Ken. - ийн Блог : ...2...

...2...

1991 он..........Эхийнхээ тэр дулаахан хэвлийгээс жихүү татсан энэ ертөнцөд  анх мэндэлж билээ. Тэр үед хамгийн анх сурсан зүйл маань уйлах байлаа. Энэ ертөнцийн талаар ямар ч төсөөлөлгүй би гэнэт цочирдсондоо, эсвэл айсандаа л яагад ч юм тэгж их уйлсан байх..........

1999 он..........Айлын эрх бяцхан жаал байхаа больж анх удаа сургууль хэмээх нэгэн шинэ ертөнц рүү алхаж билээ. Шинэхэн хувцас, томдсон цүнх,  элэгдсэн ширээний парт, этгээд сонин шохойны үнэр. Эндээс би унших, бичих, бодох гээд олон зүйл сурлаа. Энэ ертөнц надад ирээдүйд ирэх илүү өргөн, илүү хатуу, илүү бэрх этгээд ертөнцөд хөл тавих бэлтгэл болсон гэдэгт би итгэлтэй байдаг..........

 2009 он...........Ангийн хүүхдүүд шуугилдахаа больж багш маань цийлэгнэсэн нулимстай хичээл орно, ангийнхан маань хүртэл бүгд цаанаа  л нэг гунигтай.....сүүлчийн дурсамж хичээл... Тиймээ энэ бол бидний дунд сургуулийн сурагч гэж дуудагдах эцсийн өдөр... Энэ өдрөөс хойш бид амьдрал хэмээх ахадсан ертөнцөд анх хөл тавилаа..........

[Өө гэнэт сэдвээсээ хазайгаад явчлаа...]

2007 он............Нет тавиулаад дөнгөж 3 л хонож байлаа.......тэр үед ганц мэддэг сайт нь Оллоо.мн байж билээ. Одоо бодоход ахархан хүрээтэй нетээр аялдаг байждээ. Тун удалгүй олон зүйлтэй танилцаж блог хэмээх ертөнцөөр аялж эхэлсэн билээ..........

2007 оны 9 сарын 10н...........энэ өдөр анх "Гого" хэмээх талбай дээр амтат жимсний мод тариад тэр модоо "Кен" гэж нэрлэсэн. Энэ мод маань одоо 2  жилийн нүүр үзжээ. Өнгөрсөн энэ 2 жилийн хугацаанд та бүхнийхээ усалсан ус, өгсөн нарны элч бүхнээр өсөн төлжиж тэр чинээгээрээ арвин их үр жимс өгсөн гэдэгт итгэж байна..........Тиймээ блог маань аль хэдийн хоёр нас хүржээ. Хүүхдээр бол дөнгөж хэлд л орж байна шүү дээ. За тэгээд та бүхнийхээ тусламж дэмжлэгээр энэ блог маань улам олон жилийг туулна гэдэгт итгэж байна...

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

Баярын мэнд хүргэе.

Батмөнх

Баярлалаа таньд.

stormy (зочин)

Зиа. Баяр хүргэе. Илүү сонин сайхан зүйл бичиж байгаарай.

Батмөнх

Сторми ахад баярлалаа. Хичээнэ ээ.

Цоомоо

аан тийм би вий заа баяр хүргий чиний оруулдаг сонирхолтой мэдээллүүдэд дуртай шүү

Эхлэл ДИЗААН

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

people (зочин)

chamd bayr hurgii olon saihan medeelel oruulaaria za

Tsengel (зочин)

Odoo ingeed 2 nas xvrees xeld orchixcon yum chini 2 daxin ilvv ur jims urguulj ter chineegeeree busdad xvrteel bolno baixaa. Busdad uram bayar xuuriig urguulaarai.

naraa (зочин)

manai baagii oorhonsh chamd amjilt....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)