Ken. - ийн Блог : Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд 2/

Сонирхуулахад. /Хачирхалтай Давхацлууд 2/

      1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усан онгоц осолдож живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та тэгээд юу гэж, осол газар л гардаг байгаа биз гэж бодож байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарч, бүгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг.

     Ану-ын ерөнхийлөгч Абархам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар өмнө нь сонирхуулж байсан билээ. Үүн дээр бас нэгэн зүйлийг нэмэхэд: Тэд хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Линкольны алуурчин түүнийг театрт байхад  нь буудаад, агуулахад орж нуугдах гэсэн. Харин Кеннедийг хөнөөсөн алуурчин агуулахад түүнийг буудаад, ойрлоцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Мөн энэ хоёр хүн амиа алдсаны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан байна.

     1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагүй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд амжиж цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүйүхэх байв. Хамгийн сонирхолтой нь тэр хүн 5 жилийн өмнө өөрийнх нь амийг аварсан Альфред Томас байжээ.

    1911 оны 11-р сарын 26-ны өдрийн "Нью-Йорк жеральд" сонинд нэгэн мэдээ нийтлэгдсэн байв. Түүнд өгүүлснээр Лондон хотын Гринберри Хилл гэх газар Сир Эдмунд Берригийн амийг хороосон хэргээр гурван гэмт хэрэгтэнг дүүжлэн цаазалсан байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэрсийг Грин, Берри, Хилл гэдэг байжээ.

     Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр Огайо мужид төрсөн ч өөр гэр бүлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчүүдтэй сууж байгаад салсан бөгөөд нэг нэг хүүхэдтэй түүндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрүүлж байсан төдийгүй нэгэн ижил хоббитой байснаа мэдээд ихэд гайхацгаасан байна.

     Детройт хотноо нэг жаалхүү 14 давхрын цонхноос унасан боловч Жозеф Фиглок нэртэй хүний дээрээс унан амь гарчээ. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хүүхэд тэр цонхоор унахдаа мөн л нэг хүний дээр унан амь гарчээ. Тэр хүнийг мөн л Жозеф Фиглок гэдэг байсан нь хачирхалтай.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
AntiDotE

Кэкэ, байж болмоор ч юм шиг үгүй ч юм шиг сонин л юм.

Undriga (зочин)

кк, бас сонин юм аа тэ?... Манай хамаатны эгчийн нөхөр, 2 охин нь бүгд нэг өдөр төрсийшд, төрсөн онууд нь л өөр. Бас сонин л санагдаад байгаа юм.

Che.

Хачирхалтай юмаа

Турьхан (зочин)

орчлонд сонин хачин юм их болох юм даа.

chimka (зочин)

deerees ni unadag davhtsaluud ni ineedtei yuma hehe,1 bodliin sonin ch yum shig 1 bodliin aimaarch yum shig.

tsomo (зочин)

uridni filosofchdiin talaar niitelj bsandaa.1asuuh zuil bn.emegtei filosofchid baidag uu.eswel hachirhaltai emegteichuud ch yumuu.ene talaar sudalj ogch bolohuu.

LoveLove

Нээрээ сто сонин шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)