Ken. - ийн Блог : Афоризмууд /2/

Афоризмууд /2/

Ямагт баатар байх боломжгүй юм. Гэхдээ хүн хэвээрээ үлдэх боломж хэзээд олддог. /Гёте/

Нэгэнт өөрийгөө олж авсан хүн орчлон дээр ахиж юуг ч гээдэггүй. Нэгэнт доторхи хүнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггүй ойлгоно. /Стефан Цвейг/

Хүн байна гэдэг урлаг юм. /Новалис/

Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгүй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг юм. /Лев Толстой/

Төгс төгөлдөрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямар ч сайн юм байхгүй. /Сальвадор Дали/

Өөрийн ч, бусдын ч үгэнд бүү итгэ. Өөрийнхөө болоод бусдын үйл хэрэгт л итгэ. /Лев Толстой/

Ямагт хүрч чадахгүй зүйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр болдог. /Максим Горький/

Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж яваа хүн унадаггүй. /Плиний/

Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. /Фрэнсис Бэкон/

Биелээгүй ч байг, өндөр дээд зорилго гэдэг биелчихсэн бяцхан зорилгоос хавьгүй үнэтэй. /Гёте/

Ухаантай хүн өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд ямагт зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү чухал байдгаас тэр. /Ральф Эмерсон/

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ. /Кристиан Боуви/


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
cool_on

ooo nice nice

aks1om (зочин)

chamaig blogtoi niitlegcheer away keke :D

chimka (зочин)

wow taalagdlaa,dahiad zunduu olniig niitleerei,goodluck

Red Queen (зочин)

Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. /Фрэнсис Бэкон/
энэ их таалагдлаа.Би афоризмд их дуртай.Тиймээс би үнэн үгэнд дуртай гэсэн үгүү (^^)

qwerty (зочин)

Төгс төгөлдөрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямар ч сайн юм байхгүй. /Сальвадор Дали/ ene yamar tasarchihsan pizda we

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)