Ken. - ийн Блог : Дэлхийн алдарт философичид. /Питтак/

Дэлхийн алдарт философичид. /Питтак/

Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан, долоон мэргэний нэг, Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хурц ухаанаараа гойд гарсан нэгэн байжээ. Тэгсэн атлаа чадварлаг дайчин байсан бөгөөд Афинтай хийсэн тулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичээтэй бий.

Язгууртны хүрээнд орохын тулд сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гарлаар нь ямагт дорд үздэг эхнэр нь ийн доогуурт санадгаа олны өмнө ч нуудаггүй байсан гэнэ. Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгээс бүрддэг юм. "Сайн хүн байх хэцүү" хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ: 

Сайн хүн байх нь ХЭЦҮҮ ХЭРЭГ үү?

Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?

Сайн хүнд ОРШИН АМЬДРАНА ГЭДЭГ хэцүү юм уу?

Хүн байх нь бус, харин САЙН ХҮН байх нь хэцүү юу?

Дөрөвхөн үгийн цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакын ухааны цар болой.

Питтакын сургаал үгсээс

Гарцаагүй үйлийн үртэй бурхад ч маргадаггүй

Эрх мэдэх хүний жинхэн мөн чанарыг харуулдаг

Золгүй явдлыг болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг

Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай

Сэдсэн ажлаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно.

Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амар

Хамгаас сайн зүйл юу вэ? Хийж байгаагаа сайн хийх.

Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг хийснээс ч дутуугүй үр дүн билээ.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

Хамгаас сайн зүйл юу вэ? Хийж байгаагаа сайн хийх.
ЭНэ их таалагдав

Che.

Питтак гэдгийг П**к гэж уншчих шахлаа.

SUNShine®

Таалагдлаа
ядаж байхад би аффоризм унших дуртай гэж.

Mr.Fake (зочин)

Dutuu orhison zuil ogt hiigeeguitei adil,
Uridiin aldaagaa zasahgui baih ni hamgiin tom aldaa...

Цоомоо

овоо алуурчин байж дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)