1. Цагдаа Зараа цонх хагарах чимээнээр эргэн харвал дөрвөн залуу дэлгүүрийн булан тойрон зугтажээ. Хэдэн минутын дараа тэдгээр залуусийг цагдаа байцаасан байна. МЭС мэдүүлэхдээ Авдар цонх хагалсан гэв. Харин Авдар, Нэгэст буруутай гэв. Нэгэст, Авдар худал хэлж байна гэхэд Сторми үүнийг Авдар хийгээгүй гэжээ. Хэрэв эдгээр дөрвөн залуусын нэг нь л үнэн хэлсэн бол хэн цонх хагалсан бэ?
Мэдүүлэгээс харахад Авдар, Нэгэст хоёр зэрэг худлаа хэлээгүй байна. Иймд тэдний нэг нь үнэн хэлсэн гэдгээс Сторми худал хэлсэн байна. Иймд Авдар цонх хагалжээ.
2. Блог уулзалтан дээр Хико, Барби, Энхзаяа, Ицми дөрөв тойрон зогсоод хөөрөлдөж гэнэ. Хөх даашинзтай бүсгүй ба Ицми хоёрын дунд ногоон даашинзтай бүсгүй зогсож байв. Энэ бүсгүй нь Хико ч, Барби ч биш байв. Улаан даашинзтай бүсгүй ба Барби хоёрын дунд цагаан даашинзтай бүсгүй зогсоно. Тэд ямар ямар өнгийн даашинз өмссөн бэ?
Ногоон даашинзтай бүсгүй Хико, Барби, Ицми биш гэсэн тул Энхзаяа юм. Цагаан даашинзтай бүсгүй Энхзаяа-тай зэрэгцэж зогсоогүй тул өөд өөдөөсөө харж зогссон байна. Иймээс Ицми-тэй зэрэгцэж зогсож байна гэдгээс Ицми улаан даашинзтай. Цагаан даашинзтай бүсгүй Барби, Энхзаяа, Ицми биш тул тэр юм Хико байна. Тэгвэл Барби хөх даашинзтай ажээ.
3. Стакан, аяга, домбо, данханд сүү, ундаа, айраг, тараг байв. Стаканд сүү ба тараг байгаагүй. Ундаатай сав, домбо ба айрагтай сав хоёрын хооронд байсан. Данханд сүү, ундаа хоёрын аль нэг нь бий. Аяга нь данх ба сүүтэй савны хажууд байжээ. Тэгвэл сав бүрд юу байсан бэ?
Стаканд Айраг, Аяганд Тараг, Домбонд Сүү, Данханд Ундаа байжээ.
4. Анчин, Гуливер, Заяц, Владимир Ильч гэдэг авьяаслаг дөрвөн залуу байжээ. Тэд бүжигчин, зураач, дуучин, зохиолч мэргэжилтэй гэнэ. Дараах баримтууд мэдэгдэж байгаа бол хэн ямар мэргэжилтэй вэ?
1. Анчин, Заяц хоёр өчигдөр орой дуулаачийн анхны концертыг үзсэн байна.
2. Гуливер, зохиолч хоёр зураачтай ам мурийсан гэнэ.
3. Зохиолч нь Владимир Ильчийн намтрыг бичиж байгаа ба Анчингийн тухай бичсэн мэдээллийг цуглуулах хоббитой юм байна.
4. Анчин Заяцыг огт танихгүй ба түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй.
Анчин бол бүжигчин, Владимир Ильч Зураач, Гуливер Дуучин, Заяц харин зохиолч юм байжээ.
5. Нярав 6 сейфний 6 түлхүүрийн аль нь ямар сейфэнд таарахыг мэдэхгүй байв. Хамгийн цөөндөө хэдэн удаа туршин үзэж бүх цоожны түлхүүрийг гарцаагүй олох вэ?
Эхний сейфэнд 5 түлхүүрийг тааруулж үзээд болохгүй бол 6 дахь байх тул түүнийг тааруулж үзэх шаардлагагүй. Хоёр дахь сейфэнд 4 түлхүүр тааруулж үзээд болохгүй бол 5 дахь байх тул түүнийг тааруулж үзэх хэрэггүй гэх мэтээр тооцвол 5+4+3+2+1=15 удаа юм байна.
16 сэтгэгдэл:
1. Нэгэст
2. Энхзаяа ногоон, Ицми улаан% Хико цагаан, Барби Хөх
3.
4.Анчин бүжигчин, Ильч Зураач, Гуливер Дуучин, Заец Зохиолч
6. 21
3. Стаканд Айраг, Аяганд Тараг, Домбо Сүү, Данханд Ундаа
МЭС: 1-Буруу 2-Зөв 3-Зөв 4-Зөв 5-Буруу хэхэ...
1. Negest
2. hiko huh, barbie tsagaan, itsme ulaan, enkhzaya nogoon
busdiig n ajil tarsnii daraa bolii
5. 6
5.5 шүүү буруу ойлгоцон байна. эххээх
1. Авдар л далчиганаж байж цонх хагалсан байнадаг. эххэ
5.20 хэхэ
1. Авдар
6. 23
SJoker: 5 буруу байна.
Мэс: хэхэ Дхх Авдар цонх хагалжээ. 5 нь харин буруу байна.
Света: 5 нь 23 биш шүү.
5.15
МЭС: аан тийм байлгүй дэ түрүүн та 6+5+4+3+2+1 гээд бодцон уу тэ.? хэхэ.
Bi sanal zuruldjiinuu. Ene garsan too chine hamgiin ihdee biz dee. Hamgiin bagadaa gesen todotgol baigaa bolhoor zurulduud baina l daa :D
SJoker: хэхэ. Энэ чинь гэхдээ магадлал шүү дээ. Хамгийн багадаа 15. яахав бодит амьдрал дээр АЗ таарвал зургаа хэхэ...
1. Сторми үнэн хэлсэн
2.Энхзаяа ногоон, Барби хөх, Ицми улаан, Хико цагаан
3.Данханд ундаа,стаканд айраг, аяганд тараг, домбонд сүү
4. Заяц зохиолч, Владимир зураач, Гулливер дуучин,тэгэхээр Анчин бүжигчин
5.Хамгийн багадаа 6 л болов уу. аз таараад хийсэн түлхүүр болгон нь таарч нтр. Харин хамгийн ихдээ 6+5+4+3+2=20 (сүүлчийнх нь тэртээ тэргүй ганц үлдэх болохоор тааруулах гээд байх шаардлагаггүй)удаа тааруулж үзнэ гэж боджийшд.
Ёо, арайхийж бодлоо. Зөв хариултыг нь хурдан тавиарай.
Аа тийм, мэсийн хэлснээр 5 нь 5 юм байна.