Афоризмууд /3/

Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий. /Василий Ключевский/

Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. /Жан дө Лабрюйер/

Жинхэнэ хүнлэг хүн л хайрлах ч, үзэн ядах ч чадвартай байдаг. /Күнз/

Ганцаараа байхдаа ч гэсэн ямар нэгэн муу зүйлийг бүү ярь, бүү хий. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур. /Демокрит/

Ихэнх эрчүүл нялх хүүхдийг өхөөрдөн үнсэхдээ, асрагчийг нь шохоорхон ширтэж байдаг. /Жон Хейвуд/

Азын тэнгэр сохор байдаг юм биш, араасаа гүйгчдийг л сохроож орхидог хэрэг. /Цицерон/

Эмгэнэлт явдал тохиолдсон үед л амьдрал жинхэнээсээ амттай мөн сонирхолтой байдаг. /Теодор Драйзер/

Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж яв. /Даниел Хармс/

Хүн бүхэнд төрөлхөөс заяагдсан нэг л алдаа бий. Тэр бол бид цөмөөрөө жаргах гэж төрсөн хэмээх эндүүрэл юм. /Шопенхауэр/

Жаргалтай байхад саад болдог хамгийн том тээг бол хэтэрхий их аз жаргалыг хүлээх явдал. /Бернар Фонтенель/

10 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

алдар гавъяа аюулаар цангадаг
/ Монтэнь/

Турьхан (зочин)

хэрэв хэтэрхий хүчтэй өвдөж байгаа бол энэ чинь дэндүү удаан өвдөхгүй гэсэн үг. тэр нэг бол өөртөө эсвэл чамд төгсгөл тавина
/ Монтэнь/

Батмөнх

Би өөртэйгөө бишгүй л зөрчилддөг, гэхдээ үнэн мөнтэй хэзээ ч зөрчилдөж байсангүй. /Монтэнь/

Батмөнх

Энэ хорвоогийн хамгийн өндөр сэнтийд ч бид бөгсөөрөө л сууна. /Монтэнь/

Турьхан (зочин)

хэрэв хүний мэдлэг цэгцрээгүй бол тэрээр хэдий чинээ их мэддэг байх тусам бодол нь төдий чинээ будлиантай байх болно.
/Герберт Спенсер/

Турьхан (зочин)

энэ мөртийг хэн бичсэн юм бүү мэд. гэхдээ надад таалагдаад байдаг юм.

Өрөөлийн уруулруу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог миний л энэ хайр

Батмөнх

Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө. /Эдвард Бульвер-Литтон/

Золбоо (зочин)

Том мөрөөдөлтэй хүн жижиг цулуунд бүдэрдэггүй ганц мэддэг үг маань кккк

Золбоо (зочин)

Миний бичсэн Афоризм биш байхаа тэ?
Афоризм гэж юу гэсэн үг юм?

Resident Evil

Гоё.:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)