Ken. - ийн Блог : Афоризмууд /4/

Афоризмууд /4/

Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор, юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжтой арга. /Сократ/

Өөрт таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л гүйцээ... /Василий Шукшин/

Зүгээр л жаргалтай байхыг хүсэх юм бол, түүндээ амархан хүрчихэж болно. Гэтэл хүмүүс бусдаас илүү жаргалтай байхыг хүсээд байдаг. Энэ бол бараг л боломжгүй зүйл. Учир нь бусдыг бид ямагт байгаагаас нь илүү жаргалтай болгон хардаг. /Монтескьё/

Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ? /Эпикур/

Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг. /Фалес/

Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийн гол нь биеэ захирч урагш алх. /Ромен Роллан/

Хүүхэд төрөх үед эхийн амь аюулын ирмэгт байдаг. Хэрэв чи их мөнгө хураасан бол, гэр орон руу чинь хулгайч гэтнэ. Гай дагуулдаггүй баяр хөөр гэж үгүй. Ядуурахдаа хүн хэмнэж сурдаг, өвдөхдөө биеэ ариглаж сурдаг. Баяр жаргал дууддаггүй гай зовлон гэж мөн л үгүй. Ийм учраас үнэнийг таньсан хүн зовлон жаргал хоёрыг ялгаж салгадаггүй, гэвч аль алиных нь тухай байнга бодоод явдаггүй. /Хун Цзычэн/

Зовлон үзсэн нь л сайн хүн байдаг гэдэг худлаа. Зарим үед жаргал ч хүний зан араншинг ариусгадаг. Зовлон хүнийг ихэнх тохиолдолд өчүүхэн, хонзон санамтгай болгочихдог. /Сомерсет Моэм/

Эцэс төгсгөлгүй айдсаас аймшигтэй төгсгөл дээр. /Фридрих Шиллер/

Зарим хүмүүс, тэдний дотор би жаргалтай төгсгөлүүдийг тэвчиж чаддаггүй. Тэр нь хууралт шиг л санагддаг. Муу юм гэдэг бол байх л ёстой хэм хэмжээ. Хувь тавилангийн дугуйн хигээсэнд мөчир шургуулж болохгүй. Урсан ирсэн галт уулын хайлмал лав гэнэтхэн зогтусаад л айж дагжсан тосгоны дээгүүр хэдэн алдын өндөрт эвхрэлдэн зогсчихлоо гэх юм бол, энэ нь зүгээр ч нэг байж болшгүй явдал төдий бус, ёс зүйгүй хэрэг. /Владимир Набоков/

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
hi (зочин)

hi chinii blogiig dandaa unshdag shuu, 2+2=6 enenii talaar medeelel oruulj ogch tuslaach, chamd tsaashdiin ajil amidrald chine amjilt husii! ^_^

Che.

Би сая Афоризмууд гэдэг гарчигыг нь уншилгүй орж ирээл Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор, юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар энэ хүртэл уншаал
дотроо ингэж бодлоо /Кен урд нь дандаа сонирхолтой гоё зүйл оруулдаг энэ удаа өөрийнхөө бодлыг бичиж гээл/ үргэлжлүүлээл уншаад байсан чинь /Сократ/ гэдэг байна ш дээ хэхэ.

triple (зочин)

2x2=6 bailguidee

Ицми (зочин)

төгсгөл дээр... үнэн шүү

Турьхан (зочин)

уншаад л ухаардаг юм, унтаад л мартдаг юм даа би хэ хэ хэ

Зочин

Зовлон хүнийг ихэнх тохиолдолд өчүүхэн, хонзон санамтгай болгочихдог. /Сомерсет Моэм/ энэ ч бас л үнэн юм

Намка (зочин)

Кен гоё шүү ккккккк.

Sol@ce

"Өөрт таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй" энэ яаг үнэээн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)