Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Галт тэрэг - Хий үзэгдэл/

Тайлагдашгүй нууц. /Галт тэрэг - Хий үзэгдэл/

1988 онд зохиолч Черкашин Севастополид “Новороссийск” гэдэг онгоц сөнөсөн тухай мэдээлэл цуглуулж байв. Хэвлэл мэдээлэлд зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотын аймшигтай сүйрэлд 608 хүн үхсэн тухай өгүүлэх болжээ. Харамсалтай нь 1955 оны 10-р сарын 29-нд гарсан “Юлий Цезарь” гэдэг Италийн усан онгоц дэлбэрсэн шалтгааныг одоо болтол олоогүй байна. Аварга том онгоц түрүүлгээ харж Севастополийн хойд тохойд живжээ. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг цуглуулан судалгаа хийхийн тулд далайчид, тэднийг аварч байсан хүмүүс, эрэг дээрээс ажиглаж байсан бүх хүмүүсийг бүгдийг нь хамруулжээ. Түүний блокнотон дээр байгаа хэдэн зуун тэмдэглэл дотроос дурдахад:

“Тэр шөнө би Балаклавскын дэргэд оршдог төмөр замын зөрлөг дээр ажиллаж байсан” гэж Балаклавскын оршин суугч Устименко ярив.

-Гэнэт карьер руу явдаг байсан салаа замын тэндээс /рельсыг нь хураагаад авчихсан шороон зам нь үлдсэн/ нэг галт тэрэг ирж явахыг би харав. Хий юм харав уу гэж бодоод нүдээ нухлаад харвал яах аргагүй гурван зорчигчийн вагон чирсэн галт тэрэг рельсгүй замаар ирж явав. Толгой болон вагон нь бидний мэддэгээс өөр эртнийх юм шиг санагдав. Толгой нь хуучны “овечка”-тай адилхан мөртлөө тэр биш байв. Би “овечкаг” сайн мэднэ, яагад гэвэл түүн дээр би дайнаас өмнө галчаар ажиллаж байсан юм. Энэ болохоор сэлгээ хийдэгтэй төстэй байв... Тэр ямар ч гэрэлгүй, рельсан зам угаасаа байдаггүй Гасфортын талаас ирж явав. Тэнд салаа төмөр зам байсан газраас сумын шилжүүлгийг аль эрт авчихсан мөртлөө сум яах аргагүй чихран дуугархыг илт сонсов. Би зөвхөн шлагбуамаа буулгаж л амжив. Галт тэрэг миний дэргэдүүр өнгөрөн Севастополь руу явчихав. Тэгээд надад ямар хамаа байхав гэж бодоод диспетчерүүд учрыг нь олно биз гэж бодов. Харин тэр рельс замгүй газраар яаж явав аа? Би тэр хуучин зам байсан газар дээр очиж үзвэл ямар ч ор мөр байсангүй. Ямар хачин юм бэ? Би тэгэхэд надад хор учруулчихаагүй нь ашгүй дээ гэж бодов. Тэгээд өглөө нь “Новороссийск” дэлбэрчихсэн гэнээ гэж шуугилдацгаах болсон...

-Та энэ тухай дарга нартаа мэдэгдсэн үү?

-Би юу гэж тэд нарт хэлэх юм бэ, тэд намайг ажил дээрээ архи ууж нүдэнд чинь элдэв янзын юм харагдсан гээд шууд л шийтгэх байсан.

-“Нүгэл ч байж болох уу” тэр хошигнов.

-Өвгөн хүнийг гомдоож байна шүү гэж Устименко толгой сэгсрэв. Манай гэр бүлийнхэн угаасаа архи уудаггүй байсан. Спиртийн төрлийн зүйлд хатуу байсан. Би одоо хүртэл архийг үнэрлэж ч чаддаггүй. Ямар нэг зовлон гачлан тохиолдохын өмнө янз бүрийн гайхалтай зүйл тохиолддог байсан. Өвгөд ярихдаа Балаклавскийн газар хөдлөлтийн өмнө “Хар ханхүүг” далайд харсан гэж өвгөчүүл ярьжээ...

“Новороссийскийн” эмгэнэлийн тухай муу ёрлол аль эрт тархах болжээ. Онгоцны ахлах штурман Никитенко дэлбэрэлтийн өмнө түүний эхнэр эгэл бус зүүд зүүдэлсэн тухай ярьжээ: Олон хүмүүс өргөн гоё шатаар тэнгэр рүү үүлийн цаагуур орохыг харсан тухай ярьж байжээ. Гэхдээ баримт хэрэгтэй байжээ... Балаклавскийн зөрлөг дээр болсон тохиолдлын тухай 1992 оны 8-р сарын 12-ны “Севастополийн алдар” сонинд гарсан “Украйны зам дээр галт тэрэг хий үзэгдэл” гэсэн өгүүллийг уншаад дөрвөн жилийн дараа дурсжээ.

1911 оны 7-р сарын 14-нд Ромын төмөр замын вокзалаас баячуудад зориулсан зугаалгын галт тэрэг гарчээ. 106 зорчигч шинэ замын сайхан байгалыг харж явав. Галт тэрэг их урт тоннель рүү ойртож явав. Гэнэт ямар нэгэн аймшигтай юм тохиолдов. Амжиж үсэрч чадсан хоёр гэрчийн мэдүүлснээр эргэн тойрон гэнэт сүүн цагаан манангаар хучигдсан ба тоннель рүү ойртох тусам тэр манан өтгөрч зууралдсан шингэн болон хувирав. Галт тэрэг тоннель руу ороод алга болчихжээ.

Энэ тохиолдлоос хойш тэр тоннелийг чулуугаар бөглөсөн ба дайн самууны үед онгоцноос бөмбөг түүн дээр унажээ.

Хэрэв гурван вагонтой хий үзэгдэл гарч ирээгүй бол энэ тохиолдлын тухай мартах байсан биз... Полтав мужийн Завалич тосгоноос холгүй Чебрец гэдэг жижүүрийн зөрлөг дээр гарч иржээ. Хөшгийг нь хаачихсан, хаалга нь онгорхой, машинчийн кабин нь хоосон галт тэрэг ямар ч дуу шуугүй явж зам дээгүүр зугаалж байсан тахиануудыг дайран явж байжээ.

Энэ ойлголтыг судлахаар Украйны шинжлэх ухааны гаж үзэгдлийг судлах комиссын дарга Лещатый иржээ. 1991 оны 9-р сар гэж огноо тавьсан түүний тэмдэглэлд, галт тэрэг ямар нэг маягаар цаг хугацааны өөрчлөлтөнд оржээ. Лещатый 19-р зууны 40-өөд оны Мексикийн сэтгэл зүйч Саксиногийн тэмдэглэлд дурсжээ. Нэгэн удаа Мексикт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн 104 Итали хүн нэг долоо хоногийн дотор гарч иржээ. Тэд Мехикод Ромоос галт тэргээр ирсэн гэж ярьцгааж байжээ.

Лещатый нөгөө үл мэдэх галт тэрэгний хана болон цонхны гадаргууд шинжилгээ хийжээ. Энэ нь шинж чанараараа дарьтай адилхан бодис байжээ.

Устименко энэ галт тэргийг харсан биш юм байгаа? Хэрэв галт тэрэг хий үзэгдэл болж 1991 онд үзэгдсэн юм бол Балаквад 1855 онд яагад гарч ирж болохгүй гэж?

Судлаачийн энэ бодол таамаг Севастополийн судлаач Веникеевтэй уулзсанаас хойш улам батжижээ. Тэд тэр ууланд гарч 1855 онд ууланд оршуулсан Италийн булшийг үзэхээр гарчээ. 1955 оны 5-р сард Италийн булшин дээр байсан сайхан цаг яагаад дэлбэрснийг хэн ч тайлбарлаж чадахгүй байв. “Өнгөрсөнтэй тэмцэх гэсэн энгий вандализм” байжээ. Хуучны цаган дор байсан динамитан тавиур нь “Новороссийскийн” ёроол дорхи дэлбэрэлт болжээ. Веникеев эхний хамгаалалтыг ийн ярив:

Гасфор уулын энэ лагер луу Англичууд Балакаваас төмөр зам татжээ. Дараа нь түүнийг авчээ. Харин зассан шороон зам үлджээ. Балакаваас Севастополь хүрэх салаа зам нь Англичуудын зассан яг тэр замаар тавьсан ажээ.

Тийм үү?

Тэгэхээр галт тэрэг хий үзэгдэл хурааж авсан рельсийн хуучин ороор явж байсан хэрэг үү? Тэр хуучин байсан замын мөрөөр явж байсан... Гэхдээ хэрэв золгүй галт тэрэг мөн байсан бол Крымын энэ бөглүү газар руу яах гэж ирэх юм бэ? Италчуудын сүнсийг авах гэж үү, эсвэл цагийн оройг авах гэж үү, эсвэл 104 зорчигчдын нэгнийх нь төрөл энд оршуулагдсан болохоор түүнийг эргэх гэж ирсэн үү?

Таамаг олныг тавьж болно.

Цаг хугацаа гэдэг бол орон зайн цахилгаан соронзны энергетиктай салшгүй холбоотой онцгой төрлийн хадгалах талбар гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Хэрэв бодис болон энерги хадгалагдах хуулийн хажуугаар хугацаа хадгалагдах хууль гэж байдаг гэж үзвэл “туулж өнгөрүүлсэн” цаг хугацаа алга болдог. Өнгөрсний мөнхрөл нь ирээдүйн эцэсгүйтэй тэнцүү байдаг. Өнгөрсөн нь бодитой оршин байдаг, гэхдээ хэн нэгний ой тойнд биш, Хэрэв энэ ой санамж бүх хүн төрөлхтний туршлагын нийлбэр байсан ч гэсэн. Бидний хүн болгоны цаана ямар нэгэн голографын дүр зураг байдаг. Бие болгонд өөрийн гэсэн өсөлт, хөдөлгөөн, нислэгийн зам байдаг. Эдгээр аялалын нийлбэр нь цаг хугацааны ерөнхий урсгал гольдрилд ордог.

Одоо цаг гэж байдаггүй. Ирээдүйн ямар ч агшин тэр дороо л өнгөрсний агшин болдог. Бидний одоо цаг гэж нэрлэж байгаа зүйл нь ирээдүйг өнгөрсөн болгодог ердөө л ухамсар дахь тэсрэлт юм. Одоо цаг гэдэг бол чухам амьдрал гэж нэрлэгддэг өнгөрсөн болон ирээдүйн хоёрын хоорондын зөвхөн агшин юм. Тийм болохоор өнгөрсөн ба ирээдүй нь цаг хугацаа гэсэн ойлголттой тэнцүү байдаг.

Онолын хувьд одоохондоо хуучин толинд хэзээ нэгэн цагт тусаж байсан бүх зүйлийг бүгдийг дэлгэцэн дээр гаргаж болно. Ялангуяа энэ толь өөрийн байраа маш удаан хугацаанд солиогүй бол. “Хий үзэгдэл” ордон байшингийн хананд авч болохооргүй суулгасан толиноос ихэнхдээ гарч ирдгийн учир энэ юм. Ийм чадварыг Египетийн пирамид, төмөр замын гүүр, туннелүүд, олон зуун настай мод зэрэг орон зай цаг хугацааны тогтмолууд нь өөрчлөгддөггүй хэмжээсийн орон зай ба цаг хугацааг өөртөө шингээн хуримтлуулах чадвартай байдаг.

Булгаковскийн Воланд бол дөрвөн хэмжээст орон зайн амьтан юм. Тэр нэгэн зэрэг өнгөрсөн, ирээдүйг харах чадвартай байдаг. Золгүй Берлиозын харад тэр эхээс гарч байгаа, мөн трамвайны дугуй дороос өнхөрч байхыг нь ажиглан харж чаддаг. Энэ бол нэгэн төрлийн стереоскопия буюу цаг хугацааны стереометр юм.

Хэрэв бидний гурван хэмжээст орон зай бол өнгөрснөөс ирээдүй рүү чиглэсэн буцалтгүй вектор байдаг бол хоёр хэмжээс орон зайд цаг хугацаа нь цэгэн утгатай байдаг: зоссон агшин. Харин дөрвөн хэмжээстэд юу болох вэ? тэнд энэ нь зүгээр нэг тууз биш харин эзэлхүүний урсгал юм...

Цаг хугацаа үргэлж үүрд зөвхөн шулуухан явдаг гэж хэн итгүүлсэн юм бэ? Маш хялбаршуулан хэлбэл цаг хугацаа нь катушк ороож байгаа юм шиг нэмэгддэг. Тиймээс өнгөрсөн нь ирээдүйтэй паралелиар зэрэгцэн оршин байдаг. Цаг хугацаа нь үечлэн ба төвлөрөн, модны жилийн дүгэриг кольцо шиг нэмэгддэг. Гэхдээ заримдаа ороодосны хооронд цооролт үүсч /ороодос хоорондоо нийлэх/ тэгснээс болж цаг хугацааны орон зайд “хар нүх” бий болдог, тэд хуй салхины нүх шиг газар, тэнгэр хоёрын хооронд агааран хоолой үүсгэж шилжин явах замдаа бидний амьдралаас ул мөргүйгээр хүн амьтан эд зүйлсийг сорж, авч оддог. Цаг хугацааны “төөрөгдүүлдэг хар нүх” -ийн тусламжтайгаар л зөвхөн цасны хүн болон лохнессийн амьтан гарч ирдэг, тэднийг балар эртний үеэс хуй сорон авч өнөө үед авчирдагийг тайлбарлаж болох юм. “Хар нүх” “Ороодос хоорондын цооролт” -нд бидний орчин үеийнхэн цөмрөн орж өөр зуунд очдог ба зарим нь тэндхийн амьдралд дасан зохицож мэргэчин төлөгчин болдог. Тэдний нэг нь Нострадамус биш биз?

Үл мэдэх нисдэг биет үзэгдэх нь энэ онолын хүрээнд бас байж болно: Энэ нь манай холын үр сад, мөн тэдний гараараа бүтээсэн “нисдэг таваг” цаг хугацааны “хар нүх” -ээр дамжин бидэнд үзэгддэг ба нөгөө л цаг хугацааны хуйгаар л татагдсан байдаг.

Харин одоо нөгөө алга болдог галт тэрэг рүүгээ эргэн очицгооё. Итали, Европ, Евроазийн төмөр замын картыг харцгаая. Тивүүд төмөр замаар ямар их шигүү гайхалтай хэрэгдсэн байна аа. Нийт дэлхийн төмөр замын сүлжээ хэлхээний геохронофизик нөлөөлөл нь дэлхийн цаг хугацааны орон зайд нөлөөлдөгийг хэн нэгэн бодож үзсэн үү? Тэр яриангүй оршин байдаг. Орон зайн ямар ч их өөрчлөлт нь цаг хугацааны гажуудлыг дагуулдаг. Хэт урт тоннель, хэт гүн уурхай, хэт өндөр цамхаг -эдгээр орон зайн шинэ бүтэц барилга нь цаг хугацааны их биш ч гэсэн өөрчлөлтийг үүсгэдэг, далан, суваг зэрэг нь голын урсгалыг өөрчилдөгтэй адилхан юм. Төмөр замын сүлжээ тор нь хүн төрөлхтний хамгийн их том цар хүрээтэй бүтээл юм. Энэ бүтээл нь нийт бөмбөрцгийг хамарсан. Манай бөмбөрцгийг бүрхсэн төмөр сүлжээ тор нь дэлхийн байгалийн геофизикийн орон зайд маргаангүй нөлөөлөх нь мэдээж, тийм болохоор цаг хугацааны өрнөл явалтанд нөлөөлдөг.

Төмөр замын сүлжээ нь хавтгайн сүлжээ биш харин бөмбөлгөн сүлжээ юм, Тэр дэлхийн бөмбөрцгийн дугуйг давтдаг. Харин хавтгай нь дугуйрах тэр хэсэгт гурван хэмжээст орон зай нь хоёр хэмжээст болон шилждэг мөн үүний эсрэгээр, өөрөөр хэлбэл төмөр замын сүлжээ тор нь багаар бодоход хоёр, ихээр бодоход хэд хэдэн орон зайн хилийн уулзвар юм. Гэхдээ орон зай бол ерөөсөө огт “цаг хугацааны сав” биш бөгөөд цаг хугацаа нь орон зайг дүүргэдэг зүйл биш юм. Энэ нэгдмэл цэг орчин, процесс, нөхцөл -яаж ч нэрлэсэн тэдний харилцаа уялдаа юм.

Эцэст нь төмөр зам бол цаг хугацааны хурдасгуур юм. Өвөрмөц нэгэн синхрофазотон, атомын хэсгүүдийн оронд хүн төрөлхтөний хүмүүсийн хэсгүүд шилжин хурдасдаг ажээ. Галт тэрэг нь манай биологийн цаг хугацааг хурдасгадаг. Ганц галт тэрэг өнгөрөх нь бидний дотоод биологийн бүтцэд ул мөр үлдээхгүйгээр өнгөрдөггүй байж болох юм.

Анхааралдаа авах сүүлийн зүйл бол: Рельс, зам, салаа, гол шугам зам, хангалттай урт хугацаанд ба яг нарийн орон зайд холбогдсон байдаг ба түүний байрлалын ерөнхий рамыг бүрдүүлдэг.

Дээр дурьдсан бүх нөхцөл байдлыг нэгийг нь нөгөө дээр тавиад үзэх юм бол төмөр зам өөрийн хөтлөгч толгойнуудын дугуйнууд нь аюултай төдийгүй өөрийнхөө орон зай, цаг хугацааны гажуудлаараа аюултай, танин мэдэхгүйн цацраг огт хүрээгүй гэнэтийн тэдний тоглоомоороо аюултай.

Одоо Ромын галт тэрэг Италид алга болохын өмнөхөн нь Мессины районд төвтэй хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймар том ангал, нүх чулуурхаг хөрс төдийгүй цаг хугацааны орон зайд ч үүсчээ. Хэрэв “Мессинский цаг хугацаан нүх” нь уулын аварга том тоннель дээр төвлөрч байсан гэж үзэх юм бол чухам цаг хугацааны гажуудал нь манай энгийн гурван хэмжээст орон зайнаас дөрвөн хэмжээстэд шилжүүлж чадах бөгөөд тэнд цаг хугацаа үргэлжлэхээс гадна шинэ үзүүлэлт болох гүнийг олж авдаг. Иймээс нөгөө золгүй галт тэрэг өөрийнхөө жирийн вектор цаг хугацаанаасаа гарч одоо цагаас өнгөрсөн цаг болон ирээдүй рүү чөлөөтэй шилждэг болжээ. Гэхдээ түүний хөдөлгөөн нь орон зайн хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байрлалаар тодорхойлогдож байсан тул тэр хэзээ нэгэн цагт рельстэй байсан газар эсвэл ирээдүйд рельс тавигдах газраар явж болох юм. Балаклавд галт тэрэг-хий үзэгдэл 1855 онд Англичуудын тавьсан замаар явж байжээ. Харин Мексикт бол 21-р зуунд тавигдах Ази Америкийг холбосон Чукотк Аляскаар дайрсан төмөр замаар ирсэн байж болох юм. Ийм төсөл зууны эхээр яригдаж байсан, одоо ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгаа. Тийм болохоор 21-р зуунд Чукотк Аляскийн замаар яваад галт тэрэг 21-р зуунд Мехикогийн хот орчмын зам дээр “гарч ирэх” болох ба харин зорчигчид нь ямар нэгэн шалтгаанаар галт тэргийг орхиж болох юм. Тэдний субьезтив цаг хугацааг мэдэрснээр энэ үйл явдал галт тэрэг тоннель рүү ормогц шууд л болсон байж болох юм. Цаашдаа өөр зуун руу алга болсон өөрийн вагонуудаа алдсан тэд бүгд үнэн хэрэг дээрээ сэтгэл мэдрэлийн хатуу тусгаарлалтанд орсон ба ер нь бол түүхийн үйл явдлын учир шалтгааны холбоосд санамсаргүйгээр орохоос аварсан. Эсрэг тохиолдолд тэд зүгээр л хэзээ ч төрөөгүй байх байсан. Галт тэрэг Ром руу буцаад хөдөлсөн ба өөрийн гэнэт рач ирэлтээрээ бүх цаг хугацааны станц зөрлөгийн хүмүүсийг гайхшруулсаар байна.

Украйны шинжлэх ухааны академийн гажуудлын үзэгдлийг судлах комиссын дарга Лещатый 1991 оны 9-р сарын 25-нд үл мэдэх нууцат галт тэрэгтэй Заваличи тосгонд тааралджээ. Тэр хий үзэгдлийн гишгүүр дээр үсрэн гараад л алга болжээ... “Форум гэдэг сонинд мэдээлэхдээ галт тэрэг Чебрецийн зөрлөгөөр үргэлжлэн явсаар байгаа гэж мэдээлжээ. Энэ ухагдхуун ойлголтыг судлан шинжлэх хүн одоо олдохгүй л байна.”

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
POPO (зочин)

nAIZ MIN SONIRHOLTOI BICHLEG BAINA SHYY DAHIAD HAA NEGTEEGEES SONIN SAIHAN ZYILS BICHEED TAVIAD BAIGAARAI OK

duurnee (зочин)

сонин л юм

duurnee (зочин)

сонин л юм :D

boloro

yasan goy ym be sonirholtoi bn iimerhuu sedveer dahiad bichere amjilt husey.

uka (зочин)

orchuulga mash muu hiisen bnaa oilgomgui , nairuulga muutai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)