Ken. - ийн Блог : Сонирхуулахад. /Сансар огторгуйн сонин хачинаас.../

Сонирхуулахад. /Сансар огторгуйн сонин хачинаас.../

     “Огторгуйд хүн төрөлхтний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм.

     Түүний тайлбарлаж буйгаар нэг одны аймаг дор хаяж таван гарагтай бол нэг триллион 500 тэрбум гараг огторгуйд байгаа гэнэ. Мөн хэчнээн сая сансар байгааг тооцоолохын аргагүй аж. Шостак “Тэгэхээр ганц манай гараг дээр л амьдрал байдаг гэдэгт итгэх нь жинхэнэ эндүүрэл юм” гэдгийг онцолж байлаа. Түүнтэй санал нийлэх олон ч эрдэмтэд сансар огторгуй хэмээх хязгааргүй, хэмжээлшгүй их орон зайд бид ганцаардмаа биш гэдгийг батлахыг хичээж байна.

     Гараг эрхсийн тоо хэтэрхий их байгаа нь өөр амьдралыг нээхэд бэрхшээл учруулж байгаа ч адал явдал хайгчдын хорхойг улам хөдөлгөж байгаа юм. Одон орон, харь гариг судлалын хүрээлэн 30 жилийн туршид огторгуй дахь “танихгүй” гадаад ертөнцөөс шивнээ ч сонсоогүй. Тэр ч бүү хэл 1995 он хүртэл манай нарны аймгааc өөр одод эрхсийн аймаг байдаггүй гэдэгтэй эвлэрсэн одон орон судлаачид хүртэл байжээ.

“Пегаси 51″ хэмээх гаригийг илрүүлсэнээс хойш дээрх эрдэмтдийн бодол өөрчлөгдсөн юм. Тус шинэ гариг дагуулаа дөрөвхөн өдрийн дотор эргэдэг, дэлхийгээс хэд дахин хурдан хөдөлгөөнтэй. Жин, хэмжээгээрээ Бархасбадь гаригийн талтай тэнцэх “Пегаси 51″ ерөнхий шинжээрээ дэлхийтэй төстэй ч гадаргуу нь цельсийн 1000 хэмтэй тэнцэнэ. 1995 оноос хойш 260 гаруй жижиг, дунд гаригийг нээсэн ч нэг нь ч дэлхийтэй төстэй байсангүй.

     “Пегаси 51″-ийн нээлтээс хойш эрчимжсэн шинэ гариг нээх судалгаа 2007 оны эхээр дахин амжилтад хүрчээ. Швейцарийн эрдэмтэн Стефан Юдригийн ахалсан одон орончдын баг одоогоор танигдаад буй хамгийн жижиг гаригийг нээсэн байна. Хожим “Глиес 581″ хэмээх нэртэй болсон энэхүү гариг дэлхийгээс 5.5 дахин бага ч амьдралын эх үүсвэр болсон устайг эрдэмтэд тогтоосон аж.

     Гэхдээ тэнд амьдрал байгаа үгүйг хэн ч мэдэхгүй. Одоогоор тус гаригийн байршил, жин, мөн дагуулаасаа орших зай зэргийг л тогтоосон аж. Харин Лин Ротсчайлд тэргүүтэй эрдэмтэд ” Глиес 581 “-ийн татах хүч дэлхийнхээс хоёр дахин их болохыг саяхан нээгээд байна. Мөн гадаргуу нь дов толгод, уулс нуруугүй хавтгай болохыг ажиглажээ. Уг гарагийг гэрэлтүүлэгч улаан од хэдий бяцхан ч жижиг гарагийн тэнгэрт манай нар сарнаас том харагдана. Харин тэнгэр нь хөх байх ч үүл нь улаан гэрэлтүүлэгчийн нөлөөгөөр ягаан байх гэнэ. “Глиес 581″ дэлхийгээс сэрүүн байх ч гэрэлтүүлэгч эрхэс нь нарны адил шатаж эхэлбэл дэлхийтэй төстэй бяцхан гарагийн хэм цельсийн 121-д хүрнэ гэх тооцоо байна.

Nasa Kepler Mission

     Дээр дурьдсан Америкийн Одон орон, харь гараг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жеоф Марси бол жинхэнэ гарагийн хайгуулч. Тэрбээр Лин Ротсчайлдын хамт “Глиес 581″-ийг судаасан бөгөөд 100 гаруй гарагийн нээсэн нэгэн. Гэвч тэдгээр гарагуудын нэг нь ч амьдрал хайсан одон орончдын эрсэн эрхэс биш байв. Ж.Марсигаас өрсөн дэлхийн ихрийг хайх одон орончид олон байгаа бөгөөд жинхэнэ хайгуулч уг өрсөлдөөнд удалгүй оролцохоор болжээ. 2009 онд НАСА Кеплер хэмээх сансарын дуран хөөргөх юм. Шинэ ертөнцийг нээх уг дагуул дэлхийтэй төстэй гарагийг таних онцгой мэдрэмтгий системтэй байх аж. Задгай сансарт хөөрөхөд бараг бэлэн болсон Кеплер дөрвөн жилийн хугацаанд 100 мянга гаруй оддыг судлах хүчин чадаатай бөгөөд Сүүн замаас аяллаа эхлэх аж.

     Мэргэжилтнүүд сансрын их дурангийн судалгааны эцэст багаар бодоход дэлхийтэй төстэй 50 гаруй гараг олно гэдэгт итгэлтэй байна. Кеплерийн зурвасыг хүлээж авах харь гарагийнхны “утасны дэвтэр” Сан Франциско хотоос хонд зүгт 300 милийн зайд орших Аллен дурангийн таваг юм. Кеплерийг үүрэг биелүүлж эхлэх үед Калифорнийн цөлд зураг дээрх шиг 300 гаруй таваг ашиглахад бэлэн болно.

     Нэгдсэн цахим удирдлагатай байх эл нүсэр төхөөрөмжүүд харь гарагийнхны дуу хоолойг сонсоход зориулагдсан сансар судлалын түүхэн дэх анхны бүтээл болох юм.


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Данги

Хязгааргүй гэж бодхоор аймар юм даа энэ сансар огторгуй. Дэлхийгээс 1 тэрбум жил гэрлийн хурдаар явбал тэнд юу байх бол хаха

Үлэмжийн чанар

Нарны цаад руу нарны цаад руу хязгаар луу

Цоомоо

Харанхуйгаас цааш харанхуйгаас цааш гялбаа руу

Stormy

Орчлон ертөнц бол хязгааргүй. Гэхдээ энэ их хязгааргүйг өөртөө агуулдаг бас нэг хязгааргүй орон зай байх л ёстой.

Зочин

goyo blog, sonirholtoi niitlel baina, tnks
hyazgaargui buyu buh orchlon bol MEDREMJ gej boddog (zuvhun minii l bodol). materiallag bodit baidal ch gesen MEDREMJ gedegiig MEDERSEN ter ued sansar ogtorguin talaar “ter ih garig erhes bol baidag, bi delhii deer amidardag“ gej itgedeg, itgeed amidardag hehe

Che.

Баярлалаа Ken. Сая л олж уншлаа.
Орчлон ертөнц хязгааргүй... энэ хязгааргүй дотор дэлхий шиг амьдрал зэрэгцэн оршин байгаа гэдэгт итгэдэг юм. зөвхөн нэг ч биш маш олон байгаа байх гэдэгт бас.
Маш сайхан мэдээлэл байна.

Иргэн (зочин)

sonirholtoi zuil shu! bayrlaa mash ih talagdlaa uur goe goe medee tavij bgarai

amgaa (зочин)

бүр илүү ихийг мэдмээр байна

Erdenejam (зочин)

Энэ талаар сонирхдог юм аа. Хязгааргүй орчлон ертөнцийг мэдэхийг хүсвэл Де Жа Вюг ойлгох эсвэл логикоор амьдралаа хянах. Кенийн блогчин над руу мэйлдээрэй.

Батмөнх

Erdenejam (зочин): For what? and How?

TiO ll (зочин)

ih sonin bn gehdee delhiitei a;ilhan garag ilrvvlsen gj sonsson ter tuhai niitleech gesen huselt tawih gesen ymaa

анужин (зочин)

gehde manai delhiigees oor sansar ogtorguigiin haa negtee manai garigiin soyol irgenshiltei adilhan hogjil devshleeree ch gesen adil garig bj l bga bh 7
'
]][. ,/./''
klk,
]/;/.;.;p00

анужин (зочин)

gehde manai delhiigees oor sansar ogtorguigiin haa negtee manai garigiin soyol irgenshiltei adilhan hogjil devshleeree ch gesen adil garig bj l bga bh

Зочин

Сонирхолтой гоё бичлэг

angarag (зочин)

сониролтой хар нүх гэж чухам юу юм болоо манай дэлхий байнга энэ хэвээрээ байхгүй нь тодорхой хэзээ нэг цагт мөхөх л болно. тэр үед өөр амдрах газраа олсон байх байхаа тиймүү.

бээгии (зочин)

их сонирхолтой юм аа

huslen (зочин)

ih sonirholtoi ym aa

huslen (зочин)

ih sonirholtoi ym aa

uran (зочин)

delhiitei adilgui gariguud deer ch gsn amidral bga. ter nuhtsul bdaldaa dasan zohitsson turul zuils bj l taarna.

dambaa (зочин)

tsenkher delkhiigees oor amidraltai garag bjil taaraa shvv de

saranchimeg (зочин)

manai delhiin erdemtdee sansar ogtorguin talaar iluu ihiig sudlaarai tanar shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)