Ken. - ийн Блог : Афоризмууд /1/

Афоризмууд /1/

Хүн бар алахыг хүсвэл түүнээ спорт гэж нэрлэдэг. Бар өөрийг нь барих гэвэл махчин араатан гэнэ. Гэмт хэрэг, хууль ёс хоёрын хоорондын ялгаа үүнээс илүү гараад байх юмгүй. /Бернард Шоу/

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг. /Күнз/

Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж яваа хүн унадаггүй. /Плиний/

Зорьсноосоо хэтэрчихсэн хүн зорьсондоо хүрээгүй нэгний адил будилах нь тэр. /Монтень/

Олиггүй, мунхаг, бодлогогүй амьдарна гэдэг нь муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг. /Демокрит/

Хүн хоёр удаа амьдардаггүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон байдаг. /Фридрих Рюккерт/

Дүрэм журмыг заавал зөрчиж байх ёстой. Тэгэхгүй бол тэр дүрэм журмуудаас яаж таашаал авах юм бэ? /Эрих-Мария Ремарк/

Тэнэг байх. Ямагт хар амиа хичээж явах. Эрүүл чийрэг бие махбодтой байх. Энэ гурав бол жаргалтай байхад зайлшгүй чухал нөхцлүүд юм. Хэрэв анхны хөцөл бүрдэхгүй бол бусад нь нэмэргүй. /Гюстав Флобер/
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
helloworld (зочин)

Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг. /Күнз/ Энэ майр үнэн үгээнэ.

harmogu (зочин)

үнэн үгнүүд байна кк.. бөөрөнхийлж өөрйигөө ойлгуулах гэж бөөн юм болдог над шиг хүнд хэлээд суужийхад амар байдаг юмаа афоризмууд ккк

zi (зочин)

goe ugnuud bichjee

Ицми (зочин)

Тэнэг байх. Ямагт хар амиа хичээж явах. Эрүүл чийрэг бие махбодтой байх. Энэ гурав бол жаргалтай байхад зайлшгүй чухал нөхцлүүд юм. Хэрэв анхны хөцөл бүрдэхгүй бол бусад нь нэмэргүй. /Гюстав Флобер/“ таалагджийн кк

Улаан Хатан

Бөөөр гоё :)

bodio (зочин)

ooh laitai blog bna. so cool. amjilt husei.

Зочин

энэ хүмүүс яаад хүний хэлэхжийсан юмнуудыг хэлчдэг байнаа хүнд хэлэх үг ч үлдээхгүй кк гоё шүү үнээр таалагджаан

хйхй (зочин)

хүний хэлсэн үг дуурайна гэдэг тэнэгийн шинж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)