртай та бүхэн чгэсэн уншиж байвал цаашид улам ихийг мэдэх болно шүү дүү нар минь.Их юм мэдэх гэж хичээх тусам мэдэхгүй юм маш олон болох юмдаа

badrah (зочин)

ken enchee jine 26 philosephy ch gecheed yaagad bvgd haragdahgvi bga yum be heleeed uguuch

KeN (зочин)

Хуудасны баруун доод буланд “Өмнөх бичлэг“ гэж байгаа...

KeN (зочин)

Мөн “Ангилал“-аар дамжиж орсон бол зүүн доод буланд “Хуучин бичлэгүүд“ гэж байгаа...

,kod (зочин)

goe ugnuud.g filosofichid hlh yuma

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)