Ken. - ийн Блог : Тайлагдашгүй нууц. /Их тэсрэлт, Их таавар/

Тайлагдашгүй нууц. /Их тэсрэлт, Их таавар/

     Шөнийн тэнгэрт гялалзах од эрхэс хүний санаанд энэ бүхэн хаанаас эхтэй тухай эргэцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Лавлах судалгаа шинжилгээний бүтээлээс харахад огторгуйн үүслийн онолын таамаглал болох "Их тэсрэлт"-ийн гэх онолын ойлголт гарч ирнэ. Энэ онолоор бол матери анх маш өндөр температуртайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрсэн. Үүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тийш тэлж аажмаар атом, бодис, гараг, од эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.

http://bbs.cnnas.com/cn/attachments/month_0812/20081222_1f834fd7c4454c1bdb08PX6FhMHuF5T0.jpg

      Огторгуйн тэлэлт өргөжсөөр хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй, хэзээ нэгэн цагт өөрийн зах хязгаарт хүрч болох. Өөр нэгэн онол бол огторгуй, амьдрал, хүний үүсэл нь бүхнийг бүтээгч, эзэмдэгч хүний хүчин мөхөсдөх Бурханы бүтээл-ухаалаг туурвил гэх. Нэлээд итгэл үнэмшилтэй материалистууд энэ онолыг хүлээн зөвшөөрдөг, хүн төрөлхтний хагас нь үүнд итгэдэг болохоор бид хайхрахгүй байж боломгүй. Огторгуй материйн бүтээгдэхүүн бөгөөд хөгжил нь байгалийн бодит хуулинд захирагдана гэдгийг бодит оновчит талыг баримтлагчид ШУ-ч бус гэж үздэг. Математикийн томъёоны тусламжтайгаар илэрхийлж болох зүйлийг ШУ-ч гэдэг билээ. Их тэсрэлтийн онол баримтлагчдын огторгуйн үүслийн тухай дэвшүүлсэн таамаглал физик, математикийн аргаар илэрхийлэх боломжгүй. Их тэсрэлтийн суурь онолоор бол огторгуйн анхны байдал хязгааргүй жижиг, хязгааргүй нягт, хязгааргүй өндөр темпартуртай цэг гэдэг. Гэтэл энэ байдал математикийн тайллаас давсан илэрхийлэх аргагүй зүйл. Иймд огторгуйн анхны байдлын тухайд тодорхойлон хэлэх боломжгүй аливаа тооцоо худал болох учраас эрдэмтэд "феномена" буюу "гоц зүйл" хэмээжээ. Эрдэм шинжилгээний дагнасан бүтээл нийтлэлд тэдгээрийг туурвигчид "гоц зүйл"-ийн тухай ШУ-ний үүднээс авч үзэх боломжгүй зүйл гэсэн байна. Кембрижийн их сургуулийн профессор, математикч Стивен Хоукинг, Кейптауны их сургуулийн профессор, математикч Ж.Ф.Р.Эллис нар "Огторгуйн цаг хугацааны бүтцийн урт шатлал" хэмээх номондоо "Огторгуй нь тооны мухартай тэнцэх жилийн өмнө үүссэн гэсэн үзэл баримтлалыг бидний хүрсэн үр дүн нотолж байна" гэсэн байна. Үүний зэрэгцээ огторгуйн үүслийн тухай онолын анхдагч цэг болох "гоц зүйл" физикийн хуулийн хүрээнээс давсан зүйл юм.

http://www.wallcoo.com/paint/space_1600/wallpapers/1920x1200/wallcoo.com_Space_Art_Mystic_Universe.jpg

      Ер нь "гоц зүйл" гэдэг бол огторгуйн эхний үеийн байдлын уг эх үүсвэрийн тухай нэлээд дорвитой асуудлын зөвхөн нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, хэрэв огторгуй эхлээд цэгт шахагдсан бол энэ байдалд юу хүргэв.?, "Гоц зүйл"-ийн онолын хүндрэлээс болоод түүнээс ухарлаач гэсэн огторгуй яаж үүссэн бэ? гэдэг асуулт хэвээр үлдэнэ. Энэ хүндрэлээс гарахын тулд зарим эрдэмтэд "Хэмнэлт огторгуй" хэмээх онол дэвшүүлж огторгуй хязгааргүйгээр үе үе шахагдаж, ямар нэг хязгаарт хүрч өргөжин байх  ба эхлэл төгсгөл гэж үгүй өргөжих, шахагдах мөчлөгүүд давтагдана. Ингээд онол дэвшүүлэгчид огторгуй мөнхөд оршсоор ирсэн болохоор "Ертөнцийн эхлэл"-ийн тухай ойлголт байхгүй гэжээ. Физикч Стивен Вайнберг "Эхний гурван минут" хэмээх номондоо ээлжит хэмнэл бүрийн үед огторгуйд фотон, нуклейны харьцааны хэмжээ ямагт өсч шинэ хэмнэл дахин үүсэхгүй. Ийнхүү огтогуйн хэмнэлийн мөчлөгийн тоо зогсоно. "Хэмнэлт огторгуй" төгсгөлтэй учир эхлэл байж таарна. Эйнштений харьцангуй онолын дагуу цаг хугацааг бидний мэдэж байгаагаас өөрөөр авч үздэг. Юмыг тодорхой байранд, тодорхой цаг хугацаанд илэрхийлэх боломжгүй гэж уг онол үздэг. Орон зай, цаг хугацааны байдлыг юмны оршин тогтнохын эхлэл төгсгөлийг багтаасан нэгдмэл нэг зүйл гэдэг. Жишээлбэл хүн үр хөврөлөөс эхлээд үхдэл хүртлэх хөгжлийн бүх замд нэгдмэл нэг дүрслэлтэй байхсан билээ. Иймд бүтээлийг "Орон зай - цаг хугацааны аваглдай" гэж нэрлэдэг. Хэрэв бид "Орон зай - цаг хугацааны аваглдай" юм бол зөвхөн материйн эгэл хэлбэр юм. Энд хүн ухаалаг бүтээгдэхүүн болох тухай харгалзан үзээгүй. Хүний "авгалдай" гэж тодорхойлоод бидний өнгөрсөн, одоо, ирээдүй гэж үзэхгүйгээр нэгдмэл орон зай - цаг хугацааны оршихуйн тухайн үеийн тохиолдол гэдэг байна. Чухамдаа бид зөвхөн өнөөдөр оршиж байгаа ба өнгөрсөн нь бидний дурсамжинд, ирээдүй бидний төсөөлөлд оршиж байдаг.

http://hiphotos.baidu.com/sherrybear/pic/item/f12918cb6021e4e250664f69.jpg

     Огторгуйн үүслийн тухай Жон Гриббин "Цагаан бурхан" хэмээх номондоо сүүлийн жилүүдэд гарч байгаа "Сэтгэгчдийн бүтээлч төсөөллийн олон нисэлтийг өнөөдөр бид зөнч мэргэнч гэхгүй, яруу тод харагч ч гэхгүй" гэсэн байна. Иймд бүтээлч нислэгийн тоонд "Цагаан нүх" хэмээх баримтлал болон эрхэсийг цувуулж, сансрын судлалын орон зай - цаг хугацааны хонгилын томъёолол "Сансрын суваг" гэгч үзэл санааг гаргасан. 1962 онд физикч Жон Уйлер "Геометр динамик" хэмээх номонд орон зайн дээгүүрх ер бусын хурдтай эрхэс хоорондын аялал гэрлийн хурдтайгаар сая жил болох боломжийг томъёолжээ. "Орон зайн дээгүүрх суваг"-ын үзэл баримтлалын зарим таамаглалд өнгөрсөн ирээдүйд мөн огторгуй, хэмжилтэнд шилжиж болох боломжийг хөндсөн байдаг. Ийнхүү "Их тэсрэлтийн" онол янз бүрийн шүүмжлэлд орсон байх юм. Үүний зэрэгцээгээр ШУ-ны нийтлэлд ШУ-д дийлдэшгүй байгалийнхаас илүү хүч оршдогийг шууд болон шууд бусаар хүлээн зөвшөөрч байна. Нэртэй физикчид математикчид ухаанаас дээд ухаан эсвэл бурхан оршдогийг хүлээн зөвшөөрдөг эрдэмтэд олширсоор байна. Тийм эрдэмтдийн тоонд Нобелийн шагналт Жорж Уэйлд, Уйльям Маккрн нар хамаарна. Зөвлөлтийн нэрт эрдэмтэн физикч, математикч О.В.Тупицын анх удаа математикийн аргаар огторгуй түүнтэй хамт хүн оюун сэтгэлгээний хэмжээлшгүй их хүчээр бурхнаас давуу болох тухай дурьджээ.

      О.В.Тупицын номондоо амьдрал түүний дотор оюунлаг амьдрал ямагт нэн цэгцтэй үйл явц гэсэн байна. Амьдралын суурь эмх цэгц, хуулийн систем мөн ба түүгээр матери хөдлөж байдаг аж. Үхэл гэдэг бол эмх замбараагүйн улмаас матери сүйдсэний үр дагавар мөн. Ухаалаг, чиглэсэн зорилготой гадны нөлөөлөлгүй эмх цэгц боломжгүй учир үхэлд хүргэх эвдрэл сүйрэл ирнэ. Үүнийг ойлгоогүй цагт өөрөөр хэлбэл Бурханы номлолыг хүлээн зөвшөөрөөгүй цагт огторгуйн анхны үүслийг нээх тавилан ШУ-д заяагдахгүй. Энэ нь хатуу эмх цэгцтэй үйл явц, физикийн суурь хуулийн үйлчлэлийн үр дүнд материйн эгэл эсний үүдэл илэрхийг хэлж байна. Суурь хууль гэдэг бол үндсэн, хувиршгүй гэсэн агуулгатай ба эдгээр нь үгүй бол орчлон оршин тогтнох боломжгүй. Гэхдээ шашингүйн хүмүүжилтэй орчин үеийн хүн хөгжөөгүй зөв совин, бурханы тухай огт ойлгоогүйн улмаас ертөнцийг танин мэдэх системд Бурханыг татан оруулахад хялбар биш. Тэгвэл яая гэхэв, "их тэсрэлт"-д итгэх л болж...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Che.

Сонирхолтой.

LoveLove

Сансарт нисэж үзхийнсэн

Амгаа (зочин)

Бурхан хэрвээ байдаг бол тэр өөрөө тэгээд юунаас үүссэн байж болох вэ.

ammm (зочин)

бурхан байдаг бол түүнийг хаанаас ирсэн юунаас үүссэнийг тайлбарлах шаардлагагүй. бурхан өөрийгөө бүх зүйлийн эхлэл бөгөөд төгсгөл гэдэг. бурхан байдаг бол энэ бүхэн үнэн гэсэн үг.

зочин (зочин)

бурхан өөрөө яаж буй болсон болж таарах вэ. Ертөнцийн бүх үзэгдэл, юмсыг энерги буюу эрчим буй болгож, хөгжүүлж, бүтээн байгуулж байгаа хэрэг. Эрчим өөрөө бараг л ухамсартайгаар бүхнийг удирдан жолоодож байна. Бурхан хэмээх нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, огт байхгүй зүйлийг сэтгэлдээ төсөөлөөд хар мухар сүсэгээр итгээд байх шаардлагагүй.

Зочин

Гоё юм хөндөж....тэгэлгүй яахав дээд оюун ухаан байсаар байгааг бид үргэлж мэдэрч амьдардаг....хэрэв дан шинжлэх ухаанаар дайрвал одоо энгээ л эндээ зогсоно....үүнийг хавсаргах хэрэгтэй гэж би боддог.....хүн бичнээс үүсээгүй шдэ..тэрэнтэй адилхан сансар огторгуй бас нэг дэлбэрээд үүсчихгүй....энэ эмх цэгц энэ эрэмбэ дараа юуг өгүүлээд байгааг мэдэх л хэрэгтэй...цаашлаад хүн төрөлхтөнд ч дээд оюун ухаанаас өвлөж авсан юм их...жишээ нь урлан бүтээх барьж босгох шинийг мэдэж тэмүүлэх гээд ..үүн дотроос эцэс төгсгөлгүй бүтээж туурваж байгаа нь их сонирхолтой...хүн үхэж төгссөн ч дараа үе нь мөн адил бүтээх чадварыг нь өвлөн авч байдаг...ийм учраас л бид бүтээлийн нэг хэсэн мөн мэт санагдана...хэмжээлэшгүй уудам энэ орчлон ертөнц ч бас бүтээх чадварын эцэс төгсгөлгүй нэгэн...ч машин...чухамдаа үүнд ямар хүчин оршоод байгаа нь илэрхий.....ямар нэгэн зүйлд захирагдан амьдардаг нь байгалийн хууль ...гэтэл байгалийн хуулийг захираад байгаа тэр хүч юу вэ

хоө (зочин)

ахоха

Айдас (зочин)

Bi neg ym medersen tuhaigaa hleh gsim. Ta hed soliotoi buruu zurshil gej magadgvi ym. Manai naizuud nadad gaz hergelj vz gj sanal bolgoson bi ch uuruu soniuch bolhoor hergelsen. Tegeed haaya haaya hergeldeg bolson tgsen neg udur manarch baih vydee sonin medremj awsan. Bi ergeel ergeel baisan haw haranhuid gewch ene bi bish durwuljin zvil boltson . Tervvhen vydee ter yurtuntsiin togtoltsoog shuud oilogson irgeed dahin uur dvrs bolj irgene. Tegsen genet hyzgaargvi ymruu hurdan ywj bsan yagaad yagaad hen ym be yah gj yu yu gej chihend hvn heleed aimar tolgoi uwduj aisan . Tged sergeed bodoj vzsen magadgvi yurtuntsiin vvsel bi bas bidnii oilgoj vl barah terch baitugai vgeer tailbarlashgvi aimshig bh gj bi boddog bolson.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)