Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Диоген/

Дэлхийн алдарт философичид. /Диоген/

            Эртний герегийн гүн ухааны түүхэнд гурван Диогений нэр бичээстэй байдаг. Анаксагорын үеийн Аполлонийн Диоген гэж бий. Эртний философийн түүхийг нэн аятайхан бичиж үлдээсэн Лаэртийн Диоген гэж зохиолч бас байдаг. Харин энд танилцуулж буй Диогены тухайд олонхи хүмүүс том торхонд амьдарч, олны нүдэн дээр гар хангалга хийдэг, гаж нэгэн хэмээх домгоос илүү мэдлэггүй явдаг.

Синопын хэмээн Диоген бол нийтийн тооллын өмнөх IV зууны үеийн, 77 насалж 323 онд нас барсан хүн юм. Өөрийн багш Антисфенийг нас барсны дараа өөртэй нь үг солиод байхаар хүн хорвоод үлдээгүй санагдах болсноос тэрээр бусдыг үл хайхарч, орон гэргүй тэнүүчлэн хээр гадаа хоног төөрүүлэх болжээ. Алдарт торхны тухайд гэвэл, тэр нь яг торх биш, үр тарианы жижигхэн амбаар байсан болов уу гэсэн санаа ч бий.

Гадаад төрхийн хувьд бол өл халзан толгойтой, “байгалиас заяасан юуг ч өөрчилж болохгүй” хэмээн үздэг тул хэзээ ч хусч үзээгүй урт сахалтай нэгэн байж. Диоген олон салаа мөчир тулж тэрхүү мөчрийнхөө дээд салаануудад бага сага хогшлоо өлгөөд дүүжилчихсэн, байдгаараа бөгтийчихсөн явдаг байв.

Ямар ч хүнтэй муухай харьцдаг тэрээр хэнээс ч ичихгүй гар хангалга хийдэг, түүгээр ч үл барам хаашаа ч хамаагүй харж зогсоод морь харчихдаг байсан гэлцдэг. Нэг удаа Диоген хотын төв талбай дээр илтгэл тавьжээ. Олон хүн цуглаад түүний уран үгийг шимтэн сонсож байв. Гэтэл Диоген гэнэтхэн үгээ таслаад дороо суумагцаа олны нүдэн дээр өтгөн мөр үзсэн аж. Бишрэн сонсож байгсад дорхноо л түүний эргүү солиотойг гайхан тарж оджээ.

Диогенийг түүхий наймаалж идээд урвах тахал тусч нас барсан гэлцдэг нэг яриа байхад, “өөрөө амьсгалаа түгжиж хорвоог орхисон...” гэх өөр домог эх сурвалж ч бий.

Диоген этгээд үзлүүдээс сонирхуулахад

Македоны Александр Диогентой уулзаад:

-Би их хаан Александр байна гэсэнд цаадхи нь түүний өөдөөс хэнэг ч үгүй:

-Харин би бол Диоген нохой байна гэжээ. Нохой хэмээсний учир ньтүүний багш Антисфений сургуулийг “Цагаан нохой” гэдэг бөгөөд сурагчид нь өөрсдийгөө cynicos (ноход) гэдэг байсантай хобоотой. Манай сэхээтнүүдийн сайн мэдэх “цинизм”, “циник” гэсэн үгсийн үүсэл чухамхүү ичих эрээлэхээ мартсан мань Диогеноос үүдэлтэй.

Юутай ч, аугаа их байлдан дагуулагчид гүн ухаантан таалагдсан бололтой, Македоны Александр “Хэрэв зээ би хаан биш сэн бол, Диоген л баймаар байна” гэж хэлсэн нь тэмдэглэгджээ. Харин эзэн хаан гүн ухантны ямар ч хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байгаагаа хэлэхэд гөжүүд Диоген:

-Тэгвэл нар халхлаад байлгүй, надаас холдоод өгөөч. хэмээсэн гэдэг.

***

Мөн нэгэн удаа Диогенийг чулуун хөшөөнөөс гуйлга гуйж зогсоог харсан хүн юунд ингэж байгааг нь асуухад:

-Харамч зантай эвлэрч сурч байгаа юм хэмээсэн гэдэг.

***

Нэгэн баян эр тансаг ордондоо Диогенийг дагуулан авчраад энд тэнд шүлсээ хаяхгүй байхыг сануулжээ. Гүн ухаантан хахаж цацан ханиалгаснаа гэрийн эзний нүүр рүү нулимчихаад:

-Өөр шүлс хаячихаар газар нүдэнд харагдсангүй гэжээ.

***

Нэгэнтээ тэрээр алгаараа ус утган ууж байгаа жаалхгүүг харуут үүргэвчиндээ явсан аягыг гаргаж хөсөр шидээд:

-Энгийн амьдрахын ухааныг энэ жаал надаас илүү олсон байна хэмээн дуу алджээ.

***

-Хүн ер нь хэдийд өглөөний ундаа уух ёстой вэ, Диоген?

-Хэрэв чи баян бол хүссэн цагтаа, хэрэв ядуу бол аль болох боломжтой үедээ.

***

Хүмүүс яагаад эрэмдэг зэрэмдэг гуйлгачдад өглөг өгдөг мөртлөө гүн ухаантнуудад юу ч хялаалгадаггүй талаар асуусанд тэрээр

-Учир нь тэд хэзээ нэгэн цагт сохор доголон болчихож магадгүй, харин хэзээ ч ухаантай болохгүй гэдгээ мэдэж байхгүй юу гэжээ.
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
МЭС (зочин)

ай лайк дайт

turihan (зочин)

сонин юм шүү алдартай сэтгэгчид эрдэмтэд ер нь л өвөрмөц ааш араншинтай. магадгүй тэр нь л биднээс өөрөөр сэтгэж, бидний хараагүйг харах боломжийг олгодог байхдаа. чиний блог таалагддаг шүү

ToGaRaCi (зочин)

ene estoi ih taalagdlaaa~~~ :P

DALDAAK (зочин)

OOOOOOOOOOH. UHTLEE INEELEEE SH DEEE. YOSTOI NEG SAIHAN GAR BAISAN BAINA DAA. OLNII UMNU UG HELJ BAIGAAD HUNDERSEN NI BUUR IH TAALAGDLAAA

itsme (зочин)

ямар гоё бичлэг вэ. хэхэ зэрлэг гар байна даа Диоген бол тэй хаха. нар халхлаад байлгүй холд байхдаа яахуу дээ хахааха. бас өөр нулимах газар олдкуен гэдэг бол тасархай хаха

uuree (зочин)

uneheer ih taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)