Ken. - ийн Блог : Эхэндээ оруулах юм олдохгүй бна өө гэхдээ яахав хэдэн шүлэг оруулав

Битvvхэн гунигтай нvдийг чинь

Би хааяа хvлээнэ

Жигдхэн алхааг чинь

Жилийн турш чагнан хvлээнэ

Гараад явбал чамтай таарах ч юм шиг

Гуниглан суувал чи ороод ирэх ч юм шиг

Гутарч явбал чи надаас vргэчих юм шиг

дэндvv дэндvvхэн санавал зvрх тvгшээд байна

даанч би чамд хичнээн санагдах вэ дээ

Yс зvс нvд чинь

Yнэндээ миний сэтгэлд тодхон

vй зайгvй vерхэл хэзээ ч бидэнд байгаагvй

Yгvйлэн гансрах тавилан надад л тохиосон

Шєнийн оддоос чамайг толидон харий

Шиврээ борооны дуслаас амтлан мэдрий

Сэхvvн салхны илбээнд чамайг гэж арагдий

Сэрж дийлэмгvй зvvдэндээ чамтай хамт нойрсий

Ганцхан удаа хvслээ шивнэе

Гагцхvv зєвхєн хайрынхаа тухай юм шvv

Гуниглаж сэтгэлээ битгий зовоо

Гэгээн бvхнээ дурсаж яваарай

Эдгэж ер нь нєхєгдєхгvй сэтгэлийн шарх vлдээж

Элий юм шиг болгодог гашуун хайр гэдэг

Автаж єртсєн хvн хэн нэгний зvрхийг

Аянга ниргэх мэт сэтлэн сvлбэгч "сум" лугаа

Асгартал уйлах юмсан даанч чадахгvй юм.

Аяндаа мэлмэрээд ирдэг нулимс хvртэл хаачсан юм бол оо

Чиний тухай сэтгэлээ салхинд ч болтугай хэлж

Чи намайг жаахан ч гэсэн бодсондоо гэж сэтгэлээ хуурахсан

Уйлахсан єнгєрснийг санахгvй болтлоо нуур тогттол уйлахсан

Унтаад босоод ирэхдээ чамайг огт таньдаггvй болохсон

Санах тусам улам бvр надаас холдох чамайг хайрлахаа болихсон

Санаа алдан эргэж харахад чинь инээд алдан єєр нэгнийг сугадахсан

Хvн хуучрахаас дурлал хуучирдаггvй

Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл элэгддэггvй

Агаар, хоол, зvvд нойр шиг давтан давтан

Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм

Ариухан мєртлєє гэгээнхэн

Анхны хайр чи

Бяцхан зvрхэнд минь vлдээсэн

Битvvхэн ч гэсэн жаргал юм

Алдаж эндсэн ч бай

Анхны хайр бvхэн

Хvн бvрийн зvрх сэтгэлд

Хамгийн нандин бэлэг юм

* * *

Нууцхан дасаж сэтгэлээ нээсэн хайрын хорвоо

Нулимсанд хахаж дvvрсэн хагацлын хорвоо

Дахиад уулзах vгvйг мэдэхгvй айдсын хорвоо

Даржин сэтгэлдээ чамайгаа хvлээх итгэлийн хорвоо

Алагхан зvрхэнд минь амьдрал нь багтах завгvй хорвоо

Арван сарыг нулимстай vдсэн vгvйрлийн хорвоо

* * *

Зєєлєн зєєлєн vлээх намрын хонгор салхи шиг

Зvрхэнд хайрын шуурга болон ирээч

Хосгvй vнэн хайрын шуурга шvтээн

Хорвоод мєнх дурлалын бурхан

Хонгор чамдаа би хайртай

* * *

Чамайг хараад

Нvд орсондоо баярласан ч

Чамайг хараад

Ухаан орсондоо би зовном

Бодлын цагаан нууранд

Хvлээсэн жаргал чинь би даанч биш аж

Болох болохгvйн зайнд

Насан турш мартахгvй явах нэгэн аж

* * *

Яргуйт дэлхийг сvv шиг гийгvvлдэг

Ялгуун саранд хvн дуртай

Ярих нь хvртэл дуу шиг дуулдаг

Янагхан чамдаа би хайртай

* * *

Аяс vесхэн бодох сайхан

Аяархан гуниглаад санах сайхан

Зvгээр л єєрийг тань бодох сайхан

Зvсийг чинь хараад баярлах сайхан

Уулзалгvйгээр санах сайхан

Учраа мэдэхгvй гуних сайхан

Таныг би санах дуртай

Танхил гэнэн бодох дуртай

* * *

Сэтгэл булаах шиг нvдний чинь харц

Сэрvvн горхины ус шиг мэлмэрдэг

Зvрх уяраах хасын царайны чинь гэгээ

Зvсэр борооны дараах солонго шиг туяардаг

* * *

Гоо сайхан тєгс бvрдсэн гvнжхэн минь

Голж хэлэх vv эрээд олдошгvй дагинахан минь

Голт борын зvрхэнд мєнх гэрэлтэх дурлал минь

Ганцхан олдох амьдралд ахин заяахгvй хайр минь

* * *

Хайр бол хvний сэтгэл зvрхний мєнхийн дагуул юм.

Хайргvйгээр хvн амьдарч, сэтгэж чадахгvй.

Хайрын хvчээр л бид агуу бvхнийг мэдэрч байна шvv дээ

Белла Ахмадулина

* * *

Дурлал биднийг амжилтанд дууддаг

Дурлал хvнд аугаа чадал єгдєг

Дурлал амвдралыг дvvрэн байлгадаг

Дундрашгvй их мєрєн шиг цалгидаг

Харлачих вий зvрх нь гэж би шимшрэнэ

Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ

Хєрчих вий сэтгэл нь гэж би зовнино

Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чамдаа

Чамайгаа харах гэж тосдог байсан замаараа

Чамтайгаа хvvгээ хєтлєлцєєд алхах би жаргалтай

Энэ замын эхлэл чиний минь хайранд бий

Эцэс тєгсгєл нь харин миний зvрхэнд бий

Би чамдаа хайртай

жжжжжжжжжжжжжжжж

Анхлан чамайг харсан тэр мєчид

Анхны харцаар дурладагт итгэлээ

Ахиад уулзах болов уу гэж

Асуунгуй харцаар горьдоход минь

Ялдамхан инээмсэглэл чинь

Яруу хайрын бэлэг болсон

Тэнгэрлэг хайрыг наддаа єгсєн

Тэртээх єдрvvд сэтгэлд минь хоногшин vлджээ

Одоо дэргэд минь байхгvй ч

Орчлон хорвоод би гунихгvй ээ

Одод хvртэл гэрч болон vлдсэн

Орь залуу насны минь хайр

Омголон зvрхийг минь хєгєлсєн

Эгшиг байсан юм уу даа чи

жжжжжжжжжжжжжжжжжжжж

Vнэрээр чинь би мэдэрнэ

Vнсэлтээр цааш vргэлжилнэ

Vл тасрах илэлтээр шатна

Vзэсгэлэн гоог чинь би харна

Vнэн сэтгэлийнхээ угаас би

Vргэлж чамтайгаа л хамт гэж

Vvрдийн жаргалдаа мансуурч

Vнэн vгээ чихэнд чинь л шивнэе

жжжжжжжжжжжжжжжжжж

Чамайг харахгvй л бол

Сэтгэл минь ємрєєд байна

Инээмсэглэх дvр чинь л vгvй бол

Элэг зvрх минь эмтрээд байна

Эелдэгхэн хоолой чинь сонсогдохгvй бол

Энэ амьдралыг би vзэн ядаж байна

Эвлэгхэн гарыг чинь атгахгvйгээр

Энхрийхэн хацрыг чинь vнсэхгvйгээр

Эгэл дvрийг чинь харахгvйгээр

Энэ хорвоод би амьдарч чадахгvй нь ээ

жжжжжжжжжжжжжжжжжжжжжжж

Хоосон vгээр худлаа хэлэхгvй ээ

Онцолж хэлэх

Олноос илvvд

Онцгойлох юм

Чамд минь vгvй ч

Чамаас єєр дvр надад сонин биш

Чи л надад хамгаас сайхан

Чамд л ганцхан би ХАЙРТАЙ

Зэвэргэн намрын бороонд нулимас дуссаныг би мэдсэнгvй

Зэврvv холын бодол сэтгэл гижэгдсэнийг чи мэдэхгvй

Аяс аясхан алхаанд навчис vрэгдэснийг би мэдсэнгvй

Аньсаг нvдэнд минь сэтгэл хурсаныг чи мэдэхгvй

Чамд би... Уйлаагvй гэж нулимсаа би арчсан

Уурлаагvй гэж сэтгэлээ би барьсан

Хайргvй гэж санаагаа би чандралсан

Хагацахгvй гэж vгээрээ би тамгалсан

Хавсрага салхинд хормойгоо хийсгэн байж хvлээснийг

Хааяа хааяахан чулуу шидлэн цонх самардасныг

Vес vесхэн салхинд vсээрээ чамайг далалсаныг

Vнэн сэтгэлдээ чамайг чадлынхаа хирээр хайласаныг чи мэдэхгvй.

Чи надад... Уруулын чинь єнгє хvнийх шvv гэж намайг андуурсан

Унтраалгыг чинь хэн дарсан гэж намайг хардсан

Хэтэвчний зузааныг хэнээс чи ирэв гэж намайг гvжирдсэн

Хэний ч бодоогvйгээр чи надад хандсан

Гэхдээ би гомдоогvй ээ...

Хайрласаан, чамайг би хэтэрхий хайрласан

Халуун шатан, сэтгэл хєндvvртэл би чамайг хайрласан

Зvvдэлж сэрэхэд дэргtд минь байхгvй чинь тєлєє нулимv унагаж

Зvрх шимширтэл гуниг хєврvvлэн ганцхан чамайг хайрласан

Асгартал уйлаад аргадсан ч минийх болохгvй чамайг хайрлаж

Амьдралынхаа олон олон єдрvvдийг ганцхан чамаар л дутаасаан

Зєвхєн чинийх гээд уйлаад гуйсан ч дэргэд vлдэхгvй чамайг хvлээж

Зєрєє тавилангаа сєрєн зєвхєн чамайгаа л би хайрласан

Зvvд нойрны дагина минь нvдээ ань

Зvрхэн дээр минь аажуухан гараа тавь

Зvггvй сэтгэлийг минь чагна миний амь

Утас минь дуугарах тоолонд чамайг байгаасай гэж vргэлж би хvсдэг

Уяхан хоолойг чинь сонсох болгонд

Чичэрч зvрх минь тvгшдэг

Хааяа хэлэх хатуу vгс чинь буруудахгvй

Хорвоод хамтдаа байхад бид амьдралд уруудахгvй

Хонгор чамайгаа хайраар би дутаахгvй

Хэн ч бид хоёрын хайрыг яасан ч гутаахгvй

Хаврын сэрvvн vдшээр хєрсєн биеийг чинь дулаацуулан тэврэхсэн

Хайрын vгсээ шивнэсээр хацар дээр чинь зєєлєн vнсэхсэн

Гэгээн хайраа нулимстай бvv холиорой

Ганцхан энэ сэтгэлийг минь юугаар ч битгий солиорой

Янаг харцанд чинь нулимас огт зохихгvй ээ

Ялдам царайнд чинь уйтгар гуниг тохиохгvй

Яалаа ч гэсэн чамайг би чинь орхихгvй

Бороо ороход чи минь ирдэг

Бороо биш болорын талст шиг санагдана

Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж

Хайрын бороо зєєлєн салхи илгээдэг

Ертєнцийн цэнхэр єдєр бидэн хоёр учирдаг

Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг

Тэнгэрийн соёрхол чамайгаа vнсэн байж би тайтгардаг

Тэвэрт чинь багтан жаалхан зvрхээ єгєхдєє жаргадаг

Мєрєєдлийн минь цэнхэр алсад зєвхєн чи минь л байдаг

Мєр зам дээр тосч ургасан мєнхийн хайр минь гэж санадаг

Алтан шаргал єдрvvдийн эгшиг нь болж чи минь ирдэг

Ахиад тєрєєгvй хорвоод эрдэнээс vнэтэй эрдэнэ чи минь л байдаг

Их амьдралын харгуйд заяа тавилан тєєрсєн ч

Ивээл жилтэй чамдаа эргэн хурган хоргоддог

Єглєєн нарт цай гал дээр минь даргихад

Єр зvрхэндээ би чамайгаа сэмхэн vгvйлдэг

Хожимдсон ч гэсэн чи минь наддаа

Хорвоогийн бvх л жаргал хайрладаг

Санахын дээдийг зvрхэнд минь юvлчихээд

Салгуу хол явах бvрийд чинь

Цээжиндээ би чамтайгаа байдаг

Цэлмэг єдрvvдийг хайраараа хєглєн хvлээдэг

Хайртай бvхэн зуун зууны туршид

Зvрх зvрхэндээ хэлж дассан vгийг

Хамгийн нандин цэнхэр бороотой энэ єдєр

Зєвхєн чамдаа зєєлєн шивнэн хэлье

БИ ЧАМД ХАЙРТАЙ

Хєєрхєн охин чамайг би

Хараад л анх дуралчихлаа

Харцандаа хайраа нуугаад

Хараагvй мэт явахаас

Дотроос минь дvрэлзэх хайраа нуугаад

Дээгvvр хараад исгэрч явья

Дэргэдvvр єнгєрєх ихэмсэг чамайг

Дахиад би гєлрєн ширтэхгvй

Єєр хvнтэйг чинь мэдсэн ч гэлээ

Єрийгєє би хорьж дийлээгvй

Олон ч шvлгээ чамд зориулж

Орцны чинь vvдэнд манаач шиг хvлээсэн

Чамайг л харах гэж єдєржин эргэлдэж

Чамтай л уулзах гэж гудамжаар алхалсан

Чамд л єгєх гэж хайрын захидал бичсэн

Чандган цасан ширхэгт хайртай гэж шивнэсэн

Сэтгэлийн vгийг минь чи сонсоогvй

Сэрж чадаагvй хар дарсан зvvдэнд би гомдоогvй

Хайртай гэсэн vгэнд минь цасан ширхэг бороо болсон

Хатуу хорвоод унахдаа тэр мєс болсон

Гэнэн дурлал байгаагvй энэ хайр минь

Гэвч дэлгэрч амжаагvй цагаахан сарнай минь

Гэгээн гуниг сvлэх жаахан охин минь

Гэнэ гэнэхэн зvрхэнд багаддаг дурсамж минь

Дэгэж дэрэвсэн насанд минь

Дэвvvр хархан сормуусаараа

Тас шилбvvрдээд одсон

Танхил нэгэн охин минь

Єєр нэгний зvрхэнд ассан зул юмсанж

Yлээж би зvрхлэхгvй нь

Єрєєлийн зvхэнд ургасан яргуй юмсанж

Таслаж би чадахгvй нь

Сайхан охидод сэтгэл алдаад

Санаашран зогсох сайхан шvv

Царайлаг чиний ємнє хайраа илчлэх

Цаазаар авахуулах хэрэгтэн шиг хэцvv

Асах галгvй бамбар билээ чи

Асах модгvй цог билээ би

Аадрын сvvлчийн аянга чи

Аянга тоссон мод би

Сайхан чиний ихэмсэг vгэнд гуядуулж

Самгардан зогсох хайрын боол

Єєдєс болтол уруулсан захидал шигээ

Єєртєє гутрах єнчин зvрхний эзэн

Гэвч хайр дундрахгvй

Гэгээн хvсэл дуусахгvй

Сайхан итгэл унтрахгvй

Сансандаа заавал хvрнэ

Солонгорох гэрлийн гялбаан дунд

*Сохорсон* нvдээрээ ганцхан чамайг ширтэж

Уралдах эрсийн тvрvv магнайд

Уриад би чамтай бvжиглэлээ

Ихэмсэг охин чиний харц

Илд мэт зvрхийг минь сvлбэлээ яасан хэцvv хорвоо вэ яая даа би тэнгэр минь

Хайртай хонгор чамайгаа би

Хичнээн удаан хvлээв дээ

Хаа холын охин чамайг

Хvсэн мєрєєдєж шаналав даа

Чи минь наддаа ирсэнгvй

Чин сэтгэлээ дэлгэсэнгvй

Гуниглах зvрхэндээ би

Ганцхан чамайгаа хайрлавч

Yнэн сэтгэлт охинд

Yгvй гэж зvрхэлсэнгvй

Чи минь намайгаа ойлгоорой

Чинийхээ ємнє би чинь сєгдєе

Асгарах бороо шиг нулимсыг

Аргадан би чинь арчиж єгье

Амалсан vгээ буцаагаад залгия

Ахиад хэнийг ч шаналгахыг хvсэхгvй

Чи минь ухаалаг шvv

Чамайгаа би чинь мартахгvй

Чи минь намайгаа зовоолгvй

Чин хайраа илчилсэн бол

Холын холыг зорьсон ч

Хайрын сэтгэлээ vлдээсэн бол

Чи минь юундаа нууцлав даа

Чамайгаа би чинь ойлгосонгvй явжээ

Бvтээгvй хайрын гэгээн дурсамжаа

Бvрэнхий шєнийн халуун жаргалаа

Бодолдоо зохиосон сайхан амьдралаа

Бvгдийг нь ингээд хоёул мартая

Чи минь намайгаа уучил

Чихэр хувааж идсэн vедээ хоёул vлдэе

Хайрын дуугаа хамтдаа суугаад

Сvvлчийн удаа нулимстай нулимтсай дуулья

Хайртай байснаа бид мартахгvй

Сайн найзууд vvрд явья

Чи минь наддаа амла

Чамдаа би хайртай гэж сvvлчийн удаа хэлье!

Тvvнтэйгээ vvрд хамт яагаад

би гэнэт хайрын тухай ягаахан уруулын тухай янагхан бvсгvйн тухай яг тэр учралын тухай бодном

Би дуралчихав уу?

Бие сэтгэл минь эзгvйрчих чинь!

Зvгээр л нэг шохоорхол уу?

Зєрєєд л єнгєрдєг учрал уу?

Yгvй би тэгэхийг хvсэхгvй байна

Yнэндээ би тvvнийг хvсээд байна

Yхэл минь байлаа ч тvvнийг сонгохоос буцахгvйсэн

Yнэн сэтгэлийн тvvх vvрд мєнхрєг

Тиймээ би дуралчихаж

Титмээ хайрын ломбарданд тавиад

Буйдхан, дарсны газарт очиж

Булангийн ширээ тохойлдон сархад ууя

Хайраасаа бусдыг нь сэтгэлээсээ гээж

Хором ч гэлээ би тvvнийгээ ганцхан удаа дурсая

Бvх юм сайхан болно гэж тайвшраад тас vсэрье

Бvvвэй бvvвэй нойрондоо хайрттайгаа жаргаг

Єглєє босоод би Єєрийгєє лав олохгvй

Ємчилж болдоггvй хайрын тєлєєсєнд

Єнгєрсєн шєнийн зvvдэнд vлдсэн байж таараа

Тvvнтэйгээ vvрд хамт.

Зvрх зvрхээ дэрлэн

Зєндєє олон хоносонсон

Зvvд зvvдээ манан

Зvv утас шиг амьдралыг нэхсэнсэн

Хайрын тухай яриагvй атал

Хагацлын нулимс унагаагvй байтал

Халуухан янаг чи минь одлоо

Ханьсахын заяа чи минь дутлаа

Одоо би чамайг мартчихаж

Огт дvрийг чинь гээчихэж

Орчлонд мєнхийн хавар ирчихэж:

Орондоо ганцаар хєрвєєж би дасчихаж

Тэр цаг од шиг харваж

Тэвэр дvvрэн цэцэгс хєлийн дороос чинь дэлгэрч байна

Тэр мєч оч шиг vсэрч

Тэнгэрлэг хайрын илч зvрхний гvнд тєєнєж байна

Баяртай жаалхан охин минь

Би чамд эрх чєлєєг бэлэглэсэн шиг

Бvv надаас одоо хайр нэх ээ

Бvрэнхий vдэш єнгєрч єглєє боллоо

Хориг шvvмж зєндєє тавилаа ч гэсэн

Хонгор минь би чамд жаргал зовлон хоёрыг авчирдаг

Урьд нь би зуун оймс элээсэн байлаа ч гэсэн

Ухаандаа би чамайг энэ жилийн цэцэг гэж боддог

Бурхан тэнгэр байхаараа л нэг харж

Бурамтай чихэр тvгээсэнд баярладаг

Урьдын буян сайны ерєєл шингэсэн идээнээс

Уйлж байгаад хvртэхдээ би ачийг нь санадагаа

Хожуухан ч гэсэн би тантай дайралдсандаа баярладаг

Хоолой давсан шорвогийг залгиж байгаадаа бахархдаг

Яахав дээ хавар эртний яргуй сайхан л харагддаг

Яг vнэндээ намрын хэнз яргуй зvрхэнд хоногшдог

Хайртай гэж мянган удаа хашгирснаас

Харанхуй дундаас харцаараа шагнаад хоцрох чинь сайхан

Vнэнч гэж зуун удаа давтсанаас

Vхэхэд дэргэд чинь байх болов уу даа гэх нь илvv тод сонсогддог

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
jeck (зочин)

mash ih taalagdlaa ulam saihan shuleg nemej oruulaarai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)